Нууц мэдээллийн уурхай

Дарханы НИТХ-ын төлөөлөгчид Дубайд тансагласан зардлаа төлөхгүй гэж З.Энхболдыг эсэргүүцжээ

Нийтэлсэн: 2014-12-22 03:01:45

Төрийн албан хаагчид төсвийн мөнгөөр тансагладагийн жишээг өнгөрсөн хавар Дубай явж “туршлага судалсан” Дарханы НИТХ-ын долоон төлөөлөгч харуулсан.  2014 оны 5-сарын 2-7-ныг хүртэлх зугаалгад нь төсвийн 18.2 сая төгрөг зарлагадсан бөгөөд энэ тухайн үедээ шуугиан тарьж байсан.  Аудит тэр дор нь акт тавьж үүнийг нь УИХ-ын дарга З.Энхболд мөнгө өөрсдөө төлөх боллоо хэмээн зарлаж байсан. Тэгвэл долоон төлөөлөгчөө хамгаалсан НИТХ нь тэд зардлаа төлөх ёсгүй хэмээн өмөөрч харин ч үр бүтээлтэй явсан, туршлага сайн судалсан гэээд ажлын алба нь  аудитын тавьсан актыг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ. Долоон төлөөлөгч нь Дархан хотыг Дубай лугаа хөгжүүлэхээр “их зорилго” өвөрлөн явсан гэнэ. Тэд нарын судалж мэдээд ирсэн туршлага зөвлөмжийг нь Дарханыг жишиг хот болгох төлөвлөгөөнд оруулжээ. Гэхдээ “дордохын долоо” яг ямар зөвлөмж туршлага гаргасан нь тодорхойгүй байна. Мань долоо Дубай хотоор аялахдаа нийтийн тээврийг нь харсан агаад ирээд “ярьж хэлсэн зүйл”-ийг нь Дарханы нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулан боловсронгуй болгоход ашиглаж байгаа гэнэ дээ. Мөн “дордохын долоо” гудамжаар зугаалж яваад Дубай хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг нийтэд үзүүлсэн самбар маягийн зүйл байсныг нь олж харсан бололтой юм НИТХ-ын менежер Р.Тунгалаг-Эрдэнэ шүүх хуралдаан дээр ярьжээ. Тэгээд бодвол гар утсаараа зургийг нь авсаныг нь өдгөө үлгэр болгож ашиглаад Дархан хотын макетыг хийж байгаа гэнэ шүү. Мөн хог хаягдалтай холбоотой “хог” гэж байдаг бөгөөд тэр талаар туршлага судалжээ. Уг нь “Фолика” гэдэг компанитай гэрээ байгуулж гарын үсэг зурахаар ажлын төлөвлөгөөнд нь тусгагдсан ч цаадуул нь ирэх жил танай аймагт очиж байж гэрээгээ хийнэ гээд хөдлөөгүй, ер нь хэн ч очоод шууд гэрээ хэлцэл байгуулдаггүй шүү дээ гэж НИТХ-ын менежер төлөөлөгчдөө хамгаалжээ. Цаад эздээ хамгаалах гэсэн биш гадаадын харилцааны нөхдөө маш муу ажилладагыг нь илчлээд орхиж.  Хаа холын Дубайд олон арван сая төгрөг зарж явах гэж байгаа төлөөлөгчдийнхөө “гадаад айлчлалын” бэлтгэл ажлыг маш муу хангаж  хөөрхийсийг бараг л хар таамгаар нь явуулжээ. Хаана  хэнтэй уулзахаа мэдэхгүй улс наранд шарж далайд шумбахаас өөр яах билээ. Энэ мэт инээдтэй явдлаас гадна “дордохын долоо” нь албан ажлын шугмаар бус хувийн компани болох “Нью жуулчин турс” компаний шугмаар явсан байж. Хувийн компаний шугмаар явж байгаа төлөөлөгчид “гадаад томилолтын” удирдамжинд заасан “Дубай хотын  нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагатай холбоо тогтоон, аялал жуулчлал хөгжүүлэх” зорилгоо яаж биелүүлэх гэсэн нь сонин. Хатуу хаант засаглалтай оронд ямар “нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага” байдаг гэж бодож Дубай явсан нь бүр ч гайхмаар.  Харин “аялал жуулчлал” хөгжүүлэх тал дээр сайн ажиллажээ. Төлөөлөгчдийг ахалсан Дархан сумын Засаг дарга, НИТХ-ын тэргүүлэгч, Дархан-Уул аймгийн НАМЗХ-ны тэргүүн Б.Азжаргалын далайн усанд умбан байгаа зургийг та харж байна. Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан хэмээн УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу аудит шалгалт хийхэд НИТХ нь гадаад томилолтын зардлаа 10.7 саяар оруулсан ч тодотголоор 39.5 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн нь илэрч. Мөн Дубай явсан төлөөлөгчид нь тэнд очоод ямар байгууллагатай холбогдсон, “холбоо тогтоох”, “туршлага судлах” талаар хэрхэн ажилласан нь тодорхойгүй, байгуулсан гэх нэг ч гэрээ хэлцэл, санамж бичиг байхгүй байжээ. Гэсэн ч Дарханы шүүх төсвийн мөнгөөр Дубайд тансаглагчидад тавьсан аудитын актыг хүчингүйд тооцох шийдвэр гаргасан тул татвар төлөгчдийн мөнгөө буцааж авах ганц найдвар нь З.Энхболд дарга болоод байна.
 

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших