Нууц мэдээллийн уурхай

Хүүхэд тань аймхай бол яах ёстой вэ

Нийтэлсэн: 2013-02-08 05:50:26

Хэрвээ хүүхэд тань аймхай, зүрх муутай бол үргэлж араас нь чаргууцалдаж таныг нэг минут ч амар байлгахгүй.  Бараг тайван ч бие засах аргагүй болно.  Хүүхдээ хэрхэн арслан зүрхтэй болгох вэ ?

-хүүхдээ өөрөө бүү айлга : эцэг эхчүүд өөрийн мэдэлгүй хүүхдээ айлгадаг. “Битгий үсэр, харай, болгоомжтой унаж бэртэнэ шүү” гэх мэт гэнэт цочмог хэлсэн хашгирсан үг тань хүүхдийн зүрхийг бага багаар “үхүүлж” байдаг гэнэ. дээрх үгийг хэлэхдээ эцэг эхчүүд өөрсдөө ч нүд томорсон царай нь зэвхийсэн байдаг. Тэгвэл энэ үйлдлээ хязгаарла.

-дэмий үг дэмий л байдаг : айлгасан сэрэмжлүүлсэн өнгөөр хэлсэн “чамайг ингээд байвал би үхлээ” эсвэл “холоо явлаа” гэх нь хүүхдэд айдсын том сэдэлт өгдөг.  Хүүхэд энэ хэллэгийг ойлгохгүй тул шууд утгаар нь хүлээн авч айдаг.  Түүний хувьд ээжийгээ алдахаас илүү аймшигтай зүйл байхгүй. үүнээс болж хүүхэд айдас түгшүүрийн  дарамтанд ордог. Мөн “харанхуй өрөөнд мангаа бий, орон доогуур чинь хулгана бий уйлаад байвал гараад ирнэ” гэх мэт нь тухайн үед хүүхдээ дуугай болгох гэсэн таны зорилгийг биелүүлдэг ч алсдаа сэтгэцийн муу үр дагавар дагуулдаг.

-айсан үед нь дэмж : хүүхэд айсан үедээ эцэг эхээсээ дэмжлэг эрэхэд нь “эр хүн байж …”гэх мэтээр цааргалах хэрэггүй.  та хүүхдээ ойлгож айдсыг нь хуваалцсан тэр үед л хүүд  эр зориг ордог.  “би ч бас айж байна” гэж хэлсэн ч болно. Тэгээд хүүхдээ хөтлөөд харанхуй өрөөнд ороод мангаа байхгүй байгааг нотолж өг.

-эр зоригтонд баяр хүргэ : айдсаа бага ч гэсэн даван харанхуй өрөөнд ганцаараа байж чадсан бол баяр хүргэ. Учир хүү тань бяцхан биеэсээ чамгүй их эр зориг хүч гаргаж байж харанхуй өрөө рүү орсон шүү дээ. Гэхдээ “тэнд мангаа байхгүй л байгаа биз дээ би хэлсэн” гэхийн хэрэггүй. “миний хүү ёстой мундаг харанхуйгаас айдаггүй” гэж магта.

Айдсаа ялсан хүүхэд тайван, өөртөө итгэлтэй бас нээлттэй болдог.  Үүний тулд доорхи зүйлсийг сана : Хүүхдээ хэзээ ч мангаа мэтээр айлга, бүү гар хүр, уур бухимдлаа хүүхдэдээ бүү гарга, айсан үед нь бүү шоол, бусдын дэргэд аймхайгаар нь бүү дууд, эр зориг гаргасан бол магт

 

NUUTS.MN

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших