Нууц мэдээллийн уурхай

Гурилын үнийг тогтвортой барихад зориулан 61 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн шугам нээлээ

Нийтэлсэн: 2012-12-14 09:05:48

Монгол улсын шинэчлэлийн засгийн газар, Монгол банкны хооронд байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр”-ийг 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/166/А24 тоот тушаалаар баталсан.
Дэд хөтөлбөрийн хүрээнд гурилын үйлдвэрүүдэд шинэ  ургацын хүнсний улаанбуудай худалдан авахад хөнгөлөлттэй зээлийг олгох замаар гурилын жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах  нөхцлийг тогтмол хангах зорилго бүхий “Гурилын үнийг тогтворжуулах” хөтөлбөрийг Монголбанктай хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан Монголбанкнаас   61 тэрбум төгрөгийн зээлийн шугамыг нээсэн.
Тус яамнаас дээрх хөнгөлөлттэй зээлийг олон нийтэд нээлттэй зарлаж доорхи шалгуур үзүүлэлтүүдийг хангасан үйлдвэрүүдийг материалаа ирүүлэх урилгыг том, жижиг бүх гурилын үйлдвэрүүдэд аймгуудын ХХААЖДҮГ-аар дамжуулан  хүргүүлсэн.
Зээлийг олгоход дараахь шалгуур үзүүлэлтүүдийг чухалчилан үзсэн. Үүнд:
    Гурилын үнийг тогтвортой байлгах талаар ҮХААЯ-тай санамж бичигт гарын үсэг зурсан байх
    Тариаланчид болон ТЭДС-аас хүнсний улаанбуудай худалдан авсан болон авахаар гэрээ байгуулсан
    Тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүн нь зах зээлд танигдсан
    Нэгдүгээр зэргийн гурилын бөөний үнийг 550 төгрөг, өөрийн нэрийн болон томоохон худалдааны зах төвүүдээр борлуулагдах   жижиглэнгийн үнийг 650 төгрөгөөс дээшгүй үнээр худалдаалахыг зохион байгуулах гэх мэт
Улсын хэмжээнд 73 гурилын үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар санамж бичигт гарын үсэг зурсан 46  том, жижиг гурилын үйлдвэрүүд материалаа ирүүлж 35 аж ахуйн нэгж шалгараад байна. Үүнд:
 Дархан-уул, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Увс, Өвөрхангай, Хэнтий, Говь-алтай, Дорнод зэрэг 10 аймаг, нийслэлийн 35  гурилын үйлдвэрүүдэд  хамрагдлаа.
Оны эхний 9 сарын байдлаар манай улс дотооддоо 75,4 мян.тн гурил үйлдвэрлэж 40,1 мян.тн гурил, 2.0 мян.тн улаанбуудай импортлосон мэдээтэй байна. 2012 оны 07 сараас хойш гурил импортоор орж ирээгүй байна.
Өнөөдрийн байдлаар “Гурилын хангамж, үнийг тогтвортой байлгах тухай” хамтран ажиллах санамж бичигт яамтай нийслэл болон орон нутгийн 46 гурилын үйлдвэр гарын үсгээ зураад байна.
Гурилын үйлдвэрүүдтэй гэрээ байгуулан хамтран ажилласнаар хүн амын хүнсний гол хэрэглээ болох  нэгдүгээр зэргийн гурилын бөөний үнийг 550 төгрөг, өөрийн нэрийн болон томоохон худалдааны зах төвүүдээр /10 кг-аас дээш савлагаатай / борлуулагдах  жижиглэнгийн үнийг 650 төгрөгөөс дээшгүй үнээр  хэрэглэгчид худалдан авах боломж бүрдэж байгаа юм.
 Гурилын үнэ, чанарт ҮХААЯ, ШӨХТГ, МХЕГ,   иргэд  хяналт тавьж ажиллана.
ҮХААЯ-нд өнөөдөр энэ талаар хэвлэлийн бага хурал хийж ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, ТНБД Х.Золжаргал, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээ, Монгол банк, ШӨХТГ, гурил үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцов.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших