Нууц мэдээллийн уурхай

Муу нохойн гэдсэнд шар тос зохихгүй

Нийтэлсэн: 2013-04-15 03:36:39

2012 оны УИХ-ын сонгуульд сонгогчид өмнөх сонгуулиудыг бодвол эмэгтэйчүүдийг илүү дэмжсэн. Нийт 544 нэр дэвшигчийн 174 нь буюу 32  хувь нь эмэгтэйчүүд байлаа. Эндээс 11 эмэгтэй УИХ-д суух болзол хангасан юм. Сонгогч түмний итгэлийг хүээсэн нь хэд билээ, жагсаалтаар орсон нь хэд билээ гэдэг дээр хувь хүний зангараг харагдаад байдаг нь бас их сонин. Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн Г.Уянгад УИХ-ын гишүүний сэнтий зохиж байна гэдэг нь ванлий. Уруул, амны хөдөлгөөн, ярьж хэлж буй зүйлийн утга учир, дэвшүүлж буй санаа оноо нь хэдэн жил улс төрийн тогоонд мэтгэлцэж, хэрүүл зарга хийх үедээ хийж явсных нь үр дагавар биз ээ. Мань хүний стиль, имиж хүртэл цаанаа нэг нийцтэй. Бүр сүүлдээ Тимошенко үстэй болчихсон тууж явах.

Хороон дарга явсан З.Баянсэлэнгийн хувьд гэвэл УИХ-ын гишүүн болсон цагаасаа бодолгүй хэлсэн үгэндээ ороогдон, будилах нь хэрээс хэтэрлээ. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 19 дүгээр заалтыг хэлэлцэхэд түүний зэс цухуйсан гэхэд болно. “Хууль зөрчсөн, ажлын хариуцлага алдсан сэтгүүлчийг жилийн хугацаатайгаар сэтгүүлч байх, хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллах эрхийг нь хасах хэрэгтэй гэсэн заалт оруулья. Тэгэхгүй бол сэтгүүлчид хэтэрхий задгайрна” гэж дүрэмдсэн гэх мэтчилэн. Хорооны хөгшчүүлийг “дагздаж” МАХН-ынхнаас кок үнэлгээ авсан З.Баянсэлэнгэ шиг хүүхэн бол “Санагдсанаасаа хэзээд бага ярьж бай” гэх эрх мэдлийн 48 заалтын дөрөвдүгээр дүрмийг олж үзэхгүй явсаар олзны дөрвөн жилээ барах биз. Аливаад зохидог, зохидоггүй гэж байх юм аа.
Эх сурвалж “Сэрүүлэг” сонин

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших