Нууц мэдээллийн уурхай

Монголын түүхийг аялагчдын тэмдэглэлээс үзээрэй

Нийтэлсэн: 2013-04-02 02:16:02


XIX зууны төгсгөл, XX зууны эхээр Төв Ази, түүний дотор Монгол орноор аялж, монголчуудын ахуй амьдрал, зан заншилтай танилцаж, судалж  явсан Өрнөдийн нэрт аялагч-судлаачдын бичсэн адал явдалт аян замын тэмдэглэл, бүтээлүүдийг орчуулж, цуврал хэлбэрээр уншигчдын гарт хүргэж буй нэгэнтэй уулзлаа. Цувралыг хэл судлаач Б.Баярсайхан орчуулж, эрхлэн гаргаж байгаа юм. Номын талаар түүнтэй ярилцлаа.

-Танд цуврал ном гаргах бодол яаж төрсөн бэ?

-Өнгөрсөн зууны эхээр Монгол орноор аялсан Өрнөдийн олон аялагч-судлаач, сэтгүүлч, бусад хүмүүсийн тэмдэглэл, дурсамж, судалгааны олон бүтээл байдаг ч бид тэр бүр мэдэхгүй байна. Энэ бүгд монголчуудын хувьд үнэлж баршгүй түүхийн эх сурвалж болж байдаг. Монгол үндэстэн, монголчууд өнөөдөр өөрөө өөрийгөө танин мэдэх, хувь хүн өөрийгөө хаанаас гаралтай, чухам хэн бэ гэдгээ эрэлхийлэх болсон цаг үед гадаадын судлаач, аялагчдын ном их зүйлийг өгүүлнэ. Хүмүүс түүхээ илүү гүнзгий, ул суурьтай мэдэж авахыг хүсч байна. Монголчууд бидэнд өөрийн түүхээсээ, зан заншил, соёлоосоо ухаж ойлгох, учир начрыг нь мэдэж авах үй түмэн асуултууд хариугаа хүлээсээр. Ганцхан жижиг жишээ гэвэл, монгол эхнэрийн үс яахлаараа тийм үхрийн эвэр шиг дэргэр самналт, чимэглэлтэй, эхнэр дээл нь түнтгэр мөртэй байсан юм бэ гэдэг асуултад Хаслунд “Явна аа!” гэдэг энэ номондоо хариулт өгөхийг оролдсон байдаг. Түүний олж мэдсэн зүйл нь нэлээн үнэмшилтэй хариулт болов уу гэж бодож байна. Энэ мэт мэдэхгүй зүйлсээ бид, монголчуудын дунд амьдарч, ажиллаж, цугтаа зовж зүдэрч явсан амьд гэрчүүдийн бичсэнээс олж мэднэ. Үүнийг л удирдлага болгон би цуврал ном орчуулж гаргахаар сэтгэл шулуудсан юм даа.

-Сонирхолтой юм. Уншигчдад сонирхуулах үүднээс орчуулгын  хоёр номоо  танилцуулж болох  уу?

-“Явна аа!” гэдэг эхний ном бол Данийн нэрт аялагч-судлаач Хеннинг Хаслунд-Кристенсений бичсэн ном. Европчууд Америк тив, Австрали, Өмнөт Африк гэх зэрэг газруудад шилжин суурьшиж байсан түүхийг бид мэднэ. Түүний нэгэн адил Монгол оронд Дани суурин байгуулах эхлэлийг тавих, ер нь ийм боломж байгаа эсэхийг судлах зорилгоор 1923 онд хэсэг дани залуус Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумд ирж суурьшсан юм. Тэд газар тариалан, хүнсний ногоо тарих, мал аж ахуй эрхлэх, хөвчийн үслэг амьтны арьсны наймаа хийж үйл ажиллагаагаа эхлүүлж, анхны бүрэлдэхүүнээрээ 1927 он хүртэл Монголд байсан билээ. Харамсалтай нь, улаан хувьсгалын уршгаар Өрнөдийн худалдаачид, пүүсүүд Монголд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, даничууд ч сайхан мөрөөдөлдөө хүрч чадаагүй түүхтэй. Энэ тухай өгүүлдэг, гайхалтай ном доо. Харин хоёр дахь ном бол Германы адал явдлыг эрэлхийлэгч Хартман гэгч хүний бичсэн аян замын тэмдэглэл. Тэрээр 1919 онд Шинжаанаар дамжин Ховд руу жингийн хөсөгтэй ирж, тэндээсээ Улиастай, Сэлэнгэ мөрнөөр уруудан Хиагтаар гарч явсан билээ. Жил гаруй үргэлжилсэн аян замд тохиолдсон адал явдлууд, зэвсэглэсэн дээрэм тонуул, бар, баавгайтай гардан тулалдсан, цасан нурангад дарагдаж, үерт туугдаж, яаж шүү зовж зүдэрч аялсан тухайгаа, монгол хөтөч эрчүүд ямаршүү төмөр мэт биетэй, зоримог талаар бичсэн байдаг. Энэ хоёр номонд зохиогчийн авсан зуу гаруй түүхэн ховор гэрэл зургууд байгаа.

-Дараагийн ном хэзээ гарах, номуудыг хаанаас худалдан авч болох вэ?


-Цувралын гурав дахь ном нь Шведийн алдарт аялагч-судлаач Свен Хединий ном байгаа, удахгүй хэвлэлтэд орно. Дээрх номуудыг Интерном, Номин дэлгүүрийн Мажистик, Мир ном, Билиг дэлгүүрийн номын дэлгүүрүүдээр худалдаалж байгаа.

Д.ЦЭЦ

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших