Нууц мэдээллийн уурхай

Г.Занданшатар: Манай улс Дэлхийн банкны байгууллагуудтай хамтран ажлын байр бий болгох төсөл хэрэгжүүлнэ

Нийтэлсэн: 2021-02-11 03:54:04

 

Монгол Улс Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци болон Олон улсын санхүүгийн корпорацид нэгдэн орсны 30 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ.

 

Тэрбээр "Монгол Улс 1991 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Дэлхийн банкны группд 155 дахь гишүүнээр элсэн орж түншлэл, хамтын ажиллагаа байгуулсны 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Тэр өдрөөс хойш, Монгол Улс Дэлхийн банкны байгууллагуудаас нийт 1.3 тэрбум гаруй ам.долларын санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж хэлбэрээр хүлээн авч Монгол Улсын нийгэм, эдийн засгийн олон салбарт 100 гаруй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд одоо 16 төсөл амжилттай хэрэгжиж байгааг дурдахад таатай байна.

Эдгээр төсөл, арга хэмжээ нь манай улсын ард иргэдийн аж амьдрал, эдийн засгийн өсөлтийг хөхүүлэн дэмжихэд чиглэсэн бөгөөд төслийг хэрэгжүүлэх хугацаанд бидний хамтын ажиллагаа өргөн хүрээнд улам нягтарч ирснийг тэмдэглэхэд баяртай байна.

Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж, санхүүжилтийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбогдуулан Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл олгодог Олон улсын хөгжлийн ассоциац бүлгээс 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдөр гарч дараагийн шатны хамтын ажиллагааны хэлбэрт буюу Дэлхийн банкны арилжааны нөхцөлтэй зээл олгодог Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны бүлэгт 2020 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хамаарагдаж эхлээд байна. 

Энэ бол бидний хамтын ажиллагааны нэг тодорхой жишээ юм. Монгол Улс Дэлхийн банкны байгууллагуудтай хэрэгжүүлэх цаашдын хамтын ажиллагааны хүрээнд 2021-2025 онуудад хамтран ажиллах Түншлэлийн стратегийн баримт бичгийн төслийг Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Алсын хараа-2050, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл гэсэн хөгжлийн үндсэн баримт бичгүүдтэй уялдуулан батлаад байгаа.

Энэхүү Түншлэлийн стратегийн баримт бичиг нь

  1. Эдийн засгийг сэргээх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахыг дэмжих,
  2. Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, чанартай ажлын байр бий болгох,
  3. Хүмүүн капиталыг өргөжүүлэх ба амьдралын чанарыг дээшлүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлийг хамрах юм.

Та бүхэнд бидний хамтын ажиллагааны түүхт 30 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэе. Мөн монгол түмний уламжлалт цагаан сарын баярын мэндийг дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе" гэжээ. 

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна
Нийтэлсэн: 2024-04-24 01:49:52

 

Манай улсын эдийн засаг 2023 онд долоон хувьд хүрч өссөн гэж байгаа нь яг үнэндээ Засгийн газрын зөв бодлогын нөлөө биш. Нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлт, түүнээс хамааралтай тээвэр болон бусад салбаруудын идэвхжилтэй холбоотой өсөлт ю ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гуйлгачин монгол "гурилаар хараат" боллоо
Нийтэлсэн: 2024-04-22 04:56:29

 

Монгол улс хүнсний хувьсгалаа цаасан дээр хийгээд "гурилаар хараат" болчихно гэж та бүхэн зүүдлээгүй явсан биз. Тэгвэл шатахуун, түлш, цахилгаан гээд ОХУ-ын хараат ямарваа нэгэн алхам хийхдээ хазгай гишгэчихвэл улсаараа харанхуй руу бүдэрч мэдэхэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ихэнх нутгаар сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна
Нийтэлсэн: 2024-04-22 03:01:04

 

Энэ долоо хоногт нийт нутгаар цас, бороо, салхи шуургатай хүйтэн, зэврүүн өдрүүд үргэлжлэх нь. Тухайлбал, маргааш IV/23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна
Нийтэлсэн: 2024-04-22 02:58:05

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталжээ. Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар "Монгол туургатан" театрын найруу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БАЯЛГИЙН ХУЛГАЙЧ
Нийтэлсэн: 2024-04-22 02:44:24

 

"Эрдэнэт үйлдвэр"ийн хоёрдугаар овоолгод түшиглэн боссон "Ачит Ихт" ХХК-ийн гидрометалургийн үйлдвэр 2014 оны долдугаар сард анх ажиллаж, зөвхөн туршилт тохируулгын гурван сарын хугацаандаа л гэхэд 1402.2 тонн катодын цэвэр зэсийг үйлдв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно
Нийтэлсэн: 2024-04-22 02:38:33

 

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл түр зогсоход ажлын 5 хоног үлдлээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дэд төвүүдийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулснаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулна гэж тооцож байна
Нийтэлсэн: 2024-04-22 02:25:25

 

Нийслэлийн ИТХ-аас өгсөн үүргийн дагуу Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын О.Номинчимэг хийлээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 кВт-аас дээш хүчин чадалтай ха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Байр, сургалтын төлбөрийн буцаан олголтыг шилжүүлж эхэлжээ
Нийтэлсэн: 2024-04-22 02:21:38

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт /2024.04.19/ иргэдийн дансанд орж эхэллээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баабар: Сарлаг нядлах аргачлал
Нийтэлсэн: 2024-04-22 02:17:42

 

Мах комбинатад үхэр яаж нядалдагийг ярьж өгье. Бөх бат төмөр хоолойгоор барьсан хашлагатай, нарийн гудмаар үхэрүүдээ хөөж оруулна. Өргөөшөө дөнгөж хоёр үхэр арай гэж багтахаар нарийн гудам.

Сэтгэгдэл бичих Цааш унших

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Токио хотод хийж буй айлчлалын хүрээнд Шинагава дүүрэгт ажиллав
Нийтэлсэн: 2024-04-18 01:55:38

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Япон Улсад ажиллаж буй албан айлчлалын бүрэлдэхүүний хамт Токио хотын Шинагава дүүрэгт ажилласан юм. Тус дүүргийн ИТХ-ын дарга Ватанабе Юичи болон захирагч Морисава Киокото нартай уулзлаа. Шинагава дүүргийн хувьд Монголын коосэнгийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших