Нууц мэдээллийн уурхай

Хадгаламжийн хүүнээс татвар авах нь зөв үү

Нийтэлсэн: 2012-11-01 03:16:22

Хувь хүний орлогын албан тат­варын тухай хуульд буй “Хад­галамжийн хүүнээс татвар авах” асуудал УИХ-аар хэлэлцэгдэхээр хү­­лээг­дэж байгаа билээ. Энэ­­хүү хуулийг 2016 он хүртэл хойш­­луулах нь зүйтэй гэсэн са­нал Төсвийн байнгын хороон дээр хэлэлцэгдэн дэмжигдсэн. Уг асууд­лыг нэгдсэн чуулганд оруул­сан ч “Нэг банкинд 100 сая төгрөгийн хадгаламжтай бол татвар авах юм уу, олон бан­­кинд байсан ч нийлбэр нь 100 сая төгрөг байгаад нэг хүний нэр дээр байвал авах юм уу” гэх мэт асууд­лыг тодруулах хэрэгтэй гэж үзэн байнгын хороонд буцаа­­гдаад байгаа билээ. Энэ тат­ва­рыг АНУ, ОХУ зэрэг дэл­хийн ихэнх орнуудад авдаг юм байна. Ашигтай, эрсдэлтэй тал ч байдаг аж. Энэ хуулийн ач хол­богдол эерэг сөрөг талуудыг дор жагсаалаа.

Зөв
1. Мөнгөний үндсэн үүргийг биелүүлэхэд тустай. Хүн эхлээд мөнгөний төлөө ажилладаг, дараа нь мөнгө эзнийхээ төлөө ажилладаг гэж нэг үг байдаг шүү дээ. Зарим нэг хүн үүнийг “мөн­гөө хадгалж их болгоод да­раа нь банкинд хадгалуулж хүү авч байгаа нь мөнгө эзнийхээ тө­лөө ажиллаж эхэлж байгаа гэж ойлгодог. Энэ үнэн. Гэхдээ энэ бол хамгийн наад захын жишээ бөгөөд мөнгө эзнийхээ тө­лөө бараг л ажиллахгүй, гар хум­хин сууж байгаагийн шинж.

Мөн­гө бол байнга эргэлдэж, баялаг бүтээж байх ёстой. Энэ утгаар нь бодож үзвэл, хадгаламжийн хүүнээс татвар авах нь зөв. Хүүнээс нь татвар аваад эхлэхээр хүн мөнгөө банкинд хадгалуулахгүй, өөр биз­нест оруулахыг эрмэлзэнэ. Энэ нь эдийн засгийн хөгжлийг хур­дас­гах ач холбогдолтой.

2. Баялгийн тэгш хуваарилал­тыг хангана. Энэ хууль гарс­наар баялгийн тэгш бус хуваарилалтын эсрэг бага ч гэсэн дарх­лаа тогтож байна гэж үзэж бол­но. “Баялгийг жинхэнэ бү­тээгч эзэд нь хэн бэ” гэсэн асуулт хэдэн жилийн өм­нөөс тавигдах болж, баян ядуу­гийн ялгаа ихсэх тусам асуу­дал улам хурцдаж байгаа би­лээ. Бараа бүтээгдэхүүнийг үйлд­вэрлэх ажлыг гардан хийж бай­гаа ажилчин, ажилчныг хөдөл­мөр­лөх боломжийг олгож үйлд­­вэрийг буй болгосон эзэн хоёрын аль нь баялгийг бүтээ­дэг юм бэ.

“Өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу” гэдэгтэй утга дүйх энэ асуулт өдгөө дэлхий нийтийг гарах гарцгүй болгож бай­на. “Уолл Стрийтийг эзэл” хө­дөлгөөн АНУ-аас эхлэн дэл­хий даяар тархсан нь энэ асуудал ганц нэг улсад биш дэлхий ний­тийн өмнө тулгамдсан гэд­гийг харуулсан. Уг нь асууд­лын учиг ойлгомжтой, үйлд­вэрийн эзэн бол баялаг бү­тээгч жинхэнэ эзэн мөн.

Ажил­чид харин “Надад жаахан илүү өгөөч, битгий шуна л даа” хэ­мээн гуйж байгаа хэрэг. Баялаг бүтээхэд оролцож бай­гаа оролцоогоо бодитоор үнэ­лүүлэх гэсэн хэрэг шүү дээ. Энэ хүсэлтийг биелүүлэх чиг үүр­гийг хадгаламжийн хүүнээс татвар авах хууль хангаж бай­гаа юм. Гагцхүү хэчнээн хэм­жээний хадгаламжаас хүү тооцох вэ гэдэг л чухал. Ма­найд бол 100 саяас дээш хадга­лам­жаас татвар авч байгаа. Ийм хүнийг баян хүн гэж үзэх үү гэдэг нь тусдаа асуудал.

3. Банк, санхүүгийн секторыг эрүүл­жүүлэх, хянахад ач хол­богдолтой. Банкууд их хэм­жээний хадгаламж татан төвлө­рүүл­сэн гэсэн хуурамч баримт бүрдүүлж, зээл гаргах зөрчил их гаргадаг юм билээ. Японд яг ийм байдлаар их хэмжээний зээл олгосон хоёр, гурван ч том банк дампуурч байсан юм билээ. Монголчуудын нийт хадгаламжийн хэмжээ 4.6 их наяд төгрөг, үүний 97 хувь нь цөөн хэдхэн хүний хадгаламж байдаг гэсэн баримт Засгийн газар хуулийн төслөө УИХ-д танилцуулах үед дурьдагдаж байсан. Тэгвэл татвар аваад хад­галамжийн 97 хувийг хяна­чи­хаар дээрх байдлаар зөрчил гар­гах боломжгүй болно. Энэ бол хадгаламжийн хүүнээс тат­вар авахын бас нэг ашигтай тал.

4. Больчихож болно. Татвар гэдэг нэг бий болгочихвол эр­гэж алга болдоггүй тийм хөд­лөшгүй юм биш шүү дээ. Манай улс 1990-1997 оны хооронд хад­галамжийн хүүнээс татвар авдаг байсан. Тэр үед Азийн хямрал зэрэг шалтгаанаар иргэд хадгаламжаа банкнаас татаж эхлэхэд байхгүй болгосон. Сүүлд, 2008 онд сэргээх гэж үзээд арай болоогүй байна гээд хойшлуулсан юм билээ. Харин одоо банк санхүүгийн салбар харьцангуй тогтвортой болсон гэж үзсэн бололтой. Хэрвээ тийм биш болоод хүмүүс хадгаламжаа татаад авчихвал буцаагаад хүчингүй болгочихож болно шүү дээ. 

Буруу

1. Банк санхүүгийн байгуул­лагуудын хойтхыг унших эрс­дэлтэй. 100-аас дээш сая төг­рөгийн хадгаламжтай байвал хад­галамжаа татах, өөр банкинд ху­ваан байршуулах эрсдэлтэй. Одоо харьцангуй гайгүй бол­сон гээд байгаа ч хэдхэн том хадгаламж эзэмшигчийн “ха­лаасанд” оршиж байдаг банк бай­хыг үгүйсгэхгүй. Тэдгээр хад­галамж эзэмшигчид нь мөн­гөө татчихвал банк сүйрнэ. Банк­ны системд эргэлдэж буй нийт мөнгөн эх үүсвэрийн 47.8 хувь нь хадгаламж байдаг гэх статистик байдаг. Энэ хөрөнгө буцаан татагдчихвал юу болох билээ. Бас нэг сөрөг үзэг­дэл нь мөнгөн урсгал га­даг­шаа чиглэж мэднэ. Иргэд га­даадын банкинд хадгаламж нээлгэчихвэл Мон­голын баялаг гадны улсын хөгжлийг тэтгэнэ гэсэн үг.

2. Бага цалинтай, дундаж амьд­ралтай иргэд л хадгаламж­тай болохоор мэрийн зүтгэц­гээ­дэг. Их хэмжээний баялгийг бий болгосон нийгмийн дээд хэс­гийнхэн мөнгөө аль болох бан­кинд  хадгалуулахгүйг боддог. Мэдээлэл, бусад боломж илүү байдаг учраас. Ингэхээр хад­галамжийн хүүнээс татвар авах нь доод давхаргаас дундаж бо­лох гэж зүтгэж буй иргэдээ “боо­милсон” шинжтэй. Гэхдээ бос­гыг дээшлүүлснээр энэ бай­дал бага ч гэсэн арилна.

3. Иргэдийн ойлголт маш ду­лимаг байна. Хадгаламжийн хүүнээс татвар авна гэхийг хадгаламжаас татвар авна гэж ойлгох нь холгүй. Манайхан хү­ний амаар, юмны сургаар хөдөлдөг улс. Нэг нь татангуут нө­гөөдүүл нь дуурайцгаадаг. Хад­галамж зээлийн хоршоодын дий­лэнх нь монгол хүний зан төлвийн энэ онцлогоос болж дампуурсан шүү дээ. Мон­гол­банк сэрэмжлүүлэг гаргаад л энэ том луйврыг эхлүүлчихсэн. Бид энэ түүхээсээ сургамж авах ёстой. Хадгаламж эзэм­шиг­чид гэнэт л мөнгөө та­таад банкуудын бодийг хө­төлж мэднэ.

Энэ төрлийн тат­ва­раар ирэх онд улсын тө­сөвт 11 тэрбум төгрөг татан төвлө­рүү­лэ­хээр тооцоолж байгаа юм билээ. Татвар авснаар то­дор­хой хэмжээний хөрөнгө банк­наас буцаан татагдаж таарна. Хэч­нээн хэмжээнийх байхыг нь урьдчилан тооцоолох бо­ломж­гүй. Энэ мөнгө хэчнээн байх вэ гэдэг их зүйлийг шийд­нэ. Хэрвээ банкиндаа байгаад өөр төслүүдэд орсон бол олох ашиг нь 11 тэрбумаас их байх хэм­жээ­ний мөнгө буцаан татагдвал ийм татварыг байхгүй болгосон нь дээр.

Х.Батсайхан

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших