Нууц мэдээллийн уурхай

С.Өнөрсайхан: ЗӨВХӨН ХИМИЙН БОДИС ХАДГАЛЖ, ЗӨӨВӨРЛӨӨД УСТГАХ саванд монголчууд усаа хадгалж байна

Нийтэлсэн: 2024-02-28 04:38:00

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар (ШӨХТГ)-аас “Өрсөлдөөн-Хэрэглэгчийн эрх орон нутагт” нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн оны аравдугаар сард 21 аймгийг бүрэн хамруулан, бүсчилсэн байдлаар зохион байгуулжээ. 

Тус арга хэмжээний хүрээнд хуванцар савны хэрэглээнд хяналт шалгалт хийсэн талаараа ШӨХТГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Мөнхханд хэллээ. 

Тэрбээр ярихдаа "Бид орон нутагт 21 аймгийг хамруулсан бүсчилсэн хяналт шалгалтын хүрээнд хуванцар савны хэрэглээг судалсан. 

Аймгуудын сүлжээ дэлгүүр болон зах худалдааны төвүүдээр явж үзэхэд хуванцар савны хэрэглээ арилаагүй, хэвээр байсан.

Мах, сүү, тараг, айраг зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах явцад хуванцар савны хэрэглээ хэвээр байна.

Мөн боловсруулалтын дараах борлуулалтын явцад зориулалтын бус хуванцар сав ашиглаж байна. Зах худалдааны төвүүдээр нөгөө л том цэнхэр хуванцар савнуудад айраг, сүүгээ хийж байна. Боловсруулах явцдаа хүнсний бүтээгдэхүүний эко шинжийг алдагдуулж байна гэж дүгнэсэн" гэлээ. 

Зориулалтын бус хуванцар савны хэрэглээ хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн захирал, доктор С.Өнөрсайхан дараах зөвлөмжийг өгсөн юм. 



"Савны найрлагад орсон химийн бодисууд усанд нь шилжин орж байсан"

Бид анх 2008 онд "Уснаас шалтгаалсан халдварт өвчин нэмэгдэж байна" гэх мэдээллийн дагуу үнэлгээ хийж байлаа. 

Үүнээс гарсан сонирхолтой үр дүн нь төв дамжуулах байгууламжаас буюу цоргоноос маш өндөр шаардлагын дагуу ус гардаг юм байна. Энэ нь ямар нэгэн байдлаар хүнд өвчлөл үүсгэх шалтгаан болохгүй гэж үзсэн.

Тэгвэл эгзэгтэй цэг хаана байна вэ? гэдгийг судлахад усыг хадгалж, зөөвөрлөдөг "САВ" асуудалтай гэдгийг гаргаж ирсэн. 

Судалгааны дүнгээр төмөр, бетон, усны цэнхэр хуванцар саванд нэг өдөр, гурван өдөр, таван өдөр хадгалсан уснаас дээж авч үзэхэд мэргэжлийн хэллэгээр шилжилт явагдсан. Өөрөөр хэлбэл савны өөрийнх нь найрлагад орсон химийн бодисууд усанд нь шилжин орж байсныг тогтоосон.  

"Шар, цэнхэр хуванцар саванд хадгалсан усанд хар тугалга болон бусад бодис их хэмжээгээр илэрсэн"

Бидний хэлж заншсанаар шар, цэнхэр өнгийн хуванцар саванд хадгалсан усанд хар тугалга болон бусад бодис их хэмжээгээр илэрсэн. Тиймээс усыг хадгалан зөөвөрлөхдөө зориулалтын саванд хийдэг болгох хэрэгтэйг зөвлөж эхэлсэн байдаг. 

Хэрэглээний судалгаанаас үзэхэд 70 гаруй хувь нь Хятадаас импортолсон сав байсан.

зураг

 

 "Цувраа гурвалжин дотор 7-гийн тоо бичсэн тэмдэглэгээтэй савыг анхаар"

Хүмүүс аль болох хямд, зөөвөрлөхөд амар хялбарыг бодоод "ЗӨВХӨН ХИМИЙН БОДИСЫГ ХАДГАЛЖ, ЗӨӨВӨРЛӨӨД УСТГААРАЙ" гэх зориулалттай саванд усаа хадгалж байсан. 

1995 онд АНУ-ын Хуванцар үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан ангиллын хамгийн доод ангилал буюу "цувраа гурвалжин дотор 7"-гийн тоо бичсэн тэмдэглэгээтэй сав юуг илтгэдэг вэ?

Энэ нь хорт хавдар үүсгэдэг учир зөвхөн тэр химийн бодисыг хадгалж, зөөвөрлөөд дараа нь устгаарай гэдэг тэмдэглэгээ.

Та бүхэн одоо харж байгаа бол цэнхэр савныхаа доод талыг өргөөд үзээрэй. Тосны сав, шар сав, цагаан савнуудынхаа доод талыг үзээрэй. Тэнд 7 гэсэн тэмдэглэгээ байгаа бол ус, хүнс хадгалж болохгүй. 

зураг

 

Энэ нь аюултай, хүнсэнд хэрэглэж болохгүйг илтгэх тэмдэглэгээ.

"Нэг өрх дунджаар гурван ширхэг ийм тэмдэглэгээтэй хуванцар хэрэглэж байна"

Харамсалтай нь дээрх тэмдэглэгээтэй савыг хүн ам маш их хэрэглэж байна. Иймд иргэдийн мэдлэг, хандлага, дадлыг судалж үзсэн. 

Нэг өрх дунджаар гурван ширхэг ийм тэмдэглэгээтэй хуванцар хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл таны гэрт гурван ширхэг ийм хуванцар сав байна гэсэн үг. 

Тэгвэл ямар тэмдэглэгээтэй сав хэрэглэх нь зүйтэй юм бэ?

зураг

 

 зураг

 

Гэвч ШӨХТГ-аас өнгөрсөн онд хийсэн хяналт шалгалтаар хөдөө орон нутагт "цувраа гурвалжин дотор 7" тэмдэглэгээ бүхий хуванцар савны хэрэглээ хэвээр байсныг анхааруулж байлаа. 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна
Нийтэлсэн: 2024-04-24 01:49:52

 

Манай улсын эдийн засаг 2023 онд долоон хувьд хүрч өссөн гэж байгаа нь яг үнэндээ Засгийн газрын зөв бодлогын нөлөө биш. Нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлт, түүнээс хамааралтай тээвэр болон бусад салбаруудын идэвхжилтэй холбоотой өсөлт ю ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гуйлгачин монгол "гурилаар хараат" боллоо
Нийтэлсэн: 2024-04-22 04:56:29

 

Монгол улс хүнсний хувьсгалаа цаасан дээр хийгээд "гурилаар хараат" болчихно гэж та бүхэн зүүдлээгүй явсан биз. Тэгвэл шатахуун, түлш, цахилгаан гээд ОХУ-ын хараат ямарваа нэгэн алхам хийхдээ хазгай гишгэчихвэл улсаараа харанхуй руу бүдэрч мэдэхэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ихэнх нутгаар сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна
Нийтэлсэн: 2024-04-22 03:01:04

 

Энэ долоо хоногт нийт нутгаар цас, бороо, салхи шуургатай хүйтэн, зэврүүн өдрүүд үргэлжлэх нь. Тухайлбал, маргааш IV/23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна
Нийтэлсэн: 2024-04-22 02:58:05

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталжээ. Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар "Монгол туургатан" театрын найруу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БАЯЛГИЙН ХУЛГАЙЧ
Нийтэлсэн: 2024-04-22 02:44:24

 

"Эрдэнэт үйлдвэр"ийн хоёрдугаар овоолгод түшиглэн боссон "Ачит Ихт" ХХК-ийн гидрометалургийн үйлдвэр 2014 оны долдугаар сард анх ажиллаж, зөвхөн туршилт тохируулгын гурван сарын хугацаандаа л гэхэд 1402.2 тонн катодын цэвэр зэсийг үйлдв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно
Нийтэлсэн: 2024-04-22 02:38:33

 

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл түр зогсоход ажлын 5 хоног үлдлээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дэд төвүүдийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулснаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулна гэж тооцож байна
Нийтэлсэн: 2024-04-22 02:25:25

 

Нийслэлийн ИТХ-аас өгсөн үүргийн дагуу Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын О.Номинчимэг хийлээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 кВт-аас дээш хүчин чадалтай ха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Байр, сургалтын төлбөрийн буцаан олголтыг шилжүүлж эхэлжээ
Нийтэлсэн: 2024-04-22 02:21:38

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт /2024.04.19/ иргэдийн дансанд орж эхэллээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баабар: Сарлаг нядлах аргачлал
Нийтэлсэн: 2024-04-22 02:17:42

 

Мах комбинатад үхэр яаж нядалдагийг ярьж өгье. Бөх бат төмөр хоолойгоор барьсан хашлагатай, нарийн гудмаар үхэрүүдээ хөөж оруулна. Өргөөшөө дөнгөж хоёр үхэр арай гэж багтахаар нарийн гудам.

Сэтгэгдэл бичих Цааш унших

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Токио хотод хийж буй айлчлалын хүрээнд Шинагава дүүрэгт ажиллав
Нийтэлсэн: 2024-04-18 01:55:38

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Япон Улсад ажиллаж буй албан айлчлалын бүрэлдэхүүний хамт Токио хотын Шинагава дүүрэгт ажилласан юм. Тус дүүргийн ИТХ-ын дарга Ватанабе Юичи болон захирагч Морисава Киокото нартай уулзлаа. Шинагава дүүргийн хувьд Монголын коосэнгийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших