Нууц мэдээллийн уурхай

Реппер Цэцэ: Монголын Хип хопын ертөнцөд миний орон зай бий болсон

Нийтэлсэн: 2012-11-28 02:35:16

"Vanquish" хамтлагийн гишүүн Цэцэ буюу Н.Цэцэнбилэг 2004 онд энэ хамтлагийг байгуулж залуусыг байлдан дагуулсан “Excel” дууг гаргаж, түүний дараа “Миний пүүз” дуугаа гаргаснаар түүнийг танихгүй хүнгүй болсон. Өөрийн үзэл бодлоо дуугаараа чөлөөтэй илэрхийлж, бусдаас багагүй шүүмжлэл хүртэж явсан удаа ч бий. Гэхдээ үзэл бодолдоо үнэнч явбал амжилт аяндаа ирдэг. Реппер Цэцэ сүүлийн үед нийгмийн эмзэг давхрагын болон, асрамжийн газрын хүүхдүүдэд туслах зорилготой клуб нээсэн бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь маш амжилттай явж байна. Тун удахгүй Цэцэ “Нийслэл хүү” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийж гэж байгаа бөгөөд тоглолтын талаар болон интернэтээр цацагдаж, залуусын дунд нилээн шуугиан тариад байгаа “Нийслэл хүү”нэвтрүүлгийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

- Хоёулаа яриагаа таны сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас эхлэе. Тоглолтын бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?


Энэ оны 10 дугаар сарын 10-нд “Нийслэл хүү” нэртэй клуб маань байгуулагдсан байгаа. Энэ клубын анхны үйл ажиллагаа болгож залуучууддаа зориулсан “Нийслэл хүү” нэртэй онлайн нэвтрүүлэг хийсэн. Түүний дараагаар буюу өнгөрсөн долоо хоногт асрамжийн газрын хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл хандивласан. Мөн “2012” цомгийнхоо орлогыг Их нялхсын клиникт хандивласан байгаа. Үүний үргэлжлэл болгож энэ сарын 30-нд “Нийслэл хүү” тоглолт хийхээр төлөвлөж байна. Тоглолтын орлогоос тодорхой хэсгийг бас асрамжийн газрын хүүхдүүдэд хандивлахаар болсон. Ерөнхийдөө бэлтгэл ажил дуусч байна. Олон нийтэд хүрсэн дуунуудаа тоглолтон дээрээ дуулах төлөвлөгөөтэй байгаа. Сүүлийн үеийн тоглолтуудыг ажиглаад байхад шоу болоод л дуусчихаж байгаа. Тийм учраас найруулагатай, тайз засалтын хувьд ч өвөрмөц байхаар хийж байна. Миний тоглолтын найруулгыг “Алтан Ураг” хамтлаг хийж өгнө.

 

-Тэгэхээр та үндэсний хөгжимтэй хамтарч уран бүтээл хийнэ гэсэн үг үү?


Тэд зөвхөн миний тоглолтын найруулгыг хийж байгаа. Шоу тоглолт гэхээр ганцхан дуулаад л дуусах биш өөр олон зүйлийг харуулах тал дээр “Алтан Ураг” хамтлаг ажиллаж байна. Мэдээж бас энэ хамтлаг өөрсдийн уран бүтээлээ тоглоно.

 

 

-Тоглолтонд өөр ямар уран бүтээлчид оролцох вэ?


Манай “Vanguish” хамтлагийн уран бүтээлчид бүрэлдэхүүнээрээ оролцоно. Мөн үзэгчдийн сайн мэддэг хит болсон дуунууд, бусад хамтлаг дуучидтай хамтарсан уран бүтээл мөн шинэ уран бүтээл гэсэн 3 хэсэгт тоглолтоо хуваагаад байгаа.

 

-Зарим рэппэр дуучдыг ам барьж дуулдаг гэж ярьдаг. Таны хувьд?


Миний хувьд ам барьдаггүй. Харин дуугаа тавьчихаад дагаж дуулах тохиодол бол гарна. Тоног төхөөрөмж муу, шаардлага хангахгүй газруудад очиж дуулах үе гардаг шүү дээ. Тэр үед дуугаа тавиад дагаж дуулдаг.


-Манайхан түүнийг чинь бас ам барьж дууллаа гэдэг шүү дээ?



Ам барина гэдэг чинь амаа хөдөлгөхийг л хэлж байгаа хэрэг. Гадаадын ямар ч дуучин энэ аргыг бол ашигладаг. Зарим хүмүүс хөгжим техник нь муу байсан ч дуулна гэдэг л дээ. Миний хувьд би дуучин. Миний тоглолтыг та үзэх гээд ирдэг. Мэдээж надаас сайхан зүйл хүлээж байгаа. Хэрвээ техникийн шаардлага хангахгүй бол үзэгч танд хүссэн зүйлийг чинь үзүүлэхийн тулд дуугаа тавиад дуулахад буруу зүйл байхгүй шүү дээ. Түүнээс тодорхой болчихсон, бүх тоног төхөөрөмж нь тавигдсан тоглолтон дээр ам бариад, дуугаа дагаж дуулах утгагүй л дээ.


-Таны “Нийслэл хүү” нэвтрүүлэг их таалагдсан л даа. Энэ нэвтрүүлгийг хийх санаа хаанаас төрсөн бэ?



Нийслэл хотоо залуучууддаа сайхан талаас нь харуулах зорилготой нэвтрүүлэг юм л даа. Анхны санаагаа Америкт байхдаа бодож олсон. Зорьсондоо хүрсэн ч гэж боддог. Ирээдүйд улс эх орноо авч явах залуучууддаа Нийслэл хотоо сурталчилж зөв мессеж илгээх мөн гадаадад амьдарч байгаа залуучуудаа эх оронд нь буцааж авчрахыг хүссэн. Яагаад заавал бид муу муухайг нь харж, түүгээр амьсгалж, стресст орж амьдрах ёстой гэж. Сайхан зүйлүүд зөндөө л байгаа шүү дээ. Хот нь хогтой, тоос шороотой, утаатай байгаа энэ бол үнэн. Гэхдээ муугаасаа илүү сайн нь олон байдаг гэж манайхан ярьдаг. Энэ бүхнээс илүү сайхан зүйл залууст хэрэгтэй байна.


-Зөвхөн интернэт орчинд нэвтрүүлгээ цацахаар олон нийтэд хүрэх тал дээр жаахан учир дутагдалтай санагдах юм?



Телевизээр ганцхан удаа гараад л өнгөрнө. Харин интернэт орчин бол хэрвээ хүсэх юм бол хэдэн ч удаа үзэж болно. Түүгээрээ давуу талтай учраас телевизийн нэвтрүүлэг хийхийг хүсээгүй юм.

- Нэвтрүүлгээ тв-ээр гаргах бодол байгаа юу? Яг өнөөдөр залууст зориулсан энэ төрлийн нэвтрүүлэг дутагдаж байгаа.


Хэд хэдэн телевизээс санал ирсэн. Гэхдээ зөвшөөрөөгүй. Хэрвээ өглөө гэхэд миний нэвтрүүлгийн дундуур реклам явуулна. Бараг өмнө нь юу гарлаа гэж мартах хүртэл реклам гаргадаг шүү дээ. Би тийм зүйлд дургүй учраас телевизд өгөх бодолгүй байна. Хүссэн үедээ миний нэвтрүүлгийг үзээсэй гэж хүссэн.

- Нэвтрүүлгээ бэлдэж байх үеэр эмзэглэж байсан зүйлүүд гарч байсан байх. Яг өнөөдөр таныг юу бухимдуулж байна вэ?


Өнгөрсөн дугаарууд хотынхоо төвөөр явсан болохоор сэтгэл эмзэглүүлээд байгаа зүйл бага байсан. Хотын захаар явбал өөр л байх. Харин хотын төвөөр яг нэвтрүүлгээ хийгээд явж байхад түргэн тусламжийн тэрэгний машинтай замын уулзвар дунд нэг машин мөргөлдчихсөн байсан. Түүнд л үнэхээр их харамсаж, түүний цаана хичнээн хүний амь нас шийдэгдэх гээд хүлээгдэж байгаа бол гэхээс үнэхээр сэтгэл эмзэглэмээр байсан. Мөн хотын өнгө үзэмжинд нөлөөлдөг нэг зүйл бол рекламны самбар. Өнгөө алдчихсан, урагдчихсан, гэрэлтүүлэг байхгүй, гар утасныхаа дугаарыг самбар дээрээ шүршдэг будгаар бичсэн, мөн үг үсэг, утга зүйн хувьд алдаатай мэдээлэлтэй самбар маш их байдаг. Үүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байдаг.


-Таны үндсэн мэргэжил сэтгүүлч биш. Мэдээж мэргэжлийнх биш учраас бэрхшээл тулгарч байсан байх?



Бэрхшээлийг давж аливаа зүйлийг сурч, мэдэж авдаг. Мэргэжлийн сэтгүүлч биш болохоор хүндрэлтэй зүйлүүд зөндөө л гардаг. Дууны үгээ өөрөө бичдэг учраас дотор санаа бол байгаад байдаг, түүнийгээ илэрхийлэх, гаргах тал дээр хүнд байдаг. Мөн камерны өмнө гарахаар хэлэх гэж байсан зүйлээ мартчихна. Гэхдээ шууд нэвтрүүлэг биш болохоор болгочихоод байдаг юм.


- Яагаад заавал хип хоп урсгалыг сонгох болов? Энэ талаар яриагаа үргэлжлүүлье.


Анх 10 жилийн сурагч байхад манай эгч надад нэг SD бэлэглэж байсан. Түүнийг анх сонсоод л хип хоп-д дурласан. Харин яагаад дуулах болсон юм бэ гэвэл өөрийн дуртай хүссэн зүйлээ дуулж болдог, хамрах хүрээ, дууны сэдэв өргөн учраас сонгосон гэхэд болно. Тэр утгаараа ч миний хамгийн анхны уран бүтээл маань “Миний пүүз”гэсэн дуу байдаг.
 

- Хип хопчид хайрыг дуулдаггүй. Хайр гэдэг мөнхийн сэдэв шүү дээ?


Сүүлийн үед хайрын дуу хийгээд байгаа. Монголын хип хоп-чид нэг хэсэг хайрын дууг дуулдаг байсан. Дараа нь хайраа болиод хүнд буюу хараалтай дуу дуулж байгаад одоо харин эргээд хайрын сэдэвтэй уран бүтээлүүд хийгээд байгаа. Хүмүүс ч дуртай байдаг. Хайр гэдэг мөнхийн сэдэв шиг энэ сэдэв хэзээ ч хуучрахгүй байх.

-Дундаа дахилттай дуунууд буюу хип хоп хөнгөн урсгалын дуунуудыг хүмүүс илүү их сонсдог байсан бол харин одоо хүнд урсгал буюу репперүүдийн дууг сонсох болсон. Энэ талаарх таны бодол?



Хип хоп гэдэг урсгалыг нэг үеэ бодоход хүмүүс мэддэг, ойлгодог болчихсон. Тийм учраас ямар ч төрлөөр дуулсан ойлгож хүлээн авдаг болсон. Зарим хип хопчдын хайрын тухай дуунууд уран зохиолын халилтай, уянгын дуунууд байдаг бол миний хайрын тухай дуу бодит амьдралтай ойрхон үгтэй дуу байгаа. Бодит амьдрал уран зохиол хоёр чинь тэс ондоо зүйл.

-Дууныхаа үгийг яаж зохиодог вэ? Ихэнхдээ л бодит амьдрал дээрээс сэдэвлэн бичсэн байдаг.


Мэдээж бодит амьдрал дээр болж байгаа болон болохгүй байгаа зүйлийг дуулахыг хичээдэг. Дууныхаа үгийг бол ерөнхийдөө шөнө бүх зүйл тайван болсон үед зохиодог.


- Дууныхаа аяыг нь яаж зохиодог вэ? Манайхныг гадныхнаас ая хулгайлдаг гээд байдаг шүү дээ.



Сүүлийн үед манай Монгол залуус ая зохиож өгч байгаа. Гэхдээ ихэнхдээ гадаадын сайтуудаас хүний хийсэн аяыг албан ёсны эрхтэйгээр худалдаж авдаг. Хэдэн жилийн өмнө хулгайлдаг гэж ярьдаг байсан. Одоо тэгж ярихаа больчихсон байгаа биз дээ.


- Та нэг хэсэг реппер GEE-тэй “дисс” хийж дуулсан. Анх “дисс”-лэх саналыг таныг тавьсан гэж GEE нэг ярилцлагандаа ярьж байсан.



Анх рэппэр GEE дуундаа хүмүүсийг хулгайч, худалч гэх мэтээр дуулсан л даа. Ямар ч ор үндэслэлгүй хүний буруутгаж болохгүй шүү дээ. Тэр дууны хариу болгож би дуу хийсэн. Ганцхан GEE-д зориулаагүй. Ор үндэслэлгүй дуулаад байсан хүмүүст зориулсан. Түүний нэг нь GEE байсан.

-“Дисс” -лэж дуулах нь хип хопын бас нэгэн урсгал уу? Зарим хүмүүс олны танил болох гэж, нэр хүн олохын тулд албаар нэгнийгээ “доош нь хийж” дуулдаг гэж ярьдаг.


Ерөнхийдөө бол хип хопийн нэг томоохон урсгал. Байх ёстой зүйлийг байгаагаар нь дуулдаг өөр урсгал хаана ч байхгүй. Миний хувьд өөрийн үзэл бодлоо дуундаа шингээсэн. Бусад хүмүүсийг би мэдэхгүй.


- Дуунуудын үг чинь амьдрал дээр үнэн байдаг уу?


Ганц нэг уянгын халил ордог. Намайг GEE нэг дуундаа одой хүн гэсэн байдаг. Би одой биш л байгаа биз дээ. /инээв/


- Монгол репперүүдийн талаар ямар бодолтой байдаг вэ ? Үүнд таны хувьд оруулсан хувь нэмэр юу вэ?


Манай репперүүд маш хурдтай цаг цагаар хөгжиж байгаа гэж боддог. Гадаадынхаас ямар ч байдлаараа дутахгүй шүү. Өөрийнхөө хэмжээнд оруулсан гэж л боддог. Хичнээн сонин сэдвээр дуулж зарим нэгэнд нь муулуулсан ч “хип хоп” гэдэг нэг ертөнцөд миний орон зай бий болсон. Дуулсан дуунуудыг залуус сонсож, хит болж намайг хүмүүс таньж байна гэдэг тодорхой хэмжээнд би өөрийгөө хэн болохыг харуулсан гэж боддог.


- Та өөрөө Vanguish хамтлагт харъяалагддаг байсан одоо хэвээрээ юу ?


Одоо ч хэвээрээ. Манай Vanguish хамтлагийн ихэнх гишүүд гадаадад сурдаг учраас зуны улиралд цуглаж уран бүтээлээ хийдэг. Энэ зуны хувьд уулзаж амжсангүй. Миний хувьд CD-ний ажил, нэвтрүүлэг хийгээд амжсангүй, бусад гишүүдийн хувьд ч зарим нь гадаадаас ирээгүй. Харин одоо 3 гишүүнээс бусад нь миний тоглолтонд оролцох гээд бэлтгэлээ хийж байна.

- “Opozit” хамтлаг таны тухай бас нэг дуу гаргаж байсан санагдана. Нэг хамтлагийн гишүүд нэгнийгээ “дисс”-лэх нь утгагүй биш үү?



Бид чинь яг нэг хамтлаг биш уран бүтээлийн найзууд гэж хэлж болно. Тухайн үед нэг асуудлаас болоод муудалцаж байсан юм. Найзуудын хооронд маргаан гардаг л биз дээ. Тэгээд л удахгүй эвлэрсэн. Энэ бол байдаг л зүйл.

-Тэгээд маргалдангуутаа нэгнийгээ муулаад дуу гаргачихдаг юм уу?


Хүн яаж хүлээж авахаасаа л шалтгаалах байх. Бидний хооронд чинь юм юм л болж байдаг. Түүнд эмзэгээр хүлээж аваад байсан асуудал бол байхгүй. Одоо бид сайхан найз найзууд хэвээр л явж байна. Энэ л чухал гэж бодож байна.


- Хип хоп анх гудамжнаас үүссэн. Манайхан ч энэ утгаар нь ойлгох хүмүүс цөөнгүй. Энэ тал дээр та юу тайлбарлах вэ?



Гудамжнаас үүссэн гэж арай хэлж болохгүй юм л даа. Гудамжны харууд нэр хүнд олохын тулд подволдоо дуу хийж, хөгжмийн продакшнуудад сонсгож хэрвээ таалагдах юм бол тэр дуу олны хүртээл болж чаддаг байсан. Анх хар арьстнуудын дунд үүсч дээшээ явсаар байгаад урлаг болтлоо хөгжсөн.

- Үзэгчийн нүдээр харахад та дэгжин хувцасладаг юм шиг санагддаг. Хип хопчдыг бид арай өөрөөр төсөөлөөд байдаг юм.



Хип хоп дуулдаг гэхээр өргөн өмд, том цамц өмсөх ёстой биш шүү дээ. Өөрийн дуугаа амилуулж чадах юм бол костюм пиджак өмссөн ч болно гэж боддог. Өмссөн хувцсандаа биш шүү дээ. Бага байхаас л өвөө минь цэвэрхэн хувцаслаж бай гэж зөвлөж сургасан. Хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэсэн үг байдаг шүү дээ. Энэ л ухаанаар би өөртөө тодорхой хэмжээнд анхаарал хандуулдаг.


- Багадаа ямар хүүхэд байсан бэ? Сагс тоглодог байсан гэж сонсож байсан юм байна?


Багадаа их сахилагагүй хүүхэд байсан. Гэхдээ хичээлээ хэзээ ч орхигдуулахгүй шүү. Эхлээд сагс тоглодог байсан. Сүүлдээ нуруу өсөхөө болиод тоглохоо больсон.


- Өглөө болгон 6 цагт босч, унадаг дугуй унаад хотоор зугаалдаг гэж байсан. Одоо хүйтэрсэн болохоор ийм боломж олдохгүй байгаа байх. Эрүүл мэнддээ хэрхэн анхаарч байна даа?


Америкаас ирсэнийхээ дараа зун дугуй унадаг байсан. Ер нь хөдөлгөөнтэй байхыг хичээдэг. Зав л гарвал цэцэрлэгт очоод гүйдэг. Сүүлдээ дугуйгаа алдаад тэгээд унаж чадаагүй. Дараа жилээс дулаарангуут шууд дугуй унана гэж бодож байгаа. Өглөө эрт босоод нэг л их ажилтай хүн гэрээсээ гардаг тэгээд л ихэнх цагаа зам дээр өнгөрөөж байна шүү дээ. Түүнээс болоод өөртөө цаг, зав гаргах цаг байхгүй болоод байна.

 -Гадаадад олон жил амьдарсан хүний хуьд хотын түгжрэлийг яаж бууруулах ёстой гэж боддог вэ?



Манай хотын төвлөрөл шавчихсан байдаг учраас замаа өргөсгөнө гэж бараг байхгүй дээ. Ийм сайхан өргөн уудам нутагтай мөртлөө нэг газраа бараг бүгд бөөгнөрчихсөн. Тэлэх шаардлагатай гэж боддог. Давхар зам тавих ёстой байх л даа.


- Гэр бүлээ хэзээ төлөвлөх вэ? Насны хувьд одоо цаг нь болж шиг санагдах юм.


Найз бүсгүй маань Америкт суралцаж байгаа. Төгсөөд ирэхээр нь л амьдралаа төлөвлөөд сайхан амьдрана даа.

Ярилцсан Х.Оюундарь
Залуучуудын үнэн сонины шинэ дугаараас
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших