Нууц мэдээллийн уурхай

Л.Ганбат: Улсын хэмжээнд 40 мянга орчим шалгуулагч дөрөвдүгээр сарын 6-нд монгол хэл, бичгийн ЭЕШ өгнө

Нийтэлсэн: 2024-02-19 06:32:56

 

Элсэлтийн Ерөнхий Шалгалт болон монгол хэл, бичгийн шалгалтын цахим бүртгэл өнөөдрөөс (2024.02.19)-нд эхэлж байгааг Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-ийн захирал Л.Ганбат мэдээллээ. 

Шалгуулагчид монгол хэл, бичгийн шалгалтдаа 400 оноо авснаар цааш их, дээд сургуульд элсэн суралцах боломж нээгддэг. 

"Энэ жил 40,000 орчим шалгуулагч ЭЕШ-д хамрагдах урьдчилсан тооцооллыг гаргасан"

Монгол хэл, бичгийн шалгалтын талаар "Энэ жилийн хувьд Ерөнхий Боловсролын Сургуулийн 12 дугаар ангийн 35,485 суралцагч сурч, төгсөж байна. Үүн дээр өмнөх оны шалгуулагчид нэмэгдэж, ордог. 

Өнгөрсөн жилүүдийн дунджаас харвал 5,000-6,000 орчмоор өмнөх оны шалгуулагч нэмэгддэг.

12 дугаар анги төгсөж байгаа сурагчдаас 1,000 орчим нь ямар нэгэн байдлаар шалгалт өгдөггүй гэдэг өмнөх жилүүдийн жишиг судалгаа бий. Энэ жилдээ 40,000 орчим хүүхэд ЭЕШ-д хамрагдах урьдчилсан тооцооллыг гаргаж, үйл ажиллагаагаа зохион байгуулж байна" хэмээв. 

Мөн "Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн бүх шалгуулагчаас монгол хэл, бичгийн шалгалтыг заавал авдаг. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо нь 400 байдаг.

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэлийн хугацаа:

2024 оны хоёрдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 15-ныг хүртэл эх хэл, бичгийн шалгалтын бүртгэлийг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс эхлэн монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл, ЭЕШ-ын бүртгэлтэй зэрэгцэн эхэлж байна.

Монгол хэл, бичгийн шалгалтын гол зорилго нь суралцагчдын эх хэлээрээ унших, ярих, эх хэлний дархлааны түвшнийг сайжруулах чиглэлээр авдаг.

Тодруулбал

  • Уншаад ойлгох чадвар
  • Зөв бичих чадвар
  • Үндэсний бичгээр унших чадвар
  • Эх зохион найруулан бичих чадварын агуулгын хүрээнд байна.

Шалгуулагч нь “Монгол хэл, бичгийн шалгалт”-ын босго онооны болзол (400 оноо) хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болно. Харин “Монгол хэл, бичгийн шалгалтын босго онооны шаардлага хангаагүй тохиолдолд их сургуульд элсэхгүй" гэдгийг БҮТ-ийн захирал Л.Ганбат сануулав.

Монгол хэл, бичгийн шалгалтын хуваарь:

  • Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр буюу Бямба гарагт 10:00-11:40 цагт улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулна.
  • Монгол хэл, бичгийн дүн оноог шалгалт зохион байгуулснаас хойш ажлын 15 хүртэлх хоногийн дотор мэдээлнэ.  

Холбогдох журмын тухай "Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-нд А66 дугаар тушаалаар Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ)-ыг зохион байгуулах тухай журмыг баталсан байдаг.

Энэ журмын үндсэн агуулга нь

  • Элсэлтийн шалгалтыг хэрхэн зохион байгуулах
  • Олон улсын шалгалтын дүн оноог хэрхэн дүйцүүлэх
  • 2024, 2025 онд элсэлтийн шалгалт яаж явагдах болон цаашид ЭЕШ нь 2026 оноос эхлэн ямар арга зүй, зохион байгуулалттай явагдах вэ гэдгийг зохицуулсан журам юм.

Өөрөөр хэлбэл хуучин ЭЕШ-ыг зохион байгуулах журмыг Боловсролын Үнэлгээний Төвийн захирлын тушаалаар баталдаг байсан бол өнгөрсөн онд батлагдсан Боловсролын багц хууль, Боловсролын ерөнхий хуульд тусгагдсаны дагуу холбогдох журмыг салбарын сайд баталдаг болсон.

Сайдын баталсан тушаалыг  хэрэгжүүлэхтэй холбоотойгоор БҮТ-ийн захирлын тушаалаар зохион байгуулах тухай удирдамжийг баталж гаргасан байгаа" гэсэн юм.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна
Нийтэлсэн: 2024-04-24 01:49:52

 

Манай улсын эдийн засаг 2023 онд долоон хувьд хүрч өссөн гэж байгаа нь яг үнэндээ Засгийн газрын зөв бодлогын нөлөө биш. Нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлт, түүнээс хамааралтай тээвэр болон бусад салбаруудын идэвхжилтэй холбоотой өсөлт ю ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гуйлгачин монгол "гурилаар хараат" боллоо
Нийтэлсэн: 2024-04-22 04:56:29

 

Монгол улс хүнсний хувьсгалаа цаасан дээр хийгээд "гурилаар хараат" болчихно гэж та бүхэн зүүдлээгүй явсан биз. Тэгвэл шатахуун, түлш, цахилгаан гээд ОХУ-ын хараат ямарваа нэгэн алхам хийхдээ хазгай гишгэчихвэл улсаараа харанхуй руу бүдэрч мэдэхэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ихэнх нутгаар сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна
Нийтэлсэн: 2024-04-22 03:01:04

 

Энэ долоо хоногт нийт нутгаар цас, бороо, салхи шуургатай хүйтэн, зэврүүн өдрүүд үргэлжлэх нь. Тухайлбал, маргааш IV/23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна
Нийтэлсэн: 2024-04-22 02:58:05

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталжээ. Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар "Монгол туургатан" театрын найруу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БАЯЛГИЙН ХУЛГАЙЧ
Нийтэлсэн: 2024-04-22 02:44:24

 

"Эрдэнэт үйлдвэр"ийн хоёрдугаар овоолгод түшиглэн боссон "Ачит Ихт" ХХК-ийн гидрометалургийн үйлдвэр 2014 оны долдугаар сард анх ажиллаж, зөвхөн туршилт тохируулгын гурван сарын хугацаандаа л гэхэд 1402.2 тонн катодын цэвэр зэсийг үйлдв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно
Нийтэлсэн: 2024-04-22 02:38:33

 

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл түр зогсоход ажлын 5 хоног үлдлээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дэд төвүүдийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулснаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулна гэж тооцож байна
Нийтэлсэн: 2024-04-22 02:25:25

 

Нийслэлийн ИТХ-аас өгсөн үүргийн дагуу Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын О.Номинчимэг хийлээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 кВт-аас дээш хүчин чадалтай ха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Байр, сургалтын төлбөрийн буцаан олголтыг шилжүүлж эхэлжээ
Нийтэлсэн: 2024-04-22 02:21:38

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт /2024.04.19/ иргэдийн дансанд орж эхэллээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баабар: Сарлаг нядлах аргачлал
Нийтэлсэн: 2024-04-22 02:17:42

 

Мах комбинатад үхэр яаж нядалдагийг ярьж өгье. Бөх бат төмөр хоолойгоор барьсан хашлагатай, нарийн гудмаар үхэрүүдээ хөөж оруулна. Өргөөшөө дөнгөж хоёр үхэр арай гэж багтахаар нарийн гудам.

Сэтгэгдэл бичих Цааш унших

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Токио хотод хийж буй айлчлалын хүрээнд Шинагава дүүрэгт ажиллав
Нийтэлсэн: 2024-04-18 01:55:38

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Япон Улсад ажиллаж буй албан айлчлалын бүрэлдэхүүний хамт Токио хотын Шинагава дүүрэгт ажилласан юм. Тус дүүргийн ИТХ-ын дарга Ватанабе Юичи болон захирагч Морисава Киокото нартай уулзлаа. Шинагава дүүргийн хувьд Монголын коосэнгийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших