Нууц мэдээллийн уурхай

МҮОХ-ны Д.Загдсүрэн тамирчдыг нөхөн сэргээх төвийнхөө 60 хувийг Ц.Цэрэнпунцаг заанд “бэлэглэсэн” түүх-1

Нийтэлсэн: 2014-12-24 01:11:34

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн эсрэг спортынхон босжээ. Түүнийг завсаргүй 15 жил албан тушаал эзэгнэсэн, спорт мэддэггүй гэх зэргээр бут ниргэж эхэлсэн. Эрхэм ерөнхийлөгчийн хамгийн том хэрэг нь тамирчдыг Нөхөн сэргээх төвийн асуудал юм. Ерөнхийлөгч асан Д.Загдсүрэн нь МҮОХ-ны өмчлөлд байсан “Тамирчдыг нөхөн сэргээх төв”/ТНСТ/-ын газар, таван давхар барилга гээд 3.8 тэбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг  Б.Наранцэцэгийн үүсгэн байгуулсан “Тамирчдыг нөхөн сэргээх сувилал” гэдэг компанид шилжүүлсэн нь бүлэглэсэн албан тушаалын эрх мэдоээ хэтрүүлсэн гэмт хэрэг болсон. Үүнээс гадна Д.Загдсүрэн нь дангаараа МҮОХ-ны 47 сая төгрөгийн үнэ бүхий 3600мкв газрыг “Нийслэл Өргөө” компанид хууль бусаар шилжүүлсэн давтан үйлдлээр 3.9 тэрбум төгрөгийг завшин үрэгдүүлсэн хэрэгт буруутгагдсан. Хачирхалтай нь ийм их хохирол хууль бус үйлдлийн тухай яригдаж байхад хохирогчоор оролцсон МҮОХ-ны нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан “Загдсүрэнг ийн үйлдэл нь ямар нэгэн ашиг хонжоо олох хөрөнгө завшиж үрэгдүүлсэн гэж үзэхгүй байна. МҮОХ-д түүний үйлдлийн улмаас ямар нэгэн хоихрол учраагүй” гэж хамгаалжээ. Бусад спортын хорооны ерөнхийлөгч нар нэгэн дуугаар өмгөөлж. Волейболын холбооны ерөнхийлөгч Х.Бадамсүрэн, Гимнастикийн холбооны Л.Халтар нар ямар баар зочид буудал барьчихсан биш хэмээн өмгөөлсөн. Ганцхан Оюутны спортын холбооны ерөнхийлөгч, “Голомт”-ын Д.Баясгалан л “Загдсүрэн ганцаараа шийдэх асуудал биш байсан, хувийн гэж ойлгогдохоор компанидаа газар өгсөнийг анх удаа сонслоо, ашиг сонирхолын зөрчилтэй гэж ойлгогдохоор байна” гэж мэдүүлсэн гэнэ. Хэрэг явдал 2003-2008 оны хооронд олимпоос алтан медаль авахын тулд нөхөн сэргээх сувилал, бэлтгэлийн бааз гэх мэт таван том бүтээн байгуулалт хийхээр МҮОХ-ны чуулган шийдвэрлэснээр эхэлжээ. Тухайн үед хөрөнгө мөнгө муу байсан тул том барилга байгууламж барих боломж гарсангүй. Гэхдээ Д.Загдсүрэн, Б.Наранцэцэг нар нь ТНСТ-д эртнээс нүд унагаж байсан бололтой. 2003 онд МҮОХ-ны ерөнхийлөгчийн зөвлөл хуралдаад нөхөн сэргээх төв барих  ажлыг Д.Загдсүрэнд даалгаж. Энэ шийдвэр гармагц МЗОХ-ны захиргааны албаны дарга, хуулийн зөвлөх нь байсан Б.Наранцэцэг хөдөлж эхэлжээ. “Тамирчин нөхөн сэргээх сувилал” компани нь 2008 онд байгуулагдахдаа нэг сая төгрөгийн дүрмийн сантай байжээ. Байгуулагдсанаас нь хойш нэр жил гаруй хугацанд нэгдүгээр гарын үсгийг нь Д.Загдсүрэн 2-р нарын үсгийг Б.Наранцэцэг зурдаг байж. Хуулийн зөвлөх нь барилгын ажлын ямар ч мэдлэггүй ч хятад барилгын зураг барин өдөр шөнөгүй хөөцөлдөж байгаад энэ  төвийг байгуулсан гэнэ. Түүнд хөрөнгө байхгүй тул хувийн компанитай хамтран ажиллах санал гаргахад нь Д.Загдсүрэн зөвшөөрөөд “жижиг” газар олгож. Б.Наранцэцэг нь эхлээд хувиасаа 30, ах дүү нараасаа 60 сая төгрөг босгон барилгын ажилдаа оржээ. Насан гэдэг өвөрмонголтой хамтран 100 сая төгрөгийн барилгын материал авсан гэнэ. ТНСТ-ын эхний хэсгийг хурдан барьсан агаад Б.Наранцэцэг хэдэн тамирчиддаа тусалж байгаадаа баяртай байсан гэнэ. 2005 оноос барилгын ажил нь зогссонд тэд нар МҮОХ-ны ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлыг хуралдуулж байгаад “Голомт”банкнаас зээл авч энэ мөнгөөрөө төвөө барьж дуусгажээ 2007 оны 12-р сар гэхэд бүрэн барьж дуусгаж.  Бүхий л барилгын ажил үйлчилгээ нь МҮОХ-ны нэр дээр явагдаж нийтдээ 733 сая төгрөг зарцуулагджээ. Арав гаруй компани үндсэн болон туслан гүйцэтгэгчээр ажилласан агаад тэд цөм МҮОХ-тай гэрээ байгуулсан, “ТНСТ” гэдэг компанийг сонсоогүй, Олимпийн хорооны  Наранцэцэг эмэгтэй төлбөрийг дандаа бэлнээр тушаадаг байсан гэж мэдүүлсэн гэнэ. /үргэлжлэл бий/
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших