Нууц мэдээллийн уурхай

“Хумсалдаг” хүүхдийг яах вэ ?

Нийтэлсэн: 2013-06-19 03:08:23

Хөөрхөн гэгч “хумсалдаг” хүүхэд байдаг. Чихэр жимс, найзынхаа тоглоом бүр ширээн дээр байсан мөнгийг хүртэл туучихдаг.  Ийм үед загнаж дэмлэхийг цээрлэн. Гар хүрч ерөөсөө болохгүй. Харин яагаад ийм зүйлийг дахиж хийж болохгүй вэ гэдгийг сайн тайлбарлаж  өг. Хүүхэдтэйгээ ярилцах үед дээрээс дээрэнгүй өнгөөр ярих нь буруу. Харин ярилцах үедээ хүүхэдтэйгээ нэг түвшинд буюу та хоёрын нүд ижил түвшинд байх ёстой. Хүүхэд ижил түвшин зиндаанд ормогц бүх үнэнээ хэлдэг  тул энэхүү бяцхан нууцын үнэнд та удахгүй итгэнэ. Ярилцах үедээ хүүхэд үнэхээр гэмшиж бас ичиж байгаа эсэхийг сайн анхаар. Мөн хийсэн хэрэг нь хэр зэрэг хүнд бас хэрхэн залруулж болох зэргийг тооцож үз. Хулгайлсан тоглоомоо буцааж өгөөд уучлал гуй гэвэл энэ нь хүүхдийн хувьд нэр хүндээ гутаасан хэрэг болдог тул өөр арга бодож ол. Хүүхэд тань үнэхээр гэмшиж байгаа бол нэр хүндийг нь яаж ийгээд аврах нь зүйтэй.  Үүнд л хүүхэд хамгийн их баярлаж талархдаг. Хүүхэд хулгай хийх нь олон шалтгаантай. Ганц таны ч биш бүх хүүхдийн 95 хувь нь ямар нэгэн зүйл заавал хумсалсан байдаг.  Гэхдээ ихэнх нь ганц хоёр удаа л хийх жишээтэй. Хүүхэд дэлгүүрт ороод гоё тоглоом харвал түүнийг өөрийн болгох хүсэл хар аяндаа төрж тэгээд л авчихдаг. Нэг талаар энэ нь өөрт нь юу дутагдаж байгааг эцэг эхдээ харуулах гэсэн сэдэлт байдгийг анхаарч үзэх хэрэгтэй.  Мөн найз нөхдийнхөө дунд нэр хүнд олох зорилгоор гэрээ мөнгө “туугаад” найз нараа амттанаар дайлдаг. Судалгаагаар багадаа юм хумсалдаг байсан хүүхдүүдийн ердөө 3 хувь нь л том болоод жинхэнэ хулгайч болдог гэнэ.

 

NUUTS.MN

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших