Нууц мэдээллийн уурхай

Тод ногоон өнгөтэй хүнсний ногооны амин дэмийн нууцаас

Нийтэлсэн: 2012-11-22 04:37:21

Тод ногоон өнгөтэй навчит ургамал, хүнсний ногоо: Эдгээрт кальц, магни, төмөр, кали, цайр зэрэг элементээс гадна А, С, Е, К аминдэм ихээр агуулагддаг учир хүний биеийн цусан хангамж, амьсгалын системийн үйл ажиллагааг сайжруулдаг. Иймд салатны навч, цэцэгт байцаа, хятад байцаа, чинжүү гэх мэт ногоон өнгөтэй навчит ургамал, хүнсний ногоог түлхүү хэрэглээрэй.

Салатны навч
Салатны навчинд 5-10% хуурай бодис, 0.2% сахар, 1.8-2.5% уураг, С, А, В1, В2, РР, Р, Е, К витамин, 1 % орчим эрдэс давс байдгийн ихэнх нь кали бөгөөд кальци, фосфор, төмөр, иод, маргенц, зэс зэрэг макро, микро элементvvд байдаг. Салатны навч нь хvнийг хоолонд дуртай болгож шингэцийг сайжруулна. Шvvсэнд нь лактуцин байснаар хоол боловсруулалт, бодисын солилцоог сайжруулна.
Вандуй: Аминдэм-В2: Нүүрс ус, өөх тос, уургийн солилцоонд оролцоно. Аминдэм-В2 дутагдахад бие суларч, хоолонд муудаж турдаг. Нүд аргаж улайх, нулимс гоожих шинж тэмдэг илэрнэ. Цагаан будааны хальс, вандуй, арвай будаа, талх, сонгинод их байдаг. Харин идэшний ногоо жимсэнд бага байдаг.
Байцаа: Эрт үеэс хүмүүс байцааг зөвхөн хоолонд бус эмэнд ч хэрэглэж иржээ. Түүний эмчилгээний шинж чанарын тухай Тиннократ, Аристотель, Плиний нар бичиж римчүүд толгойн өвчин, нойргүйдэл, шархны цус тогтоох, төрөлтийг хөнгөвчлөх зэрэгт ашиглаж байв.
Брокколи: Ургамлын тосны зарим зvйлийн элементээр баялаг учраас цусан дахь холестерины хэмжээг барьж байхад чухал нөлөөтэй.
Чинжүү судас бүдүүрэхээс хамгаалдаг. Түүнд агуулагдах бодисууд нь цусыг бүлэгнүүлэгч тробоксан үүсэхээс сэргийлж, цусыг шингэлж өгнө. Мөн каротин, тиамин буюу В1 аминдэм, рибофлавин (В2 аминдэм), фолийн хүчил зэрэг агууламжууд нь бие организмыг идэвхижүүлэх үйлчилгээтэй.
Гоньд: В2- рибофлавин амин дэм агуулдаг учир арьс, бодисын солилцоог сайжруулж илч үүсэх үйл явцыг эрчимжүүлнэ. Мөн өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж, нүдний харааны үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг.
Хулуу: Хулуунд хvний биед шаардагдах энергийг нөхөх уураг, өөх тос, нvvрс ус харьцангуй их байна. Хулууны зөөлөн эдэд нь 1.4-1.5% сахар, 1.5-2% цардуул, 1-15 мг С витамин, 1.5-2 мг каротин, В1, В2, В6, Е, РР витамин, аминхvчлvvд, кали, кальци, магни, төмөр зэрэг эрдэс давсууд, зэс, кобальт зэрэг микро элементvvд байдаг. 0.07-0.08 % Д витамин агуулснаар хvний биеийн өсөлт хөгжилтөнд сайнаар нөлөөлнө.
Хулуунд фосфор, төмөр, зэсийн давс багагvй байдаг ба энэ нь цус багадах, зvрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Элэг бөөр, нойр булчирхай, цөс, ходоодны өвчтэй хvмvvс хулууг байнга хэрэглэвэл сайн. Мөн хvний биеэс холестриныг зайлуулахад чухал нөлөөтэй.
Жууцай: Шээс туух vйлчилгээтэй. В1, В2, BP витамин, сахар, кали, магни, төмрийн давс зэрэг хvний биед чухал хэрэгцээтэй олон төрлийн бодис, нян хорыг устгах фитонцид, эфирийн тос агуулна.
Өргөст хэмх: Олон хүн өргөст хэмхэнд уснаас өөр юм байхгүй гэж үздэг. Гэтэл өргөст хэмх С, В-1, В-2 зэрэг аминдэмээр баялаг төдийгүй эрдэс давс ихтэй аж. Энэ нь ходоодны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх элдэв хордлогыг тайлахад тусалдаг байна. Өргөст хэмхийг зүрх элгэнд ч сайн гэж үздэг. Ялангуяа, турах сонирхолтой хүмүүс өдөрт нэг кг даршлаагүй өргөст хэмх идвэл жингээ хасахад нь тустай гэнэ. Мэдээж, нэг кг өргөст хэмх нэг дор идэх хэрэггүй л дээ. Хүн өдөрт гурван удаа хооллодог. Энэ үедээ л өргөст хэмх бага багаар идэхэд аяндаа хэрэг болдог аж. Гүйцэд боловсроогүй жижиг өргөст хэмх бүр ч ашигтай байдаг. Гэхдээ ходоодны шархтай хүмүүс шинэ өргөст хэмх идэх хэрэггүй гэнэ.


Eruulmend.mn Ц.Хулан

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших