Нууц мэдээллийн уурхай

Хүний хөгжлийн хорооны гишүүд Боловсрол, шинжлэх ухааны яаманд ажиллалаа

Нийтэлсэн: 2023-12-08 08:44:29

 2023/09/30 09:12

Боловсролын салбарын хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны гишүүд Боловсрол, шинжлэх ухааны яамны харъя мэргэжилтнүүдтэй мэдээлэл солилцлоо.

2019 онд ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталж, үдийн цай хөтөлбөрийг өдрийн хоол болгон өргөжүүлсэн. Энэ хүрээнд өнгөрсөн хичээлийн жилд 1-5 дугаар ангийн 380 гаруй мянган хүүхэд өдрийн хоол хөтөлбөрт хамрагджээ.  Цаашид нийт сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулахаар ажиллаж байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Энэ талаар Суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Түмэнжаргал “Цаашид ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хоолны зардлын хувь хэмжээг шинэчлэн тогтоох, санхүүжилтийн шинэ хувилбарт шилжих буюу зөвхөн түүхий эдийн үнэ батлах бус өртгийг нэмж батлах, тогтвортой үнээр хүнсний үйлдвэрээс бүтээгдэхүүн нийлүүлэх, одоо байгаа нөхцөл байдлыг сайжруулж цахим хяналтын систем гарган эцэг эхэд мэдээлэл хүргэдэг болохоор ажиллаж байна” гэсэн юм. Мөн хоол үйлдвэрлэл үйлчилгээг сайжруулахад улсын төсвөөс гадна олон улсын байгууллагуудад хандсан талаараа хэлсэн юм. Тухайлбал, Японы ЖАЙКА, БНСУ-ын КОЙКА, Дэлхийн боловсролын түншлэлийн байгууллагуудад хандаж, төслүүд хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд сургуулийн орчин нөхцөл, гал тогоог сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хоол шим тэжээлийн боловсрол олгох чиглэлүүдийг тусгаж ажиллажээ. Онцолбол, Шинжлэх ухаан технологийн их сургуулийг түшиглэн хоол шим судлалын чадавх бэхжүүлэх төвийг байгуулах аж. Ингэснээр бүх сургуулийн хоол үйлдвэрлэгчдийг мэдлэг, чадвараар хангах, хоол, шим тэжээлийн боловсрол олгох иж бүрэн сүүлийн үеийн төвийг байгуулах хөрөнгө оруулалтыг татсан гэлээ.  

Монголын логистикийн холбооны тэргүүн А.Мөнхболд “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулахын тулд шинээр логистикийн төв байгуулан, хүнсний хангамжийн төвтэй болж, дүүргүүдэд байгаа төвүүдийг хангах хэрэгтэй. Хүнсний хангамжийн төвүүд нь сургууль, цэцэрлэгээ хангадаг тогтолцоотой болох юм. Уг төвийг байгуулахад 3-4 жилийн хугацаа шаардлагатай. Нэг үгээр мал аж ахуй, хүнсний ногооны чиглэлийн бүсээс хүнсний бүтээгдэхүүний татан авалт хийж, зориулалтын дагуу хадгалж нөөцлөөд түгээнэ гэсэн үг. Энэ төслийн хүрээнд Солонгос, Япон, Хятад зэрэг 10 гаруй хотын туршлагыг бид судалсан. Сөүл хотын логистикийн төв хажуудаа төрийн худалдан авах хэсэгтэй байдаг. Төрийн худалдан авах хэсэг нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон бусад шаардлагатай төрийн байгууллагуудын хүнсийг хангадаг тогтолцоотой. Тухайн төв нь дотроо сүүлийн үеийн лабораторитой бөгөөд хүнсийг эрүүл байх бололцоогоор хангадаг. Тэгэхээр төсвөөс гадна санхүүгийн олон эх үүсвэртэй болж, дан ганц Боловсрол шинжлэх ухааны яам бус макро түвшинд харж цогцоор нь хоол үйлдвэрлэл үйлчилгээг шинэчлэх хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.

Танилцуулга мэдээлэлтэй холбоотойгоор төлөөлөгчид санал хэллээ. Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр хүүхдүүдийг чанартай шим тэжээлтэй хоолоор хангаж, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжин, хоолны хүртээмж чанарыг сайжруулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Төлөөлөгч Б.Мягмар тогооч, хоол зүйч зэрэг мэргэжилтнүүд ховордож, хүний нөөцийн хомсдолд ороод байгаа. Тийм учраас хүний нөөцөө тооцоолж ажиллах хэрэгтэй. Логистикт ач холбогдол өгч хүргэлтийн үйлчилгээ гаргах зэргээр шинэлэг байдлаар ажиллах, тал талаасаа ярилцаж, бодитой үр дүнтэй шийдэл санаа гаргаж ажиллахыг санал болголоо.

Харин төлөөлөгч Г.Гангамөрөн сургуулийн хүүхдийн хоол чанартай, эрүүл, аюулгүй байх нь хамгийн чухал. Энэ дагуу жижиг дунд үйлдвэрлэгчидтэйгээ хамтраад ногоо, махаа нийлүүлэх, худалдан авалтаа кластер үйлдвэрүүдтэй нэгтгэж, хариуцлагын тогтолцоог бий болгох, эргээд иргэдээ ажлын байраар хангах зэргээр уялдаа холбоотой хамтран ажиллах боломжтой гэсэн юм.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна
Нийтэлсэн: 2024-04-24 01:49:52

 

Манай улсын эдийн засаг 2023 онд долоон хувьд хүрч өссөн гэж байгаа нь яг үнэндээ Засгийн газрын зөв бодлогын нөлөө биш. Нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлт, түүнээс хамааралтай тээвэр болон бусад салбаруудын идэвхжилтэй холбоотой өсөлт ю ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гуйлгачин монгол "гурилаар хараат" боллоо
Нийтэлсэн: 2024-04-22 04:56:29

 

Монгол улс хүнсний хувьсгалаа цаасан дээр хийгээд "гурилаар хараат" болчихно гэж та бүхэн зүүдлээгүй явсан биз. Тэгвэл шатахуун, түлш, цахилгаан гээд ОХУ-ын хараат ямарваа нэгэн алхам хийхдээ хазгай гишгэчихвэл улсаараа харанхуй руу бүдэрч мэдэхэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ихэнх нутгаар сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна
Нийтэлсэн: 2024-04-22 03:01:04

 

Энэ долоо хоногт нийт нутгаар цас, бороо, салхи шуургатай хүйтэн, зэврүүн өдрүүд үргэлжлэх нь. Тухайлбал, маргааш IV/23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна
Нийтэлсэн: 2024-04-22 02:58:05

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталжээ. Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар "Монгол туургатан" театрын найруу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БАЯЛГИЙН ХУЛГАЙЧ
Нийтэлсэн: 2024-04-22 02:44:24

 

"Эрдэнэт үйлдвэр"ийн хоёрдугаар овоолгод түшиглэн боссон "Ачит Ихт" ХХК-ийн гидрометалургийн үйлдвэр 2014 оны долдугаар сард анх ажиллаж, зөвхөн туршилт тохируулгын гурван сарын хугацаандаа л гэхэд 1402.2 тонн катодын цэвэр зэсийг үйлдв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно
Нийтэлсэн: 2024-04-22 02:38:33

 

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл түр зогсоход ажлын 5 хоног үлдлээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дэд төвүүдийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулснаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулна гэж тооцож байна
Нийтэлсэн: 2024-04-22 02:25:25

 

Нийслэлийн ИТХ-аас өгсөн үүргийн дагуу Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын О.Номинчимэг хийлээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 кВт-аас дээш хүчин чадалтай ха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Байр, сургалтын төлбөрийн буцаан олголтыг шилжүүлж эхэлжээ
Нийтэлсэн: 2024-04-22 02:21:38

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт /2024.04.19/ иргэдийн дансанд орж эхэллээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баабар: Сарлаг нядлах аргачлал
Нийтэлсэн: 2024-04-22 02:17:42

 

Мах комбинатад үхэр яаж нядалдагийг ярьж өгье. Бөх бат төмөр хоолойгоор барьсан хашлагатай, нарийн гудмаар үхэрүүдээ хөөж оруулна. Өргөөшөө дөнгөж хоёр үхэр арай гэж багтахаар нарийн гудам.

Сэтгэгдэл бичих Цааш унших

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Токио хотод хийж буй айлчлалын хүрээнд Шинагава дүүрэгт ажиллав
Нийтэлсэн: 2024-04-18 01:55:38

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Япон Улсад ажиллаж буй албан айлчлалын бүрэлдэхүүний хамт Токио хотын Шинагава дүүрэгт ажилласан юм. Тус дүүргийн ИТХ-ын дарга Ватанабе Юичи болон захирагч Морисава Киокото нартай уулзлаа. Шинагава дүүргийн хувьд Монголын коосэнгийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших