Нууц мэдээллийн уурхай

Нийт 596 иргэн, хуулийн этгээдийг бүртгэлжүүллээ

Нийтэлсэн: 2020-12-30 03:29:59

 

 

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-аас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтэд нийцүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хяналтыг сайжруулах цогц арга хэмжээний хүрээнд УИХ-аас Санхүүгийн зохицуулах хороонд “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага болон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч”-ийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэхээр хуульчилсан.

Учир нь (ФАТФ)-ын 40 зөвлөмжийн хүрээнд санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч гэдэгт үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, нотариатч, хуульч, эсхүл нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулж, “Мэдээлэх үүрэгтэй этгээд” буюу гүйлгээний мөнгөний эх үүсвэрийн талаар эрх бүхий байгууллагад тайлагнаж, холбогдох мэдээ, мэдээллээр хангадаг байх нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлнэ гэж дүгнэдэг.

Энэ дагуу Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны гуравдугаар сараас зохицуулалтад шинээр нэмэгдсэн хоёр салбарын тусгай зөвшөөрөл, бүртгэл, хяналттай холбоотой харилцааг зохицуулсан журмуудыг баталж, улмаар бүртгэлжүүлж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 596 буюу 167 аж ахуйн нэгжид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, 30 хуулийн этгээд, 399 иргэнд үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгож бүртгэлжүүлээд байна.

Мөн Хороо мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, далд эдийн засгийг ил болгох, тодорхойгүй мөнгөн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байх, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эрсдэлд суурилсан хяналт, зохицуулалтыг тогтмол тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд бүртгэлд хамрагдаж, тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Хороо болон мэдээлэлд оруулсан өөрчлөлтөө харьяалах улсын бүртгэлийн байгууллагад ирүүлээгүй 6,958 хуулийн этгээдэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр үнэт металл, үнэт чулууны худалдаа эрхлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн худалдаа, зуучлал, түрээсийн үйл ажиллагааг нь хүчингүй болгож хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэлээс хасуулсан. Цаашид ч бүртгэлд хамрагдалгүй  үйл ажиллагаа эрхэлсэн аж ахуйн нэгж, иргэдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллана. Дээрх ажлын хүрээнд мөн үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлээр худалдаа арилжаа явуулж буй томоохон дэлгүүр, зах худалдааны төвүүдэд QR кодыг байршуулж эхэлсэн.

Цаашилбал, Хороо зохицуулалтын зохистой орчин бүрдүүлэх, нэгдсэн статистик тоон мэдээлэлтэй болох, мэргэжлийн оролцогчдоо ил тод мэдээллээр хангах, эрх ашгийг нь хамгаалах, мэргэшүүлэх, хариуцлагатай, ёс зүйтэй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр “Монголын уран дархны түмэн эрдэнэс нэгдсэн холбоо” ТББ, “Алт арилжаалагчдын холбоо” ТББ, “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” ТББ, “Эвт холбоо” ТББ зэрэг дөрвөн төрийн бус байгууллага нэгдэж байгуулсан “Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн үндэсний холбоо” ТББ-тай хамтран ажиллаж байна.

Ийнхүү санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч  буюу үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийг бүртгэлжүүлж, хяналт зохицуулалттай болгосон нь манай улс ФАТФ-аас өгсөн зөвлөмж, үүрэг даалгаврыг богино хугацаанд амжилттай биелүүлж, “Саарал жагсаалт”-аас албан ёсоор гарахад нөлөөлсөн хүчин зүйлийн нэг нь  байсан юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна
Нийтэлсэн: 2024-04-24 01:49:52

 

Манай улсын эдийн засаг 2023 онд долоон хувьд хүрч өссөн гэж байгаа нь яг үнэндээ Засгийн газрын зөв бодлогын нөлөө биш. Нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлт, түүнээс хамааралтай тээвэр болон бусад салбаруудын идэвхжилтэй холбоотой өсөлт ю ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гуйлгачин монгол "гурилаар хараат" боллоо
Нийтэлсэн: 2024-04-22 04:56:29

 

Монгол улс хүнсний хувьсгалаа цаасан дээр хийгээд "гурилаар хараат" болчихно гэж та бүхэн зүүдлээгүй явсан биз. Тэгвэл шатахуун, түлш, цахилгаан гээд ОХУ-ын хараат ямарваа нэгэн алхам хийхдээ хазгай гишгэчихвэл улсаараа харанхуй руу бүдэрч мэдэхэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ихэнх нутгаар сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна
Нийтэлсэн: 2024-04-22 03:01:04

 

Энэ долоо хоногт нийт нутгаар цас, бороо, салхи шуургатай хүйтэн, зэврүүн өдрүүд үргэлжлэх нь. Тухайлбал, маргааш IV/23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна
Нийтэлсэн: 2024-04-22 02:58:05

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталжээ. Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар "Монгол туургатан" театрын найруу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БАЯЛГИЙН ХУЛГАЙЧ
Нийтэлсэн: 2024-04-22 02:44:24

 

"Эрдэнэт үйлдвэр"ийн хоёрдугаар овоолгод түшиглэн боссон "Ачит Ихт" ХХК-ийн гидрометалургийн үйлдвэр 2014 оны долдугаар сард анх ажиллаж, зөвхөн туршилт тохируулгын гурван сарын хугацаандаа л гэхэд 1402.2 тонн катодын цэвэр зэсийг үйлдв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно
Нийтэлсэн: 2024-04-22 02:38:33

 

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл түр зогсоход ажлын 5 хоног үлдлээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дэд төвүүдийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулснаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулна гэж тооцож байна
Нийтэлсэн: 2024-04-22 02:25:25

 

Нийслэлийн ИТХ-аас өгсөн үүргийн дагуу Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын О.Номинчимэг хийлээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 кВт-аас дээш хүчин чадалтай ха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Байр, сургалтын төлбөрийн буцаан олголтыг шилжүүлж эхэлжээ
Нийтэлсэн: 2024-04-22 02:21:38

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт /2024.04.19/ иргэдийн дансанд орж эхэллээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баабар: Сарлаг нядлах аргачлал
Нийтэлсэн: 2024-04-22 02:17:42

 

Мах комбинатад үхэр яаж нядалдагийг ярьж өгье. Бөх бат төмөр хоолойгоор барьсан хашлагатай, нарийн гудмаар үхэрүүдээ хөөж оруулна. Өргөөшөө дөнгөж хоёр үхэр арай гэж багтахаар нарийн гудам.

Сэтгэгдэл бичих Цааш унших

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Токио хотод хийж буй айлчлалын хүрээнд Шинагава дүүрэгт ажиллав
Нийтэлсэн: 2024-04-18 01:55:38

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Япон Улсад ажиллаж буй албан айлчлалын бүрэлдэхүүний хамт Токио хотын Шинагава дүүрэгт ажилласан юм. Тус дүүргийн ИТХ-ын дарга Ватанабе Юичи болон захирагч Морисава Киокото нартай уулзлаа. Шинагава дүүргийн хувьд Монголын коосэнгийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших