Нууц мэдээллийн уурхай

Ц.Алтантуяа: Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгад шинээр маш олон зохицуулалтыг оруулсан

Нийтэлсэн: 2021-12-21 01:26:23

 

Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны дэд тэргүүн Ц.Алтантуяагаас 2021 оны 5-р сарын 6-нд батлагдсан Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар тодрууллаа.  

-Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгад ямар зохицуулалтууд орсон бэ?

-Шинээр батлагдсан Хоршооны тухай хуульд цоо шинээр нэр томьёоны тайлбар орж ирсэн. Энэ нэр томьёоны тайлбараар хоршооны гишүүн гэж яг хэн бэ, хоршооны бараа бүтээгдэхүүн, хоршооны гишүүддээ үзүүлэх үйлчилгээ гэж юу вэ, гишүүндээ төлөх төлбөр, гишүүддээ хуваарилах ногдол орлого гэж юу вэ гээд өмнөх хуульд төдийлөн нарийвчлан тодорхойлж гаргаж ирээгүй байсан нэр томьёонуудыг тайлбар тодорхойлолттой тусгасан. Эдгээр нь хоршоод үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд, санхүүгийн тайлангаа гаргахад чухал томьёоллууд болж өгсөн.

Хуульд хоршооны зохион байгуулалт, дарга, хяналтын зөвлөл, бүх гишүүдийн хурлын шийдвэрлэх ёстой асуудал, эрх үүргүүдийг илүү нарийвчлан оруулж өгсөн. Өмнө нь хоршооны үйл ажиллагаанд доголдол гарахад гишүүд нь нөхөх хариуцлагатай байсан. Энэ нь гишүүдийн хоршоондоо итгэх итгэлийг бууруулж, үйл ажиллагаанд хайнга хандаж, өр төлбөрт оруулж болзошгүй учраас нөхөх хариуцлагыг хассан. Гишүүн зөвхөн хоршоонд нийлүүлсэн хөрөнгөөрөө л нөхөх хариуцлага хүлээхээр оруулсан.

Хоршоо хариуцаж байгаа төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх гэдгийг цоо шинээр бүлэг болгон оруулж ирсэн. Үүгээрээ хоршоонд чиглэсэн төрийн захиргааны байгууллагуудын дэмжлэг нэмэгдэнэ. Мөн орон нутгийн засаг дарга, нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх гэж оруулж ирснээрээ аймаг, сумын удирдлагууд орон нутагтаа үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодыг дэмжиж ажиллахаар хуульчлагдсан. Хоршоодын холбоодын талаар заалт бүлэг орж ирснээр энэ холбоод Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх хоршоог эгнээндээ нэгтгэх үүрэгтэй болсон. Ингэснээр хоршоодын мэдээллүүд илүү нэгтгэгдэж, илүү нарийн гарч ирнэ. Хоршоодын нийгэм болон эдийн засагт гүйцэтгэж байгаа үүрэг тодорхой болно гээд маш олон өөрчлөлтийг оруулсан шинэчилсэн найруулга болсон. Хуулийг дагаад НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодын гишүүд НӨАТ-ын тухай хуулийн 14.1.2-д заасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд хоршоо нь зуучлан борлуулсан бол НӨАТ төлөхгүй байхаар болсон.  

-Хоршооны 100 жилийн ойтой холбоотойгоор хоршоодод чиглэсэн ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ?

-Энэ жил Монгол Улсад хоршооллын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа. Тэртээ 1921 оны 12-р сард Монгол Улсад “Ардын харилцан туслалцах хоршоо” нэртэйгээр анхны хоршоо байгуулагдаж байсан. Үүнээс хойш хоршоо нийгмийн янз бүрийн үеийг туулаад 100 жилийнхээ нүүрийг үзэж байна. 12-р сарын 24, 25-нд улс орон даяар хоршооллын салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байна.

-Бодлогын ямар дэмжлэг үзүүлж байна?

-100 жилийн ойд зориулан хоршоологчдод барьж буй хамгийн том бэлэг бол Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Энэ хуулийн анхны төсөл тэртээ 2006 онд гарсан. Энэ хугацаанд бид хуулиа өргөн барьж батлуулах хүртлээ 10 гаруй жилийг тууллаа. Олон жилийн хичээл зүтгэлийн үндсэн дээр 100 жилийн ойн босгон дээр хоршоологчдодоо зориулсан хууль батлагдлаа. Өмнөх хуулиар зохицуулдаггүй эсвэл зохицуулалт нь нэлээн бүрхэг байсан маш олон зүйлийг оруулж өгсөн. Хууль баталсантай холбогдуулж УИХ-ын 40-р тогтоол энэ оны 5-р сарын 6-нд гарсан. Энэ тогтоолд хоршооллын салбарт хэрэгтэй маш олон ажлыг хийж гүйцэтгэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Үүний нэг нь Сум хөгжүүлэх санг Хоршоо хөгжүүлэх сан болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэр юм. Сангийн журам бэлэн болоод удахгүй ХХААХҮ-ийн сайдаар батлагдах юм бол хоршоологчид барьцаа хөрөнгө дутмаг байдгаас болж арилжааны банкнаас зээл авч чаддаггүй байсан асуудал шийдэгдэнэ. Сум хөгжүүлэх санг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг хоршоодод давуу эрхтэйгээр олгодог Хоршоо хөгжүүлэх сан болгон өөрчлөн зохион байгуулж байна. Энэ нь бидний зүгээс бодлогод нэлээн сайн нөлөөлж ажилласны үр дүн.

Мөн 2022 оныг Засгийн газраас хоршоо дэмжих жил болгон зарлуулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна. Түүнчлэн хоршоодын бүртгэлийг цэгцэлж шинэчлэх, бусдадаа үлгэр дууриалал болохуйц, шилдэг хоршоодыг шалгаруулах зэрэг маш олон зүйлд төвлөрөн ажиллаж байна.

-Улсын хэмжээнд хэчнээн хоршоо үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Манай улсад 4468 хоршоо улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа. 2020 онд улс даяар явуулсан хоршооны хөгжлийн үнэлгээгээр 2229 хоршоо үнэлэгдсэн байдаг. Үлдсэн хоршоодын үйл ажиллагаа нь зогсонги, татан буухад бэлэн болсон. Тэгэхээр  тооны араас хөөцөлдөх биш төрийн бодлогоор чанартай хоршоог дэмжээд явах ёстой. Энэ ч үүднээс үйл ажиллагаа нь доголдсон, зогсоод олон жил болсон хоршоог цэгцлэх бодлого барьж ажиллаж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна
Нийтэлсэн: 2024-04-24 01:49:52

 

Манай улсын эдийн засаг 2023 онд долоон хувьд хүрч өссөн гэж байгаа нь яг үнэндээ Засгийн газрын зөв бодлогын нөлөө биш. Нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлт, түүнээс хамааралтай тээвэр болон бусад салбаруудын идэвхжилтэй холбоотой өсөлт ю ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гуйлгачин монгол "гурилаар хараат" боллоо
Нийтэлсэн: 2024-04-22 04:56:29

 

Монгол улс хүнсний хувьсгалаа цаасан дээр хийгээд "гурилаар хараат" болчихно гэж та бүхэн зүүдлээгүй явсан биз. Тэгвэл шатахуун, түлш, цахилгаан гээд ОХУ-ын хараат ямарваа нэгэн алхам хийхдээ хазгай гишгэчихвэл улсаараа харанхуй руу бүдэрч мэдэхэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ихэнх нутгаар сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна
Нийтэлсэн: 2024-04-22 03:01:04

 

Энэ долоо хоногт нийт нутгаар цас, бороо, салхи шуургатай хүйтэн, зэврүүн өдрүүд үргэлжлэх нь. Тухайлбал, маргааш IV/23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна
Нийтэлсэн: 2024-04-22 02:58:05

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталжээ. Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар "Монгол туургатан" театрын найруу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БАЯЛГИЙН ХУЛГАЙЧ
Нийтэлсэн: 2024-04-22 02:44:24

 

"Эрдэнэт үйлдвэр"ийн хоёрдугаар овоолгод түшиглэн боссон "Ачит Ихт" ХХК-ийн гидрометалургийн үйлдвэр 2014 оны долдугаар сард анх ажиллаж, зөвхөн туршилт тохируулгын гурван сарын хугацаандаа л гэхэд 1402.2 тонн катодын цэвэр зэсийг үйлдв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно
Нийтэлсэн: 2024-04-22 02:38:33

 

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл түр зогсоход ажлын 5 хоног үлдлээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дэд төвүүдийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулснаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулна гэж тооцож байна
Нийтэлсэн: 2024-04-22 02:25:25

 

Нийслэлийн ИТХ-аас өгсөн үүргийн дагуу Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын О.Номинчимэг хийлээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 кВт-аас дээш хүчин чадалтай ха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Байр, сургалтын төлбөрийн буцаан олголтыг шилжүүлж эхэлжээ
Нийтэлсэн: 2024-04-22 02:21:38

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт /2024.04.19/ иргэдийн дансанд орж эхэллээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баабар: Сарлаг нядлах аргачлал
Нийтэлсэн: 2024-04-22 02:17:42

 

Мах комбинатад үхэр яаж нядалдагийг ярьж өгье. Бөх бат төмөр хоолойгоор барьсан хашлагатай, нарийн гудмаар үхэрүүдээ хөөж оруулна. Өргөөшөө дөнгөж хоёр үхэр арай гэж багтахаар нарийн гудам.

Сэтгэгдэл бичих Цааш унших

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Токио хотод хийж буй айлчлалын хүрээнд Шинагава дүүрэгт ажиллав
Нийтэлсэн: 2024-04-18 01:55:38

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Япон Улсад ажиллаж буй албан айлчлалын бүрэлдэхүүний хамт Токио хотын Шинагава дүүрэгт ажилласан юм. Тус дүүргийн ИТХ-ын дарга Ватанабе Юичи болон захирагч Морисава Киокото нартай уулзлаа. Шинагава дүүргийн хувьд Монголын коосэнгийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших