Нууц мэдээллийн уурхай

Хүүхдийн хүмүүжил: Эмээ болон “эмээгийн хүүхэд”

Нийтэлсэн: 2013-02-27 02:24:20

 “Эмээ” гэсэн үг монгол хэлэнд онцгой утгатай. Ялангуяа нялх хүүхэдтэй залуу хосод тун өвөрмөц тусна.  Эрт дээр үеэс эмээ нар ач гучаа өсгөхөд ихээхэн үүрэгтэй явсаар ирсэн. Эмээгийн хүүхэд гэсэн ойлголт ч байдаг. Ийм хүүхдүүд  цэцэрлэгтээ дасахгүй, бусадтайгаа тоглохгүй, ярилцахгүй байх зэргээр нэг л нийгэмшиж өгөхгүй нь олонтоо.  Үүний шалтгаан нь эмээд бус юм. Тэр хүүхэд асарч хүмүүжүүлж бас тоглодог бол  ажил ихтэй ээж нь бараг анхаарал хандуулахгүйн дээр хүүхэд хачин болголоо хэмээн зэмлэнэ. Ач охиноо асарч хооллож ядарсан эмээ гэв гэнэт нөр их хөдөлмөрийг нь үгүйсгэсэнд дотроо охиндоо гомдоно. Гэхдээ энэ хэрүүл маргаанд хамгийн их хохирдог нь хүүхэд гэнэ  Тэрээр чухам юу болж байгааг сайн ойлгохгүй ч эмээ, ээж нарынхаа өмнөөс ямар нэгэн байдлаар буруутай мэтээр өөрийгөө үздэг.  Үүнээс болж өмнөө тулгарсан асуудлаа шийдэх чадваргүй, хаалттай бүрэг болж эхэлнэ. Нөгөө талаар хүүхдийн бүх асуудлыг эмээ өөртөө авах нь бас тийм сайн зүйл биш. Бяцхан үрсэд үргэлж дэргэд нь байж хайрлаж халамжлах хүн хэрэгтэй.  Аав ээж нь ажилтай тул эмээ нь энэ үүргийг гүйцэтгэх болдог.  Хүүхэд нялх байх тусмаа хажууд нь үргэлж байдаг тэр хүнээр л дамжуулан бусадтай харьцах, өөрийгөө илэрхийлэх, баярлах гомдох дадлыг олж авна. Мөн эмээ ч өөрөө хохирогч болох тал бий.  Охиныхоо хувийн амьдрал бүтэлгүй таагүй байгаа учир тэрээр өөрийгөө гаргуунд хаян хүүхдийнх нь төлөө гүйхээс өөр аргагүйд хүрдэг.  Хүүхдээс нь гадна гэр орныг цэвэрлэж хоол унд  бэлдсээр сүүлдээ ядарч цөхөрч энэ нь таагүй харьцааны эхлэлийг тавьдаг.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших