Нууц мэдээллийн уурхай

Максим Муратович: Орос-3 сургуулийн Ж.Соронзон захирал сургуулийнхаа багш ажилтнуудыг зоддог нь үнэн

Нийтэлсэн: 2021-12-05 07:20:01

БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар дунд сургуульд сүүлийн 30 жилийн турш ажиллаж, Монголын мянга мянган хүүхдийг сурган хүмүүжүүлсэн Суяанзын Максим гэгч хүнтэй ярилцлаа. Тэрбээр нэг насны амьдралаа зориулсан сургуулийнхаа захирал Ж.Соронзон гэгчид нэг л өдөр ямар нэгэн учир шалтгаангүйгээр байж боломгүйгээр доромжлуулж, тэтгэвэрт гарахаасаа ердөө хоёрхон сарын өмнө халагдсан харамсалтай мэдээг дуулаад түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Та юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу? Багш мэргэжлийг хаана хэрхэн эзэмшсэн бэ?

-Намайг Суяанзын Максим гэдэг. Аав минь хятад, ээж минь орос хүн л дээ. Би УБДС-ийг 1983 онд түүх, газар зүйн багш мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсмөгцөө БШУЯ-ны томилолтоор Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод түүх, газар зүйн багшаар томилогдон очиж тэндээ гурван жил багшилсан. Тэгтэл 1986 онд БСШЯ-ны шийдвэр гарч намайг Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 77-р сургууль руу татаж түүх, газар зүйн багшаар томилж байлаа. Тэр сургуульдаа мөн гурван жил ажиллатал 47-р сургууль руу шилжүүлж нэг жил ажиллуулангуутаа, улмаар 23-р сургууль руу томилж тэндээ 1995 оныг хүртэл ажиллуулсан. Би унаган орос хэлтэй учир намайг БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуульд 1992 оноос эхлэн цагийн багшаар давхар ажиллуулдаг байлаа. Улмаар 1996 онд БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон намайг хичээлийн эрхлэгчээр томилсноор тус сургуультай амьдралаа холбож 2021 оны есдүгээр сарын шувтартал ажиллаж байгаад гэнэт ажлаасаа халагдах хүртлээ ажилласан ийм л хүн. Ам бүл гурав бага хүүхэд маань одоо оюутан. Эхнэр минь өвчний улмаас ажил хийх боломжгүй тул гэртээ суудаг ийм л айл байгаа. Өөрийн гэсэн өмч хөрөнгө гэх зүйл байхгүй Оросын алс дорнодын газрын өмчлөлд байдаг байранд маш өндөр түрээс төлж амьдардаг жирийн л нэгэн багш хүн шүү дээ би. Яагаад түрээсийн байранд ийм олон жил амьдарч, өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болж чадаагүй вэ гэхээр нэг хүүхэд маань хүндээр өвдөж 10 гаруй жилийн турш асар өндөр үнэтэй эмчилгээнд хамрагдсан учраас авсан цалингаа хүүхдийнхээ эмчилгээний зардалд л зориулсантай холбоотой. Хүүхдээ эмчлүүлэхийн тулд хоёр сард нэг удаа БНСУ руу авч явдаг байсан учраас эмчилгээний зардал мөнгө их гарсаан. Гэхдээ би энэ бүхний эцэст хүүхдээ эрүүл болгож чадсандаа маш их жаргалтай байдаг хүн.

-Та БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуульд 1996 оноос хойш саяхныг хүртэл хичээлийн эрхлэгчээр тасралтгүй ажиллахдаа асар үнэтэй хувь нэмрийг оруулсан гэж надад олон хүн хэлсэн. Энэ сургуульд ямар өөрчлөлт шинэчлэлтийг хийж хэрэгжүүлсэн бэ? Энэ талаараа ярьж өгөөч?

-Товчхон хэлбэл сургалтын чанарыг сайжруулах нь миний ажлын үндсэн гол чиглэл байсан. Жил бүр 6-12 дугаар ангийн сурагчдын эцэг эхчүүд судалгаа авахад тэдний 80-89 хувь сургалтын чанар өндөр гэсэн үнэлгээ өгдөг байсан.

Хоёрдугаарт Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуульд хөндлөнгийн хяналт шалгалтын системийг бүрэн нэвтрүүлсэн. Гуравдугаарт ОХУ-д маш нэртэй, дээд сургуулиуд нь хэрэглэдэг индика хөндлөнгийн шалгалтын программыг нэвтрүүлж, 2013 оноос эхлэн өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Хөндлөнгийн шалгалтыг авах бүх хичээлийн тестийг өөрсдөө бие даан боловсруулж, амжилттай зохион байгуулж байлаа. Түүнчлэн сурагчдын цахим журналыг боловсруулж гурван удаа шинэчлэх ажлыг хийсэн. Гэвч цахим журналыг дэмжих хүн байгаагүй учраас эцэстээ зогсонги байдалд орсон л доо. Өөр нэг чухал ажил маань юу вэ гэхээр манай сургуулийн сурагчдаас авдаг ОХУ-ын төгсөх шалгалт ОГЭ, ЕГЭ-г Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль өөрсдөө бие даан явуулж болно гэсэн зөвшөөрлийг  2020 оны гуравдугаар сард ОХУ-ын холбогдох байгууллагаас авсан явдал мөн.  ОГЭ, ЕГЭ шалгалтыг авахад шаардлагатай бүх анги танхимыг тохижуулах ажлыг би гардан гүйцэтгэсний дараа ОХУ-аас тусгай баг ирж шалгаад анх удаа магадлан итгэмжилсэн. Энэ шалгалт нь ямар учиртай вэ гэхээр ОГЭ, ЕГЭ-г амжилттай өгч байж манай сургуулийг төгссөн хүүхэд аттестатаа авдаг. Тийм ч учраас энэ шалгалтын материал нь гурван зэрэглэлийн нууцлалтай, шалгалтын бүх тест нь Оросоос ирдэг, камерын шууд хяналтан дор явдгаараа онцлогтой. Камерын хяналтыг нь Москвагаас хийдэг гэсэн үг. Ингээд шалгалтаа ямарч зөрчил дутагдалгүй явуулснаар манай сургуульд асар өндөр давуу тал бий болсон. Яагаад вэ гэхээр үүнээс өмнө төгсөх шалгалт буюу ОГЭ, ЕГЭ-г өгөхийн тулд манай сургуулийн төгсөх ангийн сурагчид ОХУ-ын Улаан-Үд рүү очиж шалгуулдаг байсан явдал дуусгавар болж эх орондоо төрөлх сургууль дээрээ төгсөлтийн шалгалтаа өгөх үүд хаалга нээгдсэн. Үүнээс өмнө би жил бүр тус шалгалтыг өгүүлэхийн тулд 100 гаруй хүүхдийг толгойгоороо хариуцаад Орос руу авч явдаг байлаа шүү дээ. Тэр олон хүүхдүүдийг хариуцаад авч явсан олон жилийн хугацаандаа би нэг ч удаагийн зөрчил гаргаж байгаагүй. Ийм л ололтыг хийсэн хүн дээ.

-Үнэхээр бахархам амжилтыг та өнгөрсөн хугацаанд гаргажээ. Гэтэл энэ мундаг хичээлийн эрхлэгчийг яагаад л гэнэт ажлаас нь халах болов? Учир шалтгаан нь юу байв?

-Би мөрөөрөө ажлаа хийгээд л явж байсан. Би өглөөний 08.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл ажилладаг байлаа. Хагас бүтэн сайнд шаардлагатай тохиолдолд мөн ирж ажилладаг байсан. 2021 оны есдүгээр сарын 30-нд би шинэ багш нар хичээлээ хэрхэн зааж байгааг шалгах ажлын хүрээнд таван цагийн хичээлд суугаад гарч иртэл захирал намайг дуудаж байна гэсэн. Энэ жил шинээр авсан багш нар нь үнэхээр муу байсан учраас тэднийг хэрхэн сайжруулах вэ? Сургалтын чанарыг яаж өгөөжтэй болгох вэ, шинэ багш нарыг сургах чиглэлээр хэрхэн тулж харьцах вэ гээд хуваариа гаргаад сууж байхад Ж.Соронзон захирал дуудмагцаа “Чи муу ёстой даварчихсан. Чи юу ч хийдэггүй. Новш минь чамайг ёстой хогноос би олсон шүү. Нөгөө ертөнцөд байгаа чиний хамаатан садан жаргахгүй” хэмээн учир зүггүй дайрч доромжилсон. Нөгөө ертөнцөд байгаа хамаатан садан гэгч нь миний талийгаач ижий л дээ. Би ижийгээ нас барахаас нь өмнө дөрвөн жил асарч байгаад алдсан хүн. Би гэхдээ ижийгээ асарч байна гээд ажлаа ганц удаа тасалж байгаагүй хүн. Би монголын боловсролын салбарт 30 жилийн турш тасралтгүй ажиллахдаа яг 29 хоног л чөлөө авч байсан хүн. Нас барсан ижийг минь ямар ч шалтгаангүйгээр дайрч доромжилж, намайг зүй бусаар хэлж загнахаар нь би маш их гомдсон. Тэгээд шууд тэр хүний хэлсний дагуу өргөдлөө өгөөд л ажлаасаа халагдсан. Би тэтгэвэрт гарахад ердөө хоёрхон сар л үлдсэн байсан. 36 сарын нэг удаагийн тэтгэмж авахад мөн хоёрхон сар үлдсэн байхад л намайг ингэж дайрч доромжилж ажлаас минь халсан. Би за яахав дээ гээд хоёр сар тэсье гэж бодовч тэр хүний доромжлол хэзээ ч зогсохгүй байх шинжтэй байсан тул би өргөдлөө өгөөд л явсан. Би Ж.Соронзон захиралтай нэг сургуульд 30 жил ажилласан хүн. Энэ олон жилийн хугацаанд жаргал, зовлонг хамтдаа үзсэн хүн маань гэнэт ингээд дайрсан учраас би өөрийн хүсэлтээр чөлөөлж өгөөч гэдэг өргөдлөө өгөөд л явсан.

-Яагаад вэ? Яалаа гэж таныг ингэж хохироож байгаа юм бэ?

-Мэдэхгүй. Ажлаа хүлээлцэх гээд байж байхад минь миний оронд Оросоос ирсэн хоёр хичээлийн эрхлэгчийг гэнэтхэн л миний эсрэг чиглүүлж, надаас хэрэгтэй хэрэггүй баахан зүйлийг шаардуулах болсон. Би 2021 оны наймдугаар сарын 16, болон есдүгээр сарын 02-нд ОХУ-аас ирсэн давтан шалгалтыг маш амжилттай давж, шинээр ажилд орсон багш нарын 40 цагийн хичээлд сууж, анализ хийж, тэднийг сургах, чадавхжуулах ажлыг хийж байгаад л гэнэтхэн халагдах болчихсон. Би ямар ч алдаа дутагдал гаргаагүй мөртлөө гэнэт халагдсан. Яагаад халагдсан учир шалтгаанаа мэдэх гээд хичээгээд ч учрыг олоогүй. Гэтэл нууц.мн сайтад Ж.Соронзон захиралтай холбоотой жижигхэн мэдээ нийтлэгдсэн юм билээ. Тэр мэдээний баримтыг намайг өгсөн хэмээн оргүй сэрдэж намайг халсан юм байна гэж би ойлгосон. Улмаар миний ажлаас халагдсан тушаалыг ч өгөхгүйгээр зовоож, энэ новшийг сургуулийн босгоор битгий давуул гэж холбогдох хүмүүстээ үүрэг өгсөн байна билээ. Би ажлаас халагдсан тушаалаа авч чадаагүй учир ажилгүйдлийн тэтгэмжийн материалаа ч бүрдүүлж чадахааргүй тийм хүнд байдалд орсон. Би тойрох хуудсаа бүрэн зураад хүлээлгэн өгсөн байхад яагаад ч юм тэр хуудас нь алга болсон гэдгээр хясан боож тушаалыг минь өгөөгүй.

Ж.Соронзон захирлын занаа зуулт ингээд зогссонгүй. Намайг халснаасаа хойш эцэг, эхийн хурал болгон дээр намайг дайрч доромжилсон гүжир гүтгэлгийг явуулах болсон. Манай сургуулийн дотоод дүрэм, журамд сургуулийн орчинд хүнийг яс үндэс угсаагаар нь доромжилж ялгаварлан гадуурхаж болохгүй ээ гээд заачихсан байхад “Максимын аав нь хятад, ээж нь орос. Цус эрлийжхээр хүн ухаан муутай болдог. Харгис хэрцгий, хүн муутай” гэхчилэнгээр янз бүрээр доромжилсоор байсан. Би энийг яаж мэдсэн бэ гэхээр тус эцэг эхийн хуралд суусан эцэг эхчүүд над руу хурлын дараа мессеж бичиж хэлэнгүүт нь л мэдсэн. /Эцэг эхчүүдээс ирүүлсэн мессежүүдийг надад үзүүлэхэд үнэхээр тэгж бичсэн байлаа/

Сурагчдын эцэг, эхчүүд над руу залгаад Максим багшаа, таны нэр хүндийг хэн ч ингэж гутааж чадахгүй. Бид танд итгэж байна. Ж.Соронзон захирал хурал болгон дээр өөрийгөө магтаад таныг дайрч доромжлох нь бидэнд хэцүү байна гэж байнга утасдаж хэлэх болсон. Та битгий санаа зов. Та битгий энэ авгайтай зууралдаарай гэж хэлж байсан.

Тэр ч битгий хэл сургуулийн бүх багш ажилтныг надтай холбогдохыг хориглож, намайг бүх юмны буруутан болгох ажлыг тасралтгүй хийж байна даа. Түүгээр ч зогсохгүй бусад сургуулиуд руу холбогдож “Энэ хулгайчийг ажилд битгий аваарай” гэж хэлсэн байна лээ. Үүгээр ч зогсохгүй Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуульд багшилдаг миний охиныг хүртэл ажлаас нь халсан.

-Нэг сайтад мэдээ гарсны төлөө таныг төдийгүй охиныг чинь хүртэл хэлмэгдүүлэх үнэхээр шударга бус санагдаж байна?

-Энэ юу ч биш. Хэд хоногийн өмнө эргэлт.мн сайтад “Ж.Соронзон захирлыг АТГ-аас шалгаж байна” гэдэг бас нэг мэдээ гарсан юм билээ. Тэрийг бас намайг хийлээ сэрдэж намайг Эрүүгийн цагдаагийн газарт шалгуулахаар өгчихсөн байгаа. Тус цагдаагийн газраас надтай холбогдож ирж мэдүүлэг тайлбар өг гэж дуудсан. Мэдээллийн сайтад гарсан мэдээний төлөө намайг монголын цагдаа дуудаж шалгаж байна гээд боддоо. Би тэгэхээр нь тэр мэдээг бичсэн Чанцалдулам сэтгүүлчийн дугаарыг олж холбогдоод “Чиний бичсэн мэдээг намайг бичсэн хэмээн Ж.Соронзон захирал сэрдэж байна. Чи тийм биш гэдгийг тэр хүнд хэл. Би чамайг танихчгүй мөртлөө цагдаад шалгагдаж байна” хэмээн аргаа барахдаа хэлсэн. Эргэлт.мн сайтад нэг мэдээ гарсны төлөө би яахаараа Эрүүгийн цагдаад шалгагддаг юм. Ингэж болохгүй биз дээ.

-Та хилс хэрэгт гүтгэгдэж, амьдралаараа хохирч яваа хүн байна шүү дээ?

-Тийм. Би нууц.мн гэдэг сайтад нэг мэдээ гарсны төлөө ажлаасаа халагдаж, эргэлт.мн сайтад гарсан мэдээний төлөө цагдаад шалгагдаж байна. Би үндэс угсаагаараа доромжлуулаад зогсохгүй хамгийн аймшигтай нь Монгол Улсын эсрэг ажилласан хэмээн буруутгагдаж байгаа. Би энэ улсын эсрэг ямар ч буруу зүйл хийгээгүй. Би хэдийгээр орос улсын иргэн гэдэг иргэний харьяалалтай боловч Монголын хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх үйлсэд энэ амьдралаа зориулсан. Би Монгол Улсын эсрэг үзэл бодолтой хүн байсансан бол монголын мянга мянган хүүхдийг толгойгоороо хариуцаад Улаан-Үдэд төгсөх шалгалтыг нь өгүүлэх гээд явах байсан гэж үү? Үнэхээр гомдолтой байгаа.

-Таны маш олон шавь Монголын төрд нөлөө бүхий албан тушаал хашиж байгаа. Одоогийн УИХ-д л гэхэд хэд хэд ч байгаа. Та тэр шавь нар руугаа ярьж багшийг нь ингэж хэлмэгдүүлэн хохироож байна. Туслаач гэж хэлж үзээгүй юу?

-Би тийм муухай танил тал, арын хаалганы ажилд шавь нарыгаа хэзээ ч шахахгүй. Хэзээ ч гуйхгүй. Надад тийм муухай ёс зүй байхгүй. Миний шавь нар олон газарт гялалзаж яваа. Хэзээ ч тэдэн рүүгээ хандахгүй. Шавь нар минь сайн л яваа бол болоо. Би хэдийгээр орос хүн боловч энэ нутагт Монгол хүн болтлоо ажиллаж амьдраад адаг сүүлд нь гадуурхагдаж дууслаа. Би БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд захидал бичиж энэ тухайгаа хэлсэн боловч намайг огт тоогоогүй. Хариу ч өгөөгүй.

Би хэлмэгдэн хохирсон асуудлаа ОХУ-ын Гэгээрлийн яаманд хандахад маш нааштай хариу ирсэн. Тэр хариуны талаар би энд ярихгүй. БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль сайхан сургууль. Энэ сургууль цаашид байх ёстой. Энэ сургууль маань хүүхдүүдийг сургаж чаддаг сургууль. Гэхдээ цаашид ийм байдлаар үргэлжлээд байж болохгүй.

-Ж.Соронзон захирал сургуулийнхаа багш ажилтнуудыг зэрлэгээр зоддог, бие махбодод нь халддаг гэж олон эцэг эхчүүд надад батлан хэлсэн. Энэ үнэн үү?

-Тэр үнэн. Багш нарыгаа мал, тэнэг, новш зэрэг үгээр доромжлох явдал наад зах нь. Энэ сургуульд олон жил багшилсан багш нар ингэхийг нь ч тоохоо байж дөжирсөн.

-Захиралдаа зодуулж, доромжлуулсан багш нар холбогдох эрх бүхий байгууллагад тэр талаар нь гомдол гаргаж болдоггүй юм байхдаа?

-Тэрийг би мэдэхгүй л дээ. Орос багш нарыг бол зодохоо харин больсон шүү. Өмнө нь бол зоддог байсан. Сүүлийн 10 гаруй жил орос багшид гар хүрч байхыг нь би хараагүй. Монгол ажилчдыг л зоддог.

-Бас Ж.Соронзон захирал өөрийнхөө нөхөр Н.Лүндэндоржийг ШЕЗ-ийн даргын албан тушаалаа өгсөн даруйд нь сургуульдаа багшаар ажиллуулаад сард 5,000,000 төгрөгийн цалин өгч ажиллуулж байгаа гэдэг мэдээлэл байдаг. Энэ үнэн үү?

-Хэдэн төгрөгийн цалин өгдгийг нь бол би мэдэхгүй. Н.Лүндэндорж гэдэг хүн надад гэм хийгээгүй учраас тэр хүний талаар яриад баймааргүй байна. Яахав Н.Лүндэндорж гэдэг хүн энэ сургуульд хоёр жил гаруйн өмнөөс түүхийн багшаао ажиллаж байгаа нь бол үнэн.

-Н.Лүндэндорж гэдэг хүн тэгээд хүүхдүүдэд түүх зааж яг чадаж байгаа юу?

-Тэрийг хүүхдүүдээс асуу /Инээв/. Тэр хүний хувьд ярихад өмнө нь дээд сургуульд багшилж байсан хүн дунд сургуулийн сурагчдад хичээл хэрхэн заах вэ гэдгийг чи өөрөө бод. Хүнийг муулаад яахав дээ. Тэр хүнд ч хэцүү хүүхдэд ч хэцүү шүү дээ.

-Та Монголын хүүхдүүдийн соёл боловсролын төлөө нэг насны амьдралаа зориулчихаад хилсээр халагдсанд үнэхээр харамсаж байна. Та ярилцлагын төгсгөлд юу гэж хэлмээр байна?

-Би сүүлийн 30 жил Ж.Соронзон гэдэг хүнтэй хамт ажилласандаа харамсаж байна. Намайг ид үед минь олон газруудаас ирж ажиллаач гэдэг санал ирж байсан. Би муу мэргэжилтэн байгаагүй. Тухайлбал Москвад байрлалтай Плехановын их сургуулийн лицейгээс надад ажлын санал ирэхэд нь би татгалзаж байсан. Би энэ сургуультай нэгэнт хувь заяагаа холбосон эндээ ажилланаа гээд л өндөр цалинтай тэр сайхан саналаас татгалзаж байсандаа харамсаж байна.  

 

Нийт сэтгэгдэл: 36
  1. Анугаас /195.181.168.73/ 2021-12-05 22:58:08

    Тэргүүн чансаа компанид орос гуравдугаар сургуулийн газрыг хэрхэн өгснийг нотлох баримтыг явуулмаар байна имэйлээ үлдээгээч

  2. Шавь /195.181.168.73/ 2021-12-05 22:58:53

    Максим багшийг үнэхээр мухайгаар хэлмэгдүүлсэн байна. Энэ хүнд учруулсан хохирлыг төр барагдуулах ёстой

  3. Мэндээ /64.119.16.202/ 2021-12-05 23:44:14

    энэ сургууль сардаа 150сая байр түрээсэлж нэг ээлж гэж өөрийн байраа түрээслүүлж мөнгө угааж байгаа. баримт байгаа

  4. хаха /66.181.161.22/ 2021-12-06 00:36:07

    арай л юм аа

  5. Туяа /64.119.16.202/ 2021-12-06 00:53:05

    ene b***aa avgaig***uulaach 66 nastai emee shuu de. hed nas hurtelee ajilah geed bgaa ym be. shun*** gej*** shuu dee

  6. Baagi /64.119.16.202/ 2021-12-06 00:59:34

    ene surguuli heden abto mashintei be gej sh***gaj uzeech. zugeer l abto baaztai shuu Land 200 Land 100 oor bas 2 mashin baigaa arail bgaa bizdee zuger l dund surguuli shvv dee

  7. Baagi /64.119.16.202/ 2021-12-06 01:03:05

    ene surguuli heden abto mashintei be gej sh***gaj uzeech. zugeer l abto baaztai shuu Land 200 Land 100 oor bas 2 mashin baigaa niileed 4 mashin arail bgaa bizdee zuger l dund surguuli shvv dee

  8. Соронзонг ялсан ганц хүн... /66.181.176.151/ 2021-12-06 02:56:54

    ийм л худрагагүй увайгүй амьдаараа шулам болсон аймшгийн авгай шүү дээ Максим багшийг ингэсэн гэхээр л хэлэх муу үг обсо гэхдээ хууль шүүх үнэн мөнөөр шийддэг юм билээ

  9. tugsugch /64.119.22.194/ 2021-12-06 03:25:57

    unen shuu zoduulj zaginuulj baiga zunduu ajilchdiig harsan

  10. sda /202.21.109.105/ 2021-12-06 04:13:39

    soronzongiin***taj bga barimtud bgashu mailee uldee***

  11. Эх /64.119.26.241/ 2021-12-06 04:56:08

    Соронзон гэгч буг болчихсон чөтгөр шуналтан

  12. Tugsugch /192.82.86.95/ 2021-12-06 05:45:23

    Maxim bagshgui oros3 iig tusuuluhgui Soronzon zahir***iig zunduu hun zodoj hel amaar doromjilj bhiig zunduu harj bsn

  13. Д.Мөнхбаатар /64.119.16.202/ 2021-12-06 05:57:42

    Багш нарын холбоо бүгдийг нь бичиж байсан бүгд нам дардаг юм байна лээ.

  14. Ххх /103.26.195.208/ 2021-12-06 06:08:03

    Хрр

  15. Zochin /1.244.107.30/ 2021-12-06 07:11:34

    Medrel awgai uheeguil bgnmuu

  16. Tugsugch1 /192.82.75.107/ 2021-12-06 07:17:05

    Manai Maksim bagsh bgagui bol surg***t uneheer muu yavagdah bsan. Soronzon bol uneheer aimr hun shuu zamd ni taar***dsan hun bolgoniig zoddog bsan daa.

  17. хаха /202.126.90.59/ 2021-12-06 07:24:19

    2l*** muu humuus dee

  18. Ambai Bajir /66.181.184.202/ 2021-12-06 13:53:40

    Ene surguuliig udirdaj bgaa Soronzongiin marketing d tulguurlaj etseg ehchuud huuhdee ugdug umaa.ene surguuliig tugsugchid hezeech zahirlaa muulahgui ee.100 aad gadaad bagshtai surguuli harin ch tsuuhun mashintai bna.geed bichbel zunduu sain t***iin um bii...

  19. Мэндээ /202.21.113.82/ 2021-12-06 15:29:19

    Би ч муу сургуулийнхаа буянаар олон ч орос багш нарыг "бавж" "шавж" явлаа даа "Соронзон" доо баярлаж явдаг даа ...

  20. Nandin /180.64.213.118/ 2021-12-06 15:52:50

    Maksim bagshiig hundelj yavdag shu. Shavi ni bnaa. Mash muuhai helmegduulsen bna. Unen mun ilcegdej zaav*** tand ashigtaigaar shiidegdeesei. Soronzong bol bugd l medne naana orij hashgich zagnaj suragch bolon bagsh nariig yostoi aimr doromjilj heldeg baitygai zoddog bsan namaig l barag 10 jiliin umnu surch bhad. Buh suragchid medne de tged dujruud l surch bsan. Maksim bol ariin buh ajil hund chuh*** buh ajiliig amjuuldag bsan shu. Hun chanar saitai sain bagsh shuu. Huuhed bhaas l manai surguuliin buhii l gol ajiluudiig Maksim Muratovich bagsh maani hiideg bsan. Odoo Soronzon ene buduuleg arga barilaa bolivol taarna hedii boltol diktaturtai bh gesen um. Huuhduudiin surlaga bagsh nariin chanar ch ih muudsan bn***ee. Odoo ch bs manai huuhed oros 3t yavdag. Ene baidlaaraa shinechlel hiihgui bol hetsuu de.

  21. Выпускник /66.181.186.133/ 2021-12-06 16:24:34

    Maksimgu bol odoo ene surguli gantsch ***hahgue

  22. зочин /203.98.76.176/ 2021-12-06 16:33:32

    Максим багшийг эргүүлж аваад бүр захирлаар тавь

  23. Энхээ /64.119.22.66/ 2021-12-06 17:09:40

    Энэ авгайг хэн ч аж ч чадөхгүй олон жил болж байна доо. Хууль шүүхийнхэн Юндэндоржийн болон түүний арын хаалганыхны хамгөалальад байдаг болохоор тэр. Тээр жил яалаа даа. Мэдэх нь мэдгээ. Хүүхэд хожигдсон минутаараа 5 мянга түүнээс дээш төгрөгөөр шийтгүүлдэг. Эцэг эх хүүхдээ бодоод дуугүй төлдөг. Тэр мөнгө юунд зарцуулагддагийг хэн ч мэддэггүй.

  24. Soronzon bi /59.153.113.113/ 2021-12-06 20:37:13

    Yu ve odoo ter avgai l arai bn shu.Surguulaaraa dav***ga***j muu***iig hoo

  25. зочин /203.98.76.176/ 2021-12-06 20:45:07

    харамсалтай бидний ирээдүйд их зүйл хийсэн хүн байна

  26. Жаргал /192.82.68.31/ 2021-12-07 00:32:44

    Хичээлдээ хоцорч ирсэн хүүдүүдийг дандаа мөнгөөр торгодог байсан нь бидний амьдралд хүндээр тусдаг байв.

  27. Пэрэнлэй /66.181.182.105/ 2021-12-07 02:59:48

    Энэ шулам болсон авгайг зайлуулаачээ.Оронд нь мэдлэгэ боловсролтой Макситыг ваиачээ.Энэ шулам авгай хахаул авч хүүхдүүдийг сургуульдаа авдаг шүү дээ.Шалгах газар байна уу.

  28. Пэрэнлэй /66.181.182.105/ 2021-12-07 02:59:52

    Энэ шулам болсон авгайг зайлуулаачээ.Оронд нь мэдлэгэ боловсролтой Макситыг ваиачээ.Энэ шулам авгай хахаул авч хүүхдүүдийг сургуульдаа авдаг шүү дээ.Шалгах газар байна уу.

  29. Пэрэнлэй /66.181.182.105/ 2021-12-07 02:59:52

    Энэ шулам болсон авгайг зайлуулаачээ.Оронд нь мэдлэгэ боловсролтой Макситыг ваиачээ.Энэ шулам авгай хахаул авч хүүхдүүдийг сургуульдаа авдаг шүү дээ.Шалгах газар байна уу.

  30. Пэрэнлэй /66.181.182.105/ 2021-12-07 02:59:52

    Энэ шулам болсон авгайг зайлуулаачээ.Оронд нь мэдлэгэ боловсролтой Макситыг ваиачээ.Энэ шулам авгай хахаул авч хүүхдүүдийг сургуульдаа авдаг шүү дээ.Шалгах газар байна уу.

  31. Пэрэнлэй /66.181.182.105/ 2021-12-07 02:59:53

    Энэ шулам болсон авгайг зайлуулаачээ.Оронд нь мэдлэгэ боловсролтой Макситыг ваиачээ.Энэ шулам авгай хахаул авч хүүхдүүдийг сургуульдаа авдаг шүү дээ.Шалгах газар байна уу.

  32. hzkf /192.82.69.180/ 2021-12-07 03:42:36

    We miss Maksim!!!

  33. Шавь /192.82.69.69/ 2021-12-07 06:39:46

    Максим Муратович сайн багш. Хүний амьдралаар тоглосон балиар авгай вэ!

  34. Монголчууд /66.181.161.121/ 2021-12-09 17:57:37

    Энэ ёстой худлаа шүү. Максимын охин нь хулгай хийгээд халагдсан. Тэрэндээ шаралхаж ийм юм бичүүлээд явдаг юм

  35. jjjjj /103.11.193.170/ 2021-12-10 20:44:29

    fghgfhfhdf

  36. зочин /203.98.76.176/ 2021-12-22 15:20:28

    энэ хүнийг Монголд бүх хөдөлмөрөө зориулсан байхад яавч хохироон гомдоож болохгүй санагдлаа

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна
Нийтэлсэн: 2024-04-24 01:49:52

 

Манай улсын эдийн засаг 2023 онд долоон хувьд хүрч өссөн гэж байгаа нь яг үнэндээ Засгийн газрын зөв бодлогын нөлөө биш. Нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлт, түүнээс хамааралтай тээвэр болон бусад салбаруудын идэвхжилтэй холбоотой өсөлт ю ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гуйлгачин монгол "гурилаар хараат" боллоо
Нийтэлсэн: 2024-04-22 04:56:29

 

Монгол улс хүнсний хувьсгалаа цаасан дээр хийгээд "гурилаар хараат" болчихно гэж та бүхэн зүүдлээгүй явсан биз. Тэгвэл шатахуун, түлш, цахилгаан гээд ОХУ-ын хараат ямарваа нэгэн алхам хийхдээ хазгай гишгэчихвэл улсаараа харанхуй руу бүдэрч мэдэхэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ихэнх нутгаар сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна
Нийтэлсэн: 2024-04-22 03:01:04

 

Энэ долоо хоногт нийт нутгаар цас, бороо, салхи шуургатай хүйтэн, зэврүүн өдрүүд үргэлжлэх нь. Тухайлбал, маргааш IV/23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна
Нийтэлсэн: 2024-04-22 02:58:05

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталжээ. Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар "Монгол туургатан" театрын найруу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БАЯЛГИЙН ХУЛГАЙЧ
Нийтэлсэн: 2024-04-22 02:44:24

 

"Эрдэнэт үйлдвэр"ийн хоёрдугаар овоолгод түшиглэн боссон "Ачит Ихт" ХХК-ийн гидрометалургийн үйлдвэр 2014 оны долдугаар сард анх ажиллаж, зөвхөн туршилт тохируулгын гурван сарын хугацаандаа л гэхэд 1402.2 тонн катодын цэвэр зэсийг үйлдв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно
Нийтэлсэн: 2024-04-22 02:38:33

 

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл түр зогсоход ажлын 5 хоног үлдлээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дэд төвүүдийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулснаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулна гэж тооцож байна
Нийтэлсэн: 2024-04-22 02:25:25

 

Нийслэлийн ИТХ-аас өгсөн үүргийн дагуу Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын О.Номинчимэг хийлээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 кВт-аас дээш хүчин чадалтай ха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Байр, сургалтын төлбөрийн буцаан олголтыг шилжүүлж эхэлжээ
Нийтэлсэн: 2024-04-22 02:21:38

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт /2024.04.19/ иргэдийн дансанд орж эхэллээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баабар: Сарлаг нядлах аргачлал
Нийтэлсэн: 2024-04-22 02:17:42

 

Мах комбинатад үхэр яаж нядалдагийг ярьж өгье. Бөх бат төмөр хоолойгоор барьсан хашлагатай, нарийн гудмаар үхэрүүдээ хөөж оруулна. Өргөөшөө дөнгөж хоёр үхэр арай гэж багтахаар нарийн гудам.

Сэтгэгдэл бичих Цааш унших

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Токио хотод хийж буй айлчлалын хүрээнд Шинагава дүүрэгт ажиллав
Нийтэлсэн: 2024-04-18 01:55:38

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Япон Улсад ажиллаж буй албан айлчлалын бүрэлдэхүүний хамт Токио хотын Шинагава дүүрэгт ажилласан юм. Тус дүүргийн ИТХ-ын дарга Ватанабе Юичи болон захирагч Морисава Киокото нартай уулзлаа. Шинагава дүүргийн хувьд Монголын коосэнгийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших