Нууц мэдээллийн уурхай

“Цагаадсан” захирал С.Бямбаагаас ХААИС 808 сая төгрөгийн хохирол нэхэмжилсэн түүх-2

Нийтэлсэн: 2014-12-30 01:22:20

. Б.Бямбаа захирлын хэрэгт хамжигчаар холбогдсон Ц.Амарсайхан нь малын мч, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ХААИС-ын Инноваци технологи дамжуулах төвийн захирлаар ажиллаж байсан бол Д.Янжмаа нь сургуулийн ерөнхий санхүүч байжээ. Байр нэр дээрээ авсан жолооч Б.болдбаатар нь ХААИС-ийн Автогражийн механикч гэнэ.  Улсын яллагч О.Гэрэл анхан шатны шүүхийн шийдвэрийг гарангуут Б.Бямбаа нарыг цагаатгасан шийдвэрт эсэргүүцэл бичиж. “Олон улсын хэл судлалын төв” нэртэй барилгын газар нь хэний эзэмшил өмчлөлд байдаг, барилга барих тусгай зөвшөөрлийг зохих журсын дагуу авсан эсэх, мөн хэний нэрээр авсан болохыг нь БХБЯ-ны дэргэдэх Барилга хөгжлийн төв болон МХЕГ-аас шинжээч томилуулан дүнэлт гаргуулжээ. Уг хоёр газраас ажилласан шинжээчдийн баг “Олон улсын хэл судлалын төв” хэмээх дутуу баригдсан барилгыг ХААИС-ийн эзэмшил газар дээр эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүй баригдсан болохыг тогтоож.  Мөрдөн байцаалтын шатанд ХААИС-ын дэд захирлаар ажиллаж байсан Ц.Амарсайхан нь ХААИС-ын эзэмшлийн газрыг 12.4 га-гаар баталгаажуулан гэрчилгээ авч байсныг мэдүүлсэн бол дараа нь нийгэм эдийн засгийн асуудал эрхэлсэн захирал нь уг гэрчилгээг яг тэр хэмжээгээр нь энэ оны хавар сунгуулсан гэнэ. Энэ баримтаар л “Олон улсын хэл судлалын төв” нь  бусдын эзэмшлийн газар дээр баригдсан болох нь тогтоогддог. Харин захирал асан Б.Бямбаа нь ямар хөрөнгийн эх үүсвэрээр уг барилгыг барьсанаа одоо болтол тайлбарлалгүй явсаар ирж. Баримт ч гаргаж өгдөггүй гэнэ.  Мөрдөн байцаалтын явцад ХААИС-ийн 2010-2012 оны санхүүгийн баримтад шалгалт хийж үзэхэд “Олон улсын хэл судлалын төв” нэртэй барилгад зарцуулсан гэх зардал, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг нэг ч гарч ирээгүй аж. Мөн гэрч нар ч уг барилгыг захирал асан Б.Бямбаа нь хувийн орон сууцны зориулалтаар бариулж байсныг баталсан гэнэ. С.Алтанцэцэг “захирал Энхтөрийн хий гэсний дагуу хийсэн, анх айлын орон сууцны зориулалтаар баригдаж байгаад сүүлдээ хэл судлалын төв болсон” гэж мэдүүлжээ. Өөр нэг гэрч З.Лхагвадорж нь “би Олон улсын хэл судлалын төвийн барилга гэдгийг 2012 оны 12-р сард л мэдсэн, түүнээс өмнө мэдээгүй, тэр үед манай ажилчид Бямбаа захирал сургуулийн хашаанд өөрийн хөрөнгөөр барьсан хувийн барилгаа сургуульд зарсан хэмээн ярьцгааж байсан, тэр үед би манай сургууль хөрөнгө мөнгөгүй байж ямар мөнгөөрөө авсан юм бол гэж гайхсан, сургуулийн эдийн засагчын хувьд надад сургуулийн санхүүгийн болон мөнгөн хөрөнгийн мэдээллийг танилцуулдаггүй байсан, 2012 оны сургуулийн төсөвд ямар ч Олон улсын хэл судлалын төвийн барилга худалдаж авна гэж хөрөнгө мөнгө тусгагдаагүй, барилга худалдан авах нь битгий хэл цалингаа арай гэж тавьдаг байсан” гэжээ. Энэ бүх мэдүүлэг баримт нь анхнаасаа ХААИС-аас “Олон улсын хэл судлалын төв” гэдэг барилга бариулах шийдвэр гаргаагүй, хөрөнгө мөнгө зарцуулаагүй гэдгийг баталжээ. Сургууль дэргэдээ олон улсын хэл судлалын төвтэй болсоныг дотоод хяналтаар баттай илрүүлж. ХААИС-ын ТУЗ-ийн 2013 оны шийдвэрийн дагуу сургуулийн хяналт шалгалтын алба өмнөх хоёр жилийн санхүүгийн үйл ажиллагаа болон худалдан авах үйл ажиллагаанд том шалгалт оруулсан гэнэ. Энэ шалгалтаар сургуулийн төсөвд суулгаагүй 741 сая төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө худалдан авсан болох нь илэрч Б.Бямбаа нарын хэргийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн аж. Энэ үеэр ТӨХ-ноос бас давхар шалгалт ирж. ТӨХ-ийн шалгалтаар ХААИС-ийн өмчлөлд ирсэн дутуу барилгыг төрийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүй худалдан авсан нь тогтоогдож.  Сургуулийн захирал Б.Бямбаагийн ажлын байрны тодорхойлолт нь тэрээр ХААИС-ийн хөрөнгийг төрийн өмнө итгэмжлэгдэн хариуцсан этгээдээр тогтоосон байдаг.  Тэрээр “Олон улсын хэл судлалын төв”-ийн дутуу баригдсан барилгыг чухам ямар хөрөнгөөр барьсанаа нотлоогүйн дээр өөрийн удирдаж байсан ХААИС-ийн хөрөнгөөр баригдсан гэдгээ ч бас баталж чадаагүй гэнэ. Дэд захирал байсан Ц.Амарсайхан нь захирлаасаа өгсөн хууль бус шаардлагыг биелүүлэн  “Олон улсын хэл судлалын төв” бариулах Үнэлгээний хороо байгуулах тушаал бичиж гаргуулан 2011 оны 6-р тушаалдаа нөхөн оруулсан байжээ. Иймд дээрхи үндэслэлүүдийг харгалзан улсын яллагч болон ХААИС нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, хохиролтой хэмээн Б.Бямбаа нарыг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүүцсэн тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Харин анхан шатны шүүхээс цагаадаад байсан Б.Бямбаа, Ц.Амарсайхан, Д.Янжмаа нарын тухайд “бадарчин баярлах болоогүй” бололтой.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших