Нууц мэдээллийн уурхай

ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг тусгаарлалтаас бултаж бусдыг эрсдэлд оруулсан уу

Нийтэлсэн: 2021-03-26 04:17:34

 

Өнгөрсөн сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Ц.Эрдэмбилэгийг томилсон. 

Уг хуралдаанд Ц.Эрдэмбилэг өөрийн биеэр оролцож маргаашнаас нь ЭМЯ-ны ажилдаа орсон юм. Гэтэл яг энэ өдрүүдэд тэрбээр тусгаарлалтад байх ёстой байжээ. Гэтэл шууд ажлаа хийж бусдыг эрсдэлд оруулсан үйлдэл нь өнөөдөр Эрүүл мэндийн яаманд сөхөгдөж нэлээн маргаан дэгдээж байна гэх мэдээлэл байна.

Ц. Эрдэмбилэг "Гурван гал" эмнэлэгт гарсан халдварын анхны хавьтагч болсон уу

Ц.Эрдэмбилэг нь Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдохынхоо өмнө Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол –Японы эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан. Мөн өөрийн хувьцаа эзэмшдэг “Гурван гал” эмнэлэгт оройгоор ажилладаг байсан гэх мэдээлэл байна.

Гэтэл тухайн үед нь “Гурван гал” эмнэлэгт  коронавирус халдвар бүртгэгдэж Ц.Эрдэмбилэг анхны хавьтагч болсон гэж ХӨСҮТ-д бүртгэгджээ.

Цаашлаад Ц.Эрдэмбилэгийг тусгаарлах хүмүүсийн жагсаалтад оруулсан албан бичиг ХӨСҮТ болон ЭМЯ-д байгаа гэж эх сурвалжууд хэлэв. Гэтэл Ц.Эрдэмбилэг тусгаарлагдахаас татгалзаж Засгийн газрын хуралдаанд оролцож, Эрүүл мэндийн яаманд ажиллаж эхэлжээ.  Сүүлийн үед ЭМЯ-ны ажилчид түүний энэхүү үйлдлийг нь сануулж , шүүмжилж буй бөгөөд энэ талаар ярьсан ажилчин бүхнийг өрөөндөө дуудан “Мэдээлэл битгий тараагаач, Тохиролцъё” гэж байх магадлалтай байна.

Иргэдэд халдвар , хамгаалал ,тусгаарлалтын дүрмийг чанд сахиулж өндөр шаардлага тавих мөртлөө өндөр албан тушаалтнууд өөрсдөө хариуцлагагүй хандаж байгаагийн нэг жишээ энэ юм. Мөн Ц.Эрдэмбилэг одоо ч Гурван гал эмнэлэгтээ оройгоор ажиллаж байж болзошгүй байгаа юм. Сануулахад, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин цар тахлын хүнд үед эндэх ажлаа хийхгүй хөл, хорио зөрчиж УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг даган Булганд очсон гэх шүүмжлэлд өртсөн. Тэгвэл Ц.Эрдэмбилэг ч мөн төрийн ажлын хажуугаар хувийн эмнэлэгтээ ажиллаж байж болохгүй гэх шүүмжлэл ЭМЯ-нд өрнөөд байгаа аж.

Ц.Эрдэмбилэгийн товч намтар

Цэгмэдийн Эрдэмбилэг 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 2002 онд Анагаах ухааны их сургууль, 2008 онд Итали Улсын Тор Вергата  их сургууль төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны доктор, дэд профессор.

-2003-2019 онд Эрүүл  мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Анагаах ухааны сургуульд арга зүйч, багш, ахлах багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхимийн эрхлэгч

 -2012-2019 онд “Гурван гал”  нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч, зөвлөх эмч, Эмнэлзүйн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал

-2019 оноос одоог хүртэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирлаар ажилласан.  

Эх сурвалж: iSee.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна
Нийтэлсэн: 2024-04-24 01:49:52

 

Манай улсын эдийн засаг 2023 онд долоон хувьд хүрч өссөн гэж байгаа нь яг үнэндээ Засгийн газрын зөв бодлогын нөлөө биш. Нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлт, түүнээс хамааралтай тээвэр болон бусад салбаруудын идэвхжилтэй холбоотой өсөлт ю ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гуйлгачин монгол "гурилаар хараат" боллоо
Нийтэлсэн: 2024-04-22 04:56:29

 

Монгол улс хүнсний хувьсгалаа цаасан дээр хийгээд "гурилаар хараат" болчихно гэж та бүхэн зүүдлээгүй явсан биз. Тэгвэл шатахуун, түлш, цахилгаан гээд ОХУ-ын хараат ямарваа нэгэн алхам хийхдээ хазгай гишгэчихвэл улсаараа харанхуй руу бүдэрч мэдэхэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ихэнх нутгаар сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна
Нийтэлсэн: 2024-04-22 03:01:04

 

Энэ долоо хоногт нийт нутгаар цас, бороо, салхи шуургатай хүйтэн, зэврүүн өдрүүд үргэлжлэх нь. Тухайлбал, маргааш IV/23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна
Нийтэлсэн: 2024-04-22 02:58:05

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталжээ. Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар "Монгол туургатан" театрын найруу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БАЯЛГИЙН ХУЛГАЙЧ
Нийтэлсэн: 2024-04-22 02:44:24

 

"Эрдэнэт үйлдвэр"ийн хоёрдугаар овоолгод түшиглэн боссон "Ачит Ихт" ХХК-ийн гидрометалургийн үйлдвэр 2014 оны долдугаар сард анх ажиллаж, зөвхөн туршилт тохируулгын гурван сарын хугацаандаа л гэхэд 1402.2 тонн катодын цэвэр зэсийг үйлдв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно
Нийтэлсэн: 2024-04-22 02:38:33

 

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл түр зогсоход ажлын 5 хоног үлдлээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дэд төвүүдийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулснаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулна гэж тооцож байна
Нийтэлсэн: 2024-04-22 02:25:25

 

Нийслэлийн ИТХ-аас өгсөн үүргийн дагуу Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын О.Номинчимэг хийлээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 кВт-аас дээш хүчин чадалтай ха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Байр, сургалтын төлбөрийн буцаан олголтыг шилжүүлж эхэлжээ
Нийтэлсэн: 2024-04-22 02:21:38

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт /2024.04.19/ иргэдийн дансанд орж эхэллээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баабар: Сарлаг нядлах аргачлал
Нийтэлсэн: 2024-04-22 02:17:42

 

Мах комбинатад үхэр яаж нядалдагийг ярьж өгье. Бөх бат төмөр хоолойгоор барьсан хашлагатай, нарийн гудмаар үхэрүүдээ хөөж оруулна. Өргөөшөө дөнгөж хоёр үхэр арай гэж багтахаар нарийн гудам.

Сэтгэгдэл бичих Цааш унших

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Токио хотод хийж буй айлчлалын хүрээнд Шинагава дүүрэгт ажиллав
Нийтэлсэн: 2024-04-18 01:55:38

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Япон Улсад ажиллаж буй албан айлчлалын бүрэлдэхүүний хамт Токио хотын Шинагава дүүрэгт ажилласан юм. Тус дүүргийн ИТХ-ын дарга Ватанабе Юичи болон захирагч Морисава Киокото нартай уулзлаа. Шинагава дүүргийн хувьд Монголын коосэнгийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших