Нууц мэдээллийн уурхай

Илүүдэл жин нурууг гэмтээх аюултай

Нийтэлсэн: 2012-12-07 05:03:36


 Илүүдэл жинтэй, тарган хүмүүс нурууны нугалмын зээрэнцэг гэмтэх, ууц нуруугаар өвдөх өндөр эрсдэлтэй болохыг судлаачид тогтоожээ.
Хятадын өмнөд мужид 21-ээс дээш насны 1000 эрэгтэй, 1600 эмэгтэйн дунд хийсэн шинэ судалгаагаар судалгаанд оролцогчдын 73 хувь нь зээрэнцгийн гэмтэлтэй, эрэгтэйчүүдийн 76, эмэгтэйчүүдийн 71 хувь буюу эрэгтэйчүүдэд илүү тохиолдож байна, нас ахих тусам тохиолдлын тоо нэмэгдэж байна хэмээн “Үе мөчний үрэвсэл ба ревматизм” сэтгүүлд нийтлэгджээ. Мөн судалгаанд оролцогчдын 7 хувь нь жингийн дутуудалтай, 78 хувь нь хэвийн жинтэй, 36 хувь нь илүүдэл жинтэй, 9 хувь нь тарган байсан байна.
Урьд хийгдсэн судалгаагаар биеийн өндөр, жингээр тодорхойлогддог биеийн жингийн индекс (БЖИ) нь ууц нурууны өвдөлттэй холбоотой болох нь тогтоогдсон. Энэ өвдөлт нь хувь хүний биеийн болон сэтгэлзүйн сайн сайхан байдалд нөлөөлж, хөдөлгөөнийг хязгаарлаж, амьдралын чанарыг бууруулдаг бөгөөд хувь хүн ба эрүүл мэндийн тогтолцооноос гарах зардлыг ихэсгэдэг байна.
Гонконгийн Их сургуулийн доктор Дино Самартзис хэлэхдээ “Бидний судалгаагаар БЖИ нэмэгдэх нь зээрэнцгийн гэмтэл илэрхийгээр нэмэгдэхэд нөлөөлж байна гэдэг нь батлагдлаа. Бодит баримтаас харахад зээрэнцгийн гэмтлийн эцсийн үе шат болох зээрэнцэг хоорондын зай нарийсах нь илүүдэл жинтэй хүмүүст илүү тохиолдож байна” гэжээ.
 
Судлаачид биеийн жин нэмэгдэхийн хирээр нурууны зээрэнцэг дээр ирэх биеийн ачаалал нэмэгдсэнээс болж зээрэнцэг гэмтэж эхэлдэг, мөн өөхний эс нь архаг үрэвслийг бий болгох шалтгаан болдог хэмээн үзэж байна.
 
“Илүүдэл жин, таргалалт дэлхий дахинаа нэмэгдсээр байгаа өнөө үед бидний судалгааны үр дүн нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал байх болно. Хэрэв илүүдэл жин, таргалалт нийгэмд нүүрлэсэн хэвээр байвал ууц нуруугаар өвдөх, түүний үр дагавар үүсэхэд нөлөөлсөөр байх болно” хэмээн Самартзис үзэж байна.
 
 Зээрэнцгийн гэмтэл нь нарийн нийлмэл үйл явц бөгөөд, үүнийг нарийвчлан судалж эрсдэлт хүчин зүйлсийг тогтоох дараачийн судалгаануудад илүүдэл жин, таргалалтыг анхаарч үзэх нь зүйтэй хэмээн судлаачид зөвлөж байна.
 
Эх сурвалж: Геронтологийн үндэсний төв

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших