Нууц мэдээллийн уурхай

Ажилтандаа ээлтэй Номин

Нийтэлсэн: 2023-10-19 07:49:12

 

 
 
“НОМИН Холдинг” компани нь 30 жилийн хугацаанд 500 орчим чиглэлээр 6,000 гаруй ажлын байрыг бий болгож, Монголын зах зээлийн ажиллах хүчний 6% -ийг бүрдүүлжээ. НҮБ -ын “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын нэг “Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих” зорилгын хүрээнд “Ажилтандаа ээлтэй тогтвортой ажлын байр” -ыг бий болгох үүднээс “НОМИН” үндэсний сүлжээ дэлгүүр олон төрлийн үйл ажиллагаа нэвтрүүлсээр ирсэн.
Тухайлбал “НОМИН Холдинг” компани ажилтандаа:
Жилд 16 удаагийн цалин олгодог: Ажилтанд жилд олгодог 12 сарын нийт цалин дээр улирал бүрт нэмэлт урамшуулал олгодог
Ажлын уян хатан цагийг санал: Ажилтан өөрийн сонголтоор ирэх цагаа сонгон, ажилдаа ирсэн цагаас хойш үндсэн 8 цагийн ажлаа хийгээд тарах боломжоор хангасан
“Ажилтан бүр саятан” хуримтлалын сан: “Аз жаргалтай ажилтан – Амжилттай ирээдүй” зорилгын хүрээнд ажилтаны сурч боловсрох, нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд нь зориулагдсан хуримтлалыг бүрдүүлж өгдөг
“Гэнэтийн ослын даатгал”: Эрүүл аюулгүй ажиллах нөхцлөөр хангаж, урьдчилан сэргийлэх зорилготой жил бүр 5,0 сая төгрөгийн даатгалд хамруулдаг
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг: Жил бүр нийт ажилтнуудаа эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт хамруулдаг бөгөөд Ковид19 -ын үеэр “Эрсдлийн сан”-гаас 100 гаруй сая төгрөг зарцуулсан байдаг.
Тэтгэмж, урамшуулал: Шинэ гэр бүлд, шинэ хүүхэд төрсний болон ажилгүйдлийн тэтгэмж, урамшууллуудыг олгодог
Залуу ажилтнуудын боловсролыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр: Тус хөтөлбөрийг 2017 оноос хойш хэрэгжүүлж, нийт 150 оюутанд 300 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ. Мөн ажилтнуудаа ур чадвар, хувь хүний хөгжлийг нэмэгдүүлэх сургалтанд тогтмол хамруулдаг
Тав тухтай, эрүүл аюулгүй ажлын байр: 2022 онд амралтын, спортын, ганцаарчилсан гэх мэт олон хэсгийг багтаасан дундын чөлөөт оффисыг шинээр ашиглалтанд оруулсан
Үйлдвэрлэлийн болон танилцах дадлага: Төгсөх курсын оюутнуудыг үйлдвэрлэлийн болон танилцах дадлага хийх боломжийг олгож цаашлаад тэднийг шууд ажлын байраар бүрэн хангах боломжтой байдаг. 2022 онд тус компани 1000 гаруй оюутныг цагийн болон бүтэн цагийн ажлын байраар хангасан байна
Нийгмийн хариуцлагаа ухамсарлан Хөгжлийн бэрхшээлтэй 120 гаруй иргэдийг гүйцэтгэх болон удирдах түвшний ажлын байраар хангасан байна.
“Номин Холдинг” компани дээрх болон бусад олон санаачлагуудыг тогтмолжуулж, байгууллагын дотоод соёл, зарчмыг бий болгож, хамтдаа өсөн дэвжих боломж бүхий “Ажилтандаа ээлтэй орчин” бүрдүүлэн ажиллаж байна.
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна
Нийтэлсэн: 2024-04-24 01:49:52

 

Манай улсын эдийн засаг 2023 онд долоон хувьд хүрч өссөн гэж байгаа нь яг үнэндээ Засгийн газрын зөв бодлогын нөлөө биш. Нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлт, түүнээс хамааралтай тээвэр болон бусад салбаруудын идэвхжилтэй холбоотой өсөлт ю ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гуйлгачин монгол "гурилаар хараат" боллоо
Нийтэлсэн: 2024-04-22 04:56:29

 

Монгол улс хүнсний хувьсгалаа цаасан дээр хийгээд "гурилаар хараат" болчихно гэж та бүхэн зүүдлээгүй явсан биз. Тэгвэл шатахуун, түлш, цахилгаан гээд ОХУ-ын хараат ямарваа нэгэн алхам хийхдээ хазгай гишгэчихвэл улсаараа харанхуй руу бүдэрч мэдэхэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ихэнх нутгаар сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна
Нийтэлсэн: 2024-04-22 03:01:04

 

Энэ долоо хоногт нийт нутгаар цас, бороо, салхи шуургатай хүйтэн, зэврүүн өдрүүд үргэлжлэх нь. Тухайлбал, маргааш IV/23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна
Нийтэлсэн: 2024-04-22 02:58:05

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталжээ. Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар "Монгол туургатан" театрын найруу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БАЯЛГИЙН ХУЛГАЙЧ
Нийтэлсэн: 2024-04-22 02:44:24

 

"Эрдэнэт үйлдвэр"ийн хоёрдугаар овоолгод түшиглэн боссон "Ачит Ихт" ХХК-ийн гидрометалургийн үйлдвэр 2014 оны долдугаар сард анх ажиллаж, зөвхөн туршилт тохируулгын гурван сарын хугацаандаа л гэхэд 1402.2 тонн катодын цэвэр зэсийг үйлдв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно
Нийтэлсэн: 2024-04-22 02:38:33

 

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл түр зогсоход ажлын 5 хоног үлдлээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дэд төвүүдийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулснаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулна гэж тооцож байна
Нийтэлсэн: 2024-04-22 02:25:25

 

Нийслэлийн ИТХ-аас өгсөн үүргийн дагуу Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын О.Номинчимэг хийлээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 кВт-аас дээш хүчин чадалтай ха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Байр, сургалтын төлбөрийн буцаан олголтыг шилжүүлж эхэлжээ
Нийтэлсэн: 2024-04-22 02:21:38

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт /2024.04.19/ иргэдийн дансанд орж эхэллээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баабар: Сарлаг нядлах аргачлал
Нийтэлсэн: 2024-04-22 02:17:42

 

Мах комбинатад үхэр яаж нядалдагийг ярьж өгье. Бөх бат төмөр хоолойгоор барьсан хашлагатай, нарийн гудмаар үхэрүүдээ хөөж оруулна. Өргөөшөө дөнгөж хоёр үхэр арай гэж багтахаар нарийн гудам.

Сэтгэгдэл бичих Цааш унших

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Токио хотод хийж буй айлчлалын хүрээнд Шинагава дүүрэгт ажиллав
Нийтэлсэн: 2024-04-18 01:55:38

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Япон Улсад ажиллаж буй албан айлчлалын бүрэлдэхүүний хамт Токио хотын Шинагава дүүрэгт ажилласан юм. Тус дүүргийн ИТХ-ын дарга Ватанабе Юичи болон захирагч Морисава Киокото нартай уулзлаа. Шинагава дүүргийн хувьд Монголын коосэнгийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших