Нууц мэдээллийн уурхай

“Монгол газар” компаний захирал Ц.Мянганбаярын алтны овоолгоос Уянга сумын дарга нар хувь хэмээн 57 сая төгрөг авчээ-2

Нийтэлсэн: 2014-12-18 02:08:10

…Мөн манай компани огтхон ч олборлолт хийгээгүй гэж мэлзэн алт угаасан овоолго шороо хаанаас гараад ирсэнийг мэдэхгүй хэмээн зайлсхийсээр байгаад энэ хэргийг дуусгасан. Харин ч эргүүлээд хайгуулын зардал болох 1.4 тэрбумаа төрөөс нэхдэг байж. “Монгол газар” компаний овоолго руу “Шар зүлэг”, Соёл арвижих” зэрэг дөрвөн компани оржээ. “Хаан соёолж” компаний ажилтан Ш.Гансүх нь “манай дүү Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт гэдэг газарт алтны овоолготой талбай авсан “Зулмөнхбадмаараг” компаний захирал Нарантуаятай уулзсан, тэрээр “Монгол газар” компаний захирал Ц.Мянганбаяраас газар авсан гээд 60 саятөгрөг өгөөд ажилла, орон нутгийн зөвшөөрөл, шалгалтыг манайх хариуцана” гэсэн хэмээн мэдүүлжээ. Мөн “Дөлгөөн цайдам” компани 31 сая төгрөг өгөөд овоолго руу оржээ. Энэ мэтээр ээлж дараалан хэд хэдэн компани Ц.Мянганбаяр захирлын овоолго дээр жилжин найрлаж. Тэдний дунд орон нутгийн хурган дарга нарын компани ч байсан гэнэ. “Монгол газар” компаний техник ашиглалтын залбаны дарга Б.Отгон-Очир ”Мянгаа захирал над руу яриад Шийрэв гэдэг хүн чамтай холбогдоно, уулзаад асуудлыг зохицуул гэсэн, удалгүй Уянга сумын ИТХ-ын дарга Шийрэвдорж дүүгээ дагуулан ирээд газрын солбицолооо тааруулж үзсэн, тэр хоёр 30 сая төгрөг өгсөнийг компаний санхүүд тушаасан” гэжээ. Уянга сумын идэвхтэн байгаль хамгаалагч Т.Дэлгэрсайхан нь “манай сумын ЗДТГ-ын дарга Дагвасүрэн, төрийн сангийн төлөөлөгч Минжбадгар нар өөрсдөө ЖПС барьчихсан, солбицолыг нь тогтоож өгч байсан” гэж мэдүүлсэн гэнэ. Ингээд орон нутгийн дарга нар “Монгол газар” компаний овоолгод эзэн суугаад авч. Сумын малчин Туяацэцэг “би ЗДТГ-ын дарга Дагвасүрэнтэй уулзахад Минжбадгар эгч хамт байсан, Дагвасүрэн дарга чи уурхайнд хяналтын ажил хийнэ, угаасан шороог авахад нь хамт байлцаж хянаж бай, угаасан алтны хэмжээг өглөө бүр мэдээлж бай гэсэн, хэлсэнийх нь дагуу Тунгалагын уурхайд ажиллаж алтны хэмжээг Дагвасүрэн даргад хэлдэг байсан, Дагвасүрэн дарга Шийрэвдорж даргын эхнэрийн хамт өглөө бүр ирж хувиа авдаг байсан” гэж баталжээ. Орон нутгийн дарга нар алттай шороонд  гараа дүрсэнийг овоолго угаасан компаний захирлууд хүртэл гэрчлэн мөрдөн байцаалтанд нүүрийг нь улалзуулжээ. Өнөөх уурхайтай гэгдэх М.Тунгалаг нь “2013 онд манай компани үйл ажиллагаа явуулах гэхэд талбай олдохгүй байсанд Уянга сумын төрийн сангийн төлөөлөгч Минжбадгартай уулзсан, тэрээр Шийрэвдорж дарга Бөөрөлжүүтэд Бүрэгтэй гэдэг газар авсан, тэнд чи овоолго угаа гэсэн, Минжбадгар Дагвадорж нартай уулзахад шороо татаад ажилла, 45 граммаас дээш алт олборлосон тохиолдолд 30 хувийг нь бидэнд өг гэхэд нь зөвшөөрөөд орсон, тэр гуравд 57 сая төгрөг өгсөн, Дагвасүрэн, Минжбадгар, Баасансүрэн нар ирж мөнгө, хувиа авдаг, ах дүү нар нь хяналт тавьдаг байсныг манай ажилчид бүгд мэднэ” гэжээ. Энэ мэтээр сумын дарга нар “Монгол газар” компаний захирал Ц.Мянганбаяраас дутахгүйгээр дураараа дургиж төрсөн газар шороогоо ухаж сүйтгэж байжээ. Дарга нар нэгэнт өөрсдөө холбогдсон тул овоолгоо хамгаалаад сүйд болдог байж. Уянга сумын байгаль орчны улсын байцаагч Г.Гандуламыг 2013 оны 8-р сард шалгалт хийхэд “Баярсгоулд” компаний талбай дээр “Соёл арвижих” гэдэг компани ирээд буучихсан шороог нь зөөн нууранд буулгаж байжээ. Компаний захирал нь бид “Монгол газар” компаний захирал Ц.Мянганбаяр болон танай сумын ЗДТГ-ын дарга З.Дагвасүрэн, ИТХ-ын дарга Ж.Шийрэвдорж нартай хамтарч ажиллах гэрээтэй гээд шаардлагыг нь хүлээн авсангүй. Байгаль орчны улсын байцаагч “Соёл арвижих” компанийг үйл ажиллагаагаа зогсоо гэсэн биш маргааш нь ЗДТГ-ын даргадаа бангадуулжээ. З.Дагвасүрэн нь “чи яагаад зүгээр ажиллаж байгаа компанийг хөөдөг юм, Шийрэвдорж дарга бидний нэр гарлаа, битгий асуудал үүсгээд байгаарай” хэмээн бут авчээ. Ингээд  дархан хамгаалалттай болсон “Соёл арвижих”-ын араас өөр бусад компаниуд орсоор Уянга сумын Бөөрөлжүүт гэдэг сайхан нутаг өдгөө там болж үлджээ.  
                      

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших