Нууц мэдээллийн уурхай

Хүүхдийнхээ оюуны чадварыг яаж хөгжүүлэх вэ

Нийтэлсэн: 2013-05-18 05:12:13

Өдрөөс өдөрт, цагаас цагт өсч байгаа нялх үрээ та ирээдүйд ухаантан, алдартан болоосой, хичээлдээ онц сураасай гэж хүсч байна уу? Тэгвэл аливаа хүүхдийн оюуны хөгжилд эцэг эхийн дэмжлэг туслалцаа нэн чухал үүрэгтэй байдаг.

• Хүүхэдтэйгээ ойр дотно байх
Балчир хүүхдээсээ ирж буй сигнал бүрт мэдрэмжтэй хандаж, зохистой хариулт (авч тэврэх, энхрийлэх, бүүвэйлэх, ярих гэх мэт) өгч байх нь тэдний тархины хөгжлийг дэмжинэ. Ээж аавын хүүхдэдээ тавих анхаарал халамж, арчилгаа, ойр дотно байдал орчлонг дөнгөж таньж эхэлж байгаа хүүхдэд таныг өөрийнх нь юу хүсч байгааг мэдэж байна гэдгийг мэдрэхэд тусална.

• Хүүхэдтэйгээ тоглох, тоглуулах
Ялангуяа эхний хоёр насыг хүүхэд тоглож л өнгөрөөнө, Тоглох явцдаа байнга суралцаж байпаг. Тоглодоггүй хүүхдийн тархины хөгжил, идэвхтэй тоглогчоос сул байдаг ажээ. 6 сар хүртэлх нялх хүүхдэд янз бүрийн дуу авиа гаргадаг, шажигнадаг, хөдөлдөг тоглоомоор тоглуулах нь тохиромжтой. Энэ нь 5 мэдрэхүйгээ танихад нь тусална. Харин мөлхөж эхлэх үеэс нь машин, бөмбөг, ой хүрэхэд нь энгийн угсрах тоглоом, хүүхэлдэй, бамбарууш, томоохон хэсгүүдээрээ салдаг машин зэрэг тоглоомоор тоглуулаарай. Хөлд орох үеэс нь хүүхдийн хөдөлгөөнийг дэмжсэн, гар хөлөө удирдан чиглүүлэхэд нь тус дэм болохуйц (дээр нь суугаад хөлөөрөө явдаг машин/амьтан, чирдэг, түрдэг амьтад гэх мэт) тоглоом авч өгвөл сайн. Гэхдээ тоглоом наадгайгаас гадна мөн гэртээ байгаа эд зүйлсээ ашиглан та хүүхэдтэйгээ тоглож болно.

• Хүүхэдтэйгээ ярих, ном уншиж өгөх
Хүүхэдтэйгээ байнга ярих, тавьсан “Яагаад?”, “Яаж?” зэрэг асуултуудад нь төвөгшөөлгйү хариулах, хийж байгаа зүйл, үзсэн харснаа тайлбарлан ярих нь хэлд ороход нь түлхэц болохоос гадна хүрээлэн буй орчинтойгоо танилцах, олсон мэдлэг төсөөллөө эмхэлж цэгцлэхэд тусална. Мөн хүүхэдтэйгээ хамт зурагтай ном үзэж, зураг дээр байгаа хүн, амьтан, эд зүйлсийг нэрлэх, үйл явдлынх нь талаар асуух, тайлбарлах, гэрийнхээ фото зургийн цомгийг үзэж ярилцах, богинохон үлгэр ярьж өгөх зэрэг нь түний оюун ухааны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна.

• Аливааг “судлах” боломжийг олгох
Гэртээ хүүхдийнхээ сонирхлыг нь татахуйц, хэрэгцээнд нь нийцсэн орчныг бүрдүүлж, үйл хөдлөл, “сүйтгэн нураалт”-ыг нь хориглоод байхгүй бол тэд бие дааж хөдөлгөөн бүрээ удирдан зохицуулж сурна. Хүүхэд нэг оролдож үзээд, олж мэдсэн зүйлээ хожим мартдаггүй. Өөрийнхөө хийж байгаа зүйлд хүүхдээ оролцуулах нь шинэ зүйлийг мэдэж авах, юмын арга эвийг олж сурах, мөн өөртөө итгэлтэй болоход нь нөлөөлнө. Гэхдээ мэдээж хүүхдийн хэр хэмжээнд тохирсон хялбар зүйлийг хийлгээд чадахгүй зүйлийг нь хийж үзүүлж тусална. Хүүхдээ дэлгүүр хоршоо, гудамж талбай, хөдөө гадаа авч явах зэргээр шинэ зүйлийг ажиглуулж, судлуулах нь мөн чухал.

• Хүүхдээ зохистой хооллох
Хүүхдээ аль болох удаан хугацаагаар хөхөөрөө хооллох нь тархины хөгжилд нэн тустай. Эхийн сүүнд бусад сүүнд байдаггүй ойролцоогоор дөрвөн зуу гаруй тэжээллэг бодис агуулагддаг. Харин бор хоол буюу нэмэгдэл хоолонд ороод ирэх үеэс нь хүүхдэдээ амин дэм, эрдэс бодисоор баялаг хоол хүнс өгч байх нь чухал юм. Жишээ нь таурин хэмээх хүүхдийн оюуны хөгжилд юугаар ч орлуулашгүй чухал амин хүчил зөвхөн эхийн сүүнд агуулагддаг. Тиймээс сүүнээсээ гарсан хүүхэд таурины дутагдалд орж нүдний хараа нь муудах, удаан сэтгэн бодоход хүрэх нь элбэг. Таурин амин хүчил нь мэдрэлийн сэрэл дамжуулагчийн бүрэлдэхүүн хэсэг болдгийн хувьд тархин дахь сэрэл дамжуулалтыг дэмжиж байдаг учир хүүхдийн сурах чадварыг дээшлүүлдэг. Мөн бие махбодид нийлэгждэггүй учраас зөвхөн гаднаас авах шаардлагатай болдог юм.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших