Таргалалтын шалтгааныг олж, жингээ хасацгаая
Нийтэлсэн: 2013-04-21 03:18:56
Таргалалт ба илүүдэл жин хэрхэн үүсч байна вэ?
Таргалалтын шалтгаан:
Энгийн хөнгөн хэлбэрийн таргалалт: Хүний биед орж буй шим тэжээлийн хэмжээ ба түүнийг зарцуулж буй хэмжээ хоёрын зөрүүгээс үүссэн таргалалт юм. Нэг үгээр хэлбэл их идээд бага хөдөлж байгаагаас үүсдэг таргалалт ба энэхүү таргалалтын эсрэг эмчилгээ нь хамгийн үр дүнтэй болдог юм.
Хам шинж чанараас үүдэлтэй таргалалт: Хавагнах, хоолны шингэц муу байх, үе мөчний үрэвсэл,мэдрэлийн ядаргаа зэргээс үүдэлтэй бодисын солилцооны дутагдал гол шалтгаан байх нь илбэг байдаг. Энэ төрлйин таргалалт нь хоолны зохицуулалт ба хөдөлгөөн дасгалын аргаар турхад хэцүү ба гол шалтгаан болсон өвчний эмчилгээг давхар хийж биеийн дотоод бодисын солилцоог сэргээж өгсөнөөр үр дүнтэй эмчилгээ болдог.
Төрсөний дараах үеийн таргалалт: Жирэмсэн байх үедээ бүсгүйчүүд маань хэвлийдээ тээх урагтаа хэрэгцээт шим тэжээлийг хүргэх үүднээс хоолны дуршил нэмэгдэх ба үүнээс үүдээд хоолны дэглэм алдагдах зэрэг нь таргалалт үүсэх гол шалтгаан болдог.
Жирэмсэн байх үед хүний бие аяндаа хоол боловсруулах, шингээх үйл ажиллагааг хурдасгаж төрөлт болон төрсөний дараах үед зарцуулах хүч тэнхээг хуримтлуулах зорилгоор шим тэжээлийг өөх тос хэлбэрээр хадгалдаг байна. Тиймээс биеийн жин нэмэгдэн таргалалт үүсч ихэлэх ба энэ үед хэтэрхий ихээр идэх юм бол түүнийг дагаад хэт таргалалт үүсэх нь амархан байдаг.
Бага насны хүүхдийн таргалалт: Бага насны хүүхдийн таргалалтын гол шалтгаан нь ихэвчилэн элдэв төрлийн түргэн хоолнууд, цагийн хуваарьгүй хооллолт ба чихрийн шижин зэрэг бадаг бол удамшлийн гаралтай байхч тохиолдол байдаг. Хэт таргалалт нь бага насны хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх нөлөө их байдаг ба өөрийгөө илэрхийлэх чадвар муу, аймхай хулчигар, өөртөө итгэх итгэлгүй болох зэрэг хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөө их учир эмчилгээ хийлгэх нь нэн чухал юм.
Гэдэс орчмын таргалалт буюу харвин: Даймонд хэлбэрийн таргалалт гэж нэрлэдэг гүзээ, хариван үүсэх гол шалтаан нь ихэвчилэн цагийн хуваарьгүй хооллолт, өтгөн хатах, хэт их идэх зэрэг юм.
Илүүдэл жингээ бодож олох арга (Body Mass Index буюу BMI)
Та хэр илүүдэл жинтэй болохоо бодож олж болох энэхүү арга нь өөрийнхөө жинг өндөрийнхөө квадратаар хувааж өгөх юм. (BMI=Kg/m²)
Илүүдэл жингийн хэмжээ:
<18.5: Жин хэвийн хэмжээнээс бага
18.5-22.9: Дундаж, хэвийн
23-24.9: Жин бага зэргийн өсөлттэй
25.0-29.9: Таргалалтын 1-р шат, дунд зэргийн таргалалттай
>=30: Хэт таргалалт
Жишээ нь: 178 см өндөртэй хүн 80кг жинтэй гэж бодвол BMI=80/1,78м²= 25.2 буюу бага зэргийн таргалалттай гарч байна.
Жингээ барих зөв хооллолтын аргууд:
Өдрийн гурван хоолоос татгалзахгүй байх
Хоолны цагийг яс баримтлах
Хоолыг сайн зажилж идэх
Өөх тос багатай хоолыг сонгон хэрэглэх
Хоолыг шорвог идэхээс ба хэт халуун ногоотой хоолноос татгалзах
Элдэв төрлийн бэлэн хоолноос илүү байгалын гаралтай гэрийн нөхцөлд хийж боловсруулсан хоол унд хэрэглэх
Хоолны хооронд идэх хөнгөн зуушнаас татгалзах
Алим жимс болон хоолондоо хүнсний ногоог ихээр хэрэглэх
Ус хангалттай ууж байх
Хоолны энэхүү дэглэмээ удаан хугацаанд сахин мөрдөх
Хэт таргалалтын эсрэг эмчилгээ
“Adjustable Gastric Band” буюу ходоод бооx эмчилгээ:
Энэхүү эмчилгээ нь хэт таргалалтын эсрэг хамгийн ихээр хийгддэг хагалгаа бөгөөд улаан хоолойноос ходоодруу үргэлжилэн орсон хэсгийг Gastric Band гэх зориулалтын утсыг ашиглан боож хоол унд өнгөрөх замыг нарийсгаж өгдөг хагалгаа юм. Ингэснээр хүний хоол идэх дуршлийг бууруулж гэдэс цатгалан байгаа мэт мэдрэмжийг хүнд төрүүлдэг юм.
Зүсэлт хийхгүй хэвлийн хөндийн дурангийн хагалгаагаар хийдэг ба анх Сведенд гарч Америк, Европ зэрэгт ихээр хийх болсноор өнөөдөр дэлхий нийтээр хийх болжээ.
Ходоод боох эмчилгээний сайн тал
1. Харьцангуй хөнгөн хагалгаа бөгөөд хагалгааны цаг богино.
2. Эдгэрэлт хурдан
3. Ходоод тайрах хагалгааг бодвол хавсарсан өвчин үүсэх нь бага
4. Хоол идэх дуршилыг багасгах тал дээр үр дүн сайн
5. Ходоод гэдэсний энгийн үйл ажиллагааг алдагдуулахгүй
6. Бодисын солилцоонд өөрчлөлт оруулах нь бага
7. Тодорхой хугацааны дараа дахин авч болно
Энэхүү хагалгаанд lap-Band боогч утсыг ашиглаж байна. Энэхүү lap-Band нь хамгийн анх хэвлийн хөндийн дурангийн хагалгаагаар ходоод боох үед хэрэглэгдэж байсан ба хамгийн удаан ашиглаж буй банд юм. Одоогоор Европ, Америк, Австрали зэрэг дэлхийн хамгийн олон улсад ашиглаж байна.
“Sleeve Gasterectomy” буюу ходоодны суурийг тайрах хагалгаа:
Энэ хагалгаа нь ходоодны уутанцар хэсгийг тайрч нарийсгаж өгдөг ба ингэснээр ходоодны хэмжээг багасгаж ходоодноос ялгарах идэх дуршилыг нэмэгдүүлэгч хромоныг саармагжуулж өгдөг юм. Тус хагалгаа нь ходоод гэдэсний энгийн урсгалд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй ба хагалгаанаас үүдсэн хүндрэл харьцангуй бага юм.
Ходоод тайрах хагалгааны сайн тал
1. Хагалгаа харьцангуй хялбар бөгөөд хагалгааны цаг богино
2. Хавсарсан өвчин үүсэх нь бага. Одоогоор хагалгааны дараа хавсарсан өвчин үүсэх магадлал 1%-аас доош байгаа нь хамгийн бага үзүүлэлт юм.
3. Хагалгааны дараа үр дүн сайн бөгөөд түүнийгээ удаан хугацаанд хадгалах бололцоотой байдаг.
4. Ходоод боох хагалгааг бодвол турах процесс илүү.
5. Цатгалан байлгаж хоол идэх дуршлийг дарахад хамгийн сайн арга юм
6. Ходоодны өөрийнх нь үйл ажиллагаанд гаж нөлөө үзүүлдэггүй учир шим тэжээлийн дутагдалд орох, хоол боловсруулалт удааширах зэргийн хүндрэл огт үүсдэггүй болно.