Нууц мэдээллийн уурхай

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн чуулган үргэлжилж байна

Нийтэлсэн: 2023-10-19 04:35:35

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 74 дүгээр чуулганы үеэр Бүсийн захирлыг сонгох сонгуулийг аравдугаар сарын 17-нд зохион байгууллаа.

Бүсийн захирлын албан тушаалд БНХАУ, БНСВУ, Филиппин Улс, Соломоны Арлууд болон Тонгагийн Хаант улсаас нийт таван эрхэм нэр дэвшсэн. Нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж, гишүүн улс орнуудаас ирсэн төлөөлөгчдийн асуултад хариуллаа. 

Сонгуулийн үйл ажиллагаа бүтэн өдрийн турш үргэлжилж, санал хураалтын нэгдсэн дүнгээр Тонгагийн Хаант Улсын Эрүүл мэндийн сайд Др.Саиа Ма’у Пиукала Бүсийн захирлын сонгуульд ялалт байгууллаа. Сонгуульд олонхийн санал авсан ялагчийг Номхон далайн баруун бүсийн хорооноос ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хуралдаанд танилцуулж, нэр дэвшүүлэх ба улмаар Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд баталснаар ДЭМБ-ын Ерөнхий захирал томилдог. Шинээр томилогдох Бүсийн захирал 2024 оны хоёрдугаар сарын 1-нээс үүрэгт ажилдаа орох юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 74 дүгээр чуулганы гуравдахь өдрийн нэгдсэн хуралдаанаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс болон Зүүн Өмнөд Азийн бүсийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын стратегийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа оролцож, Шинэ болон сэргэж буй халдвар, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын Ази, Номхон далайн стратегийн өнгөрсөн 20 шахам жилийн хэрэгжилт, Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)-ийн үндсэн чадавхыг бий болгож бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулж, шинээр батлагдах стратегийн баримт бичгийн хэрэгжилтийг хангахад Бүсийн төвөөс гишүүн улс орнуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Энэ өдөр төлөөлөгчид ДЭМБ-ын Төв штабын Хүний нөөцийн хөгжлийн газрын захирал Др.Жим Кампбелл болон Номхон далайн баруун бүсийн төвийн хүний нөөцийн асуудал хариуцсан холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр Монгол Улсын эрүүл мэндийн салбар дахь хүний нөөц, ажиллах хүчний талаар мэдээлэл өгч, Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, ДЭМБ-аас тодорхой чиглэлээр мэргэжил арга зүйн дэмжлэг авах талаар ярилцаж тохиролцлоо.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна
Нийтэлсэн: 2024-04-24 01:49:52

 

Манай улсын эдийн засаг 2023 онд долоон хувьд хүрч өссөн гэж байгаа нь яг үнэндээ Засгийн газрын зөв бодлогын нөлөө биш. Нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлт, түүнээс хамааралтай тээвэр болон бусад салбаруудын идэвхжилтэй холбоотой өсөлт ю ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гуйлгачин монгол "гурилаар хараат" боллоо
Нийтэлсэн: 2024-04-22 04:56:29

 

Монгол улс хүнсний хувьсгалаа цаасан дээр хийгээд "гурилаар хараат" болчихно гэж та бүхэн зүүдлээгүй явсан биз. Тэгвэл шатахуун, түлш, цахилгаан гээд ОХУ-ын хараат ямарваа нэгэн алхам хийхдээ хазгай гишгэчихвэл улсаараа харанхуй руу бүдэрч мэдэхэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ихэнх нутгаар сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна
Нийтэлсэн: 2024-04-22 03:01:04

 

Энэ долоо хоногт нийт нутгаар цас, бороо, салхи шуургатай хүйтэн, зэврүүн өдрүүд үргэлжлэх нь. Тухайлбал, маргааш IV/23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна
Нийтэлсэн: 2024-04-22 02:58:05

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталжээ. Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар "Монгол туургатан" театрын найруу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БАЯЛГИЙН ХУЛГАЙЧ
Нийтэлсэн: 2024-04-22 02:44:24

 

"Эрдэнэт үйлдвэр"ийн хоёрдугаар овоолгод түшиглэн боссон "Ачит Ихт" ХХК-ийн гидрометалургийн үйлдвэр 2014 оны долдугаар сард анх ажиллаж, зөвхөн туршилт тохируулгын гурван сарын хугацаандаа л гэхэд 1402.2 тонн катодын цэвэр зэсийг үйлдв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно
Нийтэлсэн: 2024-04-22 02:38:33

 

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл түр зогсоход ажлын 5 хоног үлдлээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дэд төвүүдийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулснаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулна гэж тооцож байна
Нийтэлсэн: 2024-04-22 02:25:25

 

Нийслэлийн ИТХ-аас өгсөн үүргийн дагуу Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын О.Номинчимэг хийлээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 кВт-аас дээш хүчин чадалтай ха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Байр, сургалтын төлбөрийн буцаан олголтыг шилжүүлж эхэлжээ
Нийтэлсэн: 2024-04-22 02:21:38

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт /2024.04.19/ иргэдийн дансанд орж эхэллээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баабар: Сарлаг нядлах аргачлал
Нийтэлсэн: 2024-04-22 02:17:42

 

Мах комбинатад үхэр яаж нядалдагийг ярьж өгье. Бөх бат төмөр хоолойгоор барьсан хашлагатай, нарийн гудмаар үхэрүүдээ хөөж оруулна. Өргөөшөө дөнгөж хоёр үхэр арай гэж багтахаар нарийн гудам.

Сэтгэгдэл бичих Цааш унших

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Токио хотод хийж буй айлчлалын хүрээнд Шинагава дүүрэгт ажиллав
Нийтэлсэн: 2024-04-18 01:55:38

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Япон Улсад ажиллаж буй албан айлчлалын бүрэлдэхүүний хамт Токио хотын Шинагава дүүрэгт ажилласан юм. Тус дүүргийн ИТХ-ын дарга Ватанабе Юичи болон захирагч Морисава Киокото нартай уулзлаа. Шинагава дүүргийн хувьд Монголын коосэнгийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших