Нууц мэдээллийн уурхай

Америкийн хувийн “эрүүдэн шүүгчид” улсынхаас 4 дахин их цалин авдаг байжээ

Нийтэлсэн: 2014-12-11 08:14:20

Эрх чөлөөний гэх энэ орны төр засгийн нэр хүндийг шороонд хутгасан хэрэг дэгдээд байгаа нь ТЕГ нь байцаалтанд эрүүдэн шүүсэн шуугиан юм. Албан ёсны баримт бичигт үүнийг байцаалтын нэг арга хэлбэр гээд “байцаалтын шахах арга” гэж нэрлэжээ. ТЕГ  энэ аргаа хэрэглэж ирсэнээс хойш нийтдээ 119 хүнд хэрэглэснээс 26 нь гэм буруутай гэдэг нь бүрэн тогтоогдоогүй сэжигтэн байжээ. Тагнуулынхан шуугиан дэгдмэгц эд мөрийн баримтаа шуурхай устгасан ч зарим нэгийг нь тусгай комисс олж авч. “Байцаалтын шахах арга” -д нэг буюу түүнээс хоногоор унтуулахгүй байх, толгойг нь усанд дүрэх, хүйтэн бетонон хананд наалдуулан гавлах, өлсгөлөн зарлагчдийг хүчээр шулуун гэдсээр нь хооллох зэрэг ордог байжээ. 2002 онд Жорж Бушийн үед энэ аргыг хэрэглэхийг ёс төдий хориглосон нь дөрвөн жилийн дараа л алдаг оног хэрэгжиж эхэлж. “Байцаалтын шахах арга” гэгчид “хувийн хэвшлийнхэн” оролцдог байжээ. Энэ аргыг хэрэглэх хөтөлбөр, удирдамж зааварчилгааг боловсруулсан хоёр сэтгэлзүйч л гэхэд ажлын хөлсөнд 2005-2009 оны хооронд  81 сая доллар авч. Хөтөлбөрийн хэрэгжилтэнд “гэрээгээр” оролцож байсан хувийн хэвшлийнхэн өдрийн 800 долларын хөлс авч байсан ТЕГ-ын жирийн мөрдөгчийн цалингаас 4 дахин их байжээ. Нийтдээ энэ хөтөлбөрд 300 сая доллар зарцуулсан гэсэн тооцоо гарч. Гэтэл үр дүн нь тааруухан байж. Эрүү шүүлтэнд өртсөн сэжигтнүүд амиа аврахын худал зохиомол мэдүүлэг өгдөг нь ТЕГ-ыг буруу чиглэл рүү хөтөлж олон ажиллагаа нь нурсан гэнэ.

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших