Нууц мэдээллийн уурхай

“Монгол Алтан Тос” цалингаа тавьж чадахгүй байна гээд 50 сая төгрөг авчээ

Нийтэлсэн: 2016-04-26 00:45:38

 

 

Дарханд нутгийн бизнесийн томчуудын дунд залилан маягийн хэрэг гарсан нь шуугиан тариад байна. Энэ хэрэгт 52-р тойргийн нотариатын туслах холөогджээ. Дарханы барилгын том бизнесмэн Болдхуяг нь гэр бүлийн найз Б.А гэдэг эмэгтэйд мөнгө зээлүүлдэг тэр цашаа давхар хүүтэй зээлүүлэх маягаар хамтран ажилладаг байжээ. Өмнө нь гэрээ байгуулалгүйгээр их хэмжээний мөнгө зээлээд буцааж өгч байсан найдвартай түнш гэнэ. Гэтэл дараа нь байдал өөрөөр эргэж залилсан гэх хэрэг дэгджээ. Болсон явдлын тухай бизнесмэн нь “...манай компани Дархан-Уул аймгийн 9-р багт үйлчилгээний зориулалттай 5 давхар барилга бариад барилгын ажлын гүйцэтгэл 70%-тай явагдаж байхад банкнаас зээл авах хүсэлт гаргахад тодорхой хэмжээний зээлийг олгосон. Зээл авсан үед барилгын улирал дууссан байсан тул Б.А-д 100 сая төгрөгийг зээлийн гэрээ хийгэээд  дансаар шилүүлсэн. Дараа нь тэрээр би зээл чөлөөлж байгаа С.О орон сууцны зээлэнд хамрагдах гээд гэхэд нь  40 сая төгрөгийг өгсөн. Ахин “Монгол Алтан тос” компани баяраас өмнө цалингаа тавьж чадахгүй байна 50  сая төгрөг зээлүүлээч гэхэд нь данс уруу нь шилжүүлсэн. Эхний 100 саяын хүүг шилжүүлдэг байсан. Нөгөө 40, 50 сая яасан бэ гэхээр  чиний ажил хавар эхэлтэл эргэлдүүлж байя гэж хэлсэн. Миний данс уруу 5%-ийн хүүг бодож нийтдээ 66.5 сая төгрөг шилжүүлсэн. Эхнэрд дөрвөн сая төгрөг өгсөн..энэ хүнд итгэсэндээ одоо хохироод байна. 90 сая төгрөгнөөс нэг ч төгрөг өгөөгүй. мөнгөө нэхэхээр эхлээд өгнө, удахгүй гэх зэргээр шалтгаан тоочиж байсан, сүүлдээ 9-р дүгээр сараас хойш миний утсыг авахгүй, мөнгө төлөхгүй зугтаад байна, гэрт нь очихоор гэртээ байхгүй.Б.А-гийн ах Ганболд нь 100 саяыг нь би төлнө гэсэн” гэжээ. Шүүх энэ хэргийг залилан гэж үзээгүй. Харин 52-р тойргийн нотаритын туслах оролцсон хэрэг нь 25 саяын хохиролтой байжээ. Харин Б.А, С.Д нар нь бүлэглэн “гадаадаас контейнер оруулж ирэх гэсэн чинь хил дээр гацаад мөнгө хэрэг болоод байна” гэж эрхийн зөрчилтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг мэдсээр байж “Шүтээн” ломбардын зээлийн барьцаанд тавьж эзнийг нь төөрөгдүүлэн 25 сая төгрөгийг авч их хэмжээний хохирол учруулсан, С.О нь нотариатын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн гүйцэтгэх журмыг зөрчиж орон сууц худалдах, худалдан авах хуурамч гэрээнд нотариатчийн тэмдэгийг дарж ашиглуулсан үйлдлийг гэм буруутайд үйлджээ. С.Д нь гэр бүлийн эзэмшлийн байрны гэрчилгээг өөрийн нэр дээрээ гаргуулаад Б.А-д өгч үүнийхээ хөлсөнд сая төгрөг авсан гэнэ. Харин ар гэрийнхэн нь “... манай хүү намайг иргэний үнэмлэхээ түр өгөөч гэхээр нь анзааралгүй өгөөд явуулсан. Тэрнээс хойш миний байрыг хүү өөрийн нэр дээр шилжүүлж авсаныг мэдсэн. Юу болоод байгааг асуухад Б.А надаас гуйгаад байхаар нь би өөрийн нэр дээр шилжүүлж, Б.А барьцаанд тавьсан юм, удахгүй буцаагаад өгнө гэсэн. Манай байрны гэрчилгээ шкафан дотор байдаг юм, би байрны гэрчилгээг авсан талаар мэдээгүй..”, над уруу нэг танихгүй хүүхэн залгаад танай дүүгийн нэр дээрх Дархан-Уул аймгийн Дархан сумын 223 дугаар байрны ...тоот 2 өрөө орон сууцыг манайд барьцаанд тавиад зээл авсан.Зээлээ төлж чадахгүй байгаа туд барьцаа хөрөнгө надад шилжиж байна гэсэн...” гэжээ. Харин нотариатын туслах “...Б.А орж ирээд Орон сууц худалдах, худалдан авах гэрээг батлуулах гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь нотариатч байхгүй байна шүү дээ гэхэд зүгээрээ зүгээр Алтаа эгч чамаар энэ гэрээг батлуулчих гэж хэлсэн, би утсаар Алтаа эгчид хэлсэн байгаа гэж хэлсэн. Тэгээд энэ хүний байрыг хүүгийнх нь нэр дээр түр шилжүүлээд удалгүй буцаагаад ээжийнх нь нэр дээр шилжүүлчихнэ гэж хэлсэн. Би нотариатчаас лавлаж асуулгүйгүйгээр  нотариатчийн тэмдгийг тухайн орон сууц худалдах, худалдан авах гэрээн дээр дарж, гэрээг нь гэрчилж өгөөд нотариатч гэсэн хэсэг дээр өөрийнхөө гарын үсгийг зураад өгсөн. Гэрээг гэрчлэх үед худалдагч Д.Э, О.Э болон худалдан авагч С.Д нарын гарын үсгийг хэн хэзээ зурсан нь тодорхойгүй, ямар ч байсан эдгээр хүний нэр бичигдээд гарын үсэг  нь гэрээн дээр бүгд зурагдсан, гэрээ гэрчилэхэд бэлэн болсон байдалтай барьж орж ирсэн” гэжээ. 

 

 

 

НУУЦ.мн

 

Шинэ мэдээ

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна
Нийтэлсэн: 2024-04-24 01:49:52

 

Манай улсын эдийн засаг 2023 онд долоон хувьд хүрч өссөн гэж байгаа нь яг үнэндээ Засгийн газрын зөв бодлогын нөлөө биш. Нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлт, түүнээс хамааралтай тээвэр болон бусад салбаруудын идэвхжилтэй холбоотой өсөлт ю ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гуйлгачин монгол "гурилаар хараат" боллоо
Нийтэлсэн: 2024-04-22 04:56:29

 

Монгол улс хүнсний хувьсгалаа цаасан дээр хийгээд "гурилаар хараат" болчихно гэж та бүхэн зүүдлээгүй явсан биз. Тэгвэл шатахуун, түлш, цахилгаан гээд ОХУ-ын хараат ямарваа нэгэн алхам хийхдээ хазгай гишгэчихвэл улсаараа харанхуй руу бүдэрч мэдэхэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ихэнх нутгаар сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна
Нийтэлсэн: 2024-04-22 03:01:04

 

Энэ долоо хоногт нийт нутгаар цас, бороо, салхи шуургатай хүйтэн, зэврүүн өдрүүд үргэлжлэх нь. Тухайлбал, маргааш IV/23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна
Нийтэлсэн: 2024-04-22 02:58:05

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталжээ. Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар "Монгол туургатан" театрын найруу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БАЯЛГИЙН ХУЛГАЙЧ
Нийтэлсэн: 2024-04-22 02:44:24

 

"Эрдэнэт үйлдвэр"ийн хоёрдугаар овоолгод түшиглэн боссон "Ачит Ихт" ХХК-ийн гидрометалургийн үйлдвэр 2014 оны долдугаар сард анх ажиллаж, зөвхөн туршилт тохируулгын гурван сарын хугацаандаа л гэхэд 1402.2 тонн катодын цэвэр зэсийг үйлдв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно
Нийтэлсэн: 2024-04-22 02:38:33

 

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл түр зогсоход ажлын 5 хоног үлдлээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дэд төвүүдийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулснаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулна гэж тооцож байна
Нийтэлсэн: 2024-04-22 02:25:25

 

Нийслэлийн ИТХ-аас өгсөн үүргийн дагуу Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын О.Номинчимэг хийлээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 кВт-аас дээш хүчин чадалтай ха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Байр, сургалтын төлбөрийн буцаан олголтыг шилжүүлж эхэлжээ
Нийтэлсэн: 2024-04-22 02:21:38

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт /2024.04.19/ иргэдийн дансанд орж эхэллээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баабар: Сарлаг нядлах аргачлал
Нийтэлсэн: 2024-04-22 02:17:42

 

Мах комбинатад үхэр яаж нядалдагийг ярьж өгье. Бөх бат төмөр хоолойгоор барьсан хашлагатай, нарийн гудмаар үхэрүүдээ хөөж оруулна. Өргөөшөө дөнгөж хоёр үхэр арай гэж багтахаар нарийн гудам.

Сэтгэгдэл бичих Цааш унших

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Токио хотод хийж буй айлчлалын хүрээнд Шинагава дүүрэгт ажиллав
Нийтэлсэн: 2024-04-18 01:55:38

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Япон Улсад ажиллаж буй албан айлчлалын бүрэлдэхүүний хамт Токио хотын Шинагава дүүрэгт ажилласан юм. Тус дүүргийн ИТХ-ын дарга Ватанабе Юичи болон захирагч Морисава Киокото нартай уулзлаа. Шинагава дүүргийн хувьд Монголын коосэнгийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших